2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/04841

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

 

Нэхэмжлэгч: *** давхарт байрлах, *******-Инвест******* ББСБ ХХК /рд:5013348/-ийн нэхэмжлэлтэй,

Галбадрахын*******-Эрдэнэ /рд:ГД89093061/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Асутай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.Гал-Эрдэнэ нь 2022 оны 06 сарын 29-ний өдөр № тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд-23 УБГ улсын дугаартай, Тоуоtа Аqиа маркийн авто машиныг барьцаалж тус ББСБ-аас 48 сарын хугацаатай 12,950,000 төгрөгийг нэг сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4, 4.2.1-т, барьцааны гэрээний 3.9, дэх заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул хариуцагчийн оршин суугаа хаяг болох дүүргийн нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх шалтгаанаар 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн №191/Ш32025/15072 тоот захирамж гарсан байна. Иймд Г.Гал-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анарболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ....Г.Гал-Эрдэнэ хаягаа бичиж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна ... гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-Инвест******* ББСБ ХХК, Г.Гал-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Гал-Эрдэнийн оршин суугаа хаяг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анарболдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

Г.Гал-Эрдэнэ дүүрэг,-р хороо,-5 тоот хаягт түр оршин суудаг, 80638299 утасны дугаартай болохыг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-Инвест******* ББСБ ХХК Г.Гал-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч *******-Инвест******* ББСБ ХХК-д олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ