| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00427/И |
| Дугаар | 310/ШШ2025/00470 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 310/ШШ2025/00470
| 2025 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 310/ШШ2025/00470 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт ******* //, ******* овогт ******* // нар нь ******* банк ХК /РД:/-д 9846009.31 /есөн сая найман зуун дөчин зургаан мянга есөн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг 2025 оны 08 сард 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, 2025 оны 09 сараас 2025 оны 04 сарыг хүртэл сар бүр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 05 сард 647000 /зургаан зуун дөчин долоон мянган/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172486.14 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 86243.07 /наян зургаан мянга хоёр зуун дөчин гурван төгрөг долоон мөнгө/ төгрөгийг, хариуцагч *******, нараас 86243.07 /наян зургаан мянга хоёр зуун дөчин гурван төгрөг долоон мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ