Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/123

 

 

 

 

 

  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шинжээч *******

Иргэний нэхэмжлэгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******-д холбогдох 1821000000058 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч, эрх зүйч мэргэжилтэй, “............” ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ......тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт *******.

Шүүгдэгч *******  ******* овогт ******* нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “30 толгой” гэх газар буюу аймгийн төвөөс зүүн урагш 30 км газар Тоёото Ланд Крузер маркийн .... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д  зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-д “хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас “............” ХХК-д 61.805.000 /жаран нэгэн сая найман зуун таван мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 ны 02 дугаар сарын 13-ны өдөр Халх гол сумаас аймгийн төв орох замд Тоёото Ланд Крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа тэнцвэр алдан шарваж замын хажуу руу гарч онхолдсон. Онхолдох болсон шалтгаан нь замын нөхцөл байдал тааруу, дэржигнүүртэй, чулуу ихтэй зам байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон явна гэж заасан байдаг. Би энэ заалтыг зөрчөөгүй. Би тухайн үед 70 гаран км цагийн хурдтай явж байсан... гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай байгууллагын машин эвдэрч хохирол учирсан нь үнэн. Гэхдээ тухайн үед албаны журмаар ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон. Ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Байгууллагын зүгээс хохирлоо даатгалын байгууллагаас нэхэмжилнэ. Иймд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шинжээч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: *******-д холбогдох хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтэд мөрдөгчийн асуусан асуултын дагуу нийт 5 асуудлаар хариулт өгсөн. Үүнд:

-Зам тээврийн осол гарах болсон шалтгаан юу вэ? гэсэн асуултад Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон явна  гэснийг зөрчсөний улмаас уг осол гарсан гэж хариулсан.

 -Зам тээврийн осол гарах шалтгаан юу вэ? гэсэн асуултыг нэмж тодруулахад, аймгаас Халх гол орох 30 км зам нь олон жил замын ашиглалт, засвар хийгдээгүй, дэржигнүүр, хад чулуу ихтэй зам юм. Тухайн саад ихтэй замд тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь замын гадаргуу хэсгийг шүргэж явж байдаг. Тэгш гадаргууд явж байгаагаас онцлогтой. Барьцалтын ковцент нь тэгш замд 1 хувь байдаг бол дэржигнүүр саад ихтэй замд барьцалтын ковцент нь 0.3 болж буурдаг. Өөрөөр хэлбэл замын гадаргуугаар шүргээд явж байна гэж хэлж болно. Уг тохиолдолд зам дээр саад бэрхшээл гарч ирэнгүүт залах үед болон тоормос гишгэх үед шууд шарвалт өгдөг онцлогтой...” гэв.

 

Гэрч А.Рэнчиндорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Халхгол сумаас аймаг руу явж байсан. Ингээд аймгаас ойролцоогоор 30 орчим км зайнд урдаас хойш чиглэн явж байхад онхолдсон байсан. Тухайн үед би унтаж явсан болохоор яг ямар байдлаас болж онхолдсон талаар мэдэхгүй байна. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” гэжээ. /хх-ийн 22-23 тал/

 

Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот актын дүгнэлтэд

            1. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Болд овогтой *******  регистрийн дугаараар лавлагаа авахад ......... жолооны эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.

2. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5  “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

9.1 “Жолооч тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”

3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болох гол шалтгаан болсон байна.

4. Зам тээврийн осолд холбогдсон Тоёота Ланд Крузер-200 маркийн ........ ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл .... зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 29-30 тал/

 

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 3 тал/

     - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 тал/

     - Вендо ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан /хх-ийн 38-39 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* ******* овогт *******-ыг  2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “30-ын толгой” гэх газар буюу аймгийн төвөөс зүүн урагш 30 км газар Тоёото Ланд Крузер маркийн ........ ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д  зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-д “хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас “..........” ХХК-д 61.805.000 /жаран нэгэн сая найман зуун таван мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт  “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж тус тус заасан.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д  зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-д “хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас “........” ХХК-д 61.805.000 /жаран нэгэн сая найман зуун таван мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа боловч шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад  шүүгдэгчийг гэм буруугүй гэж шүүхээс дүгнэсэн болно. Үүнд:

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “  Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон явна гэж заасан байдаг. Би энэ заалтыг зөрчөөгүй. Би тухайн үед 70 гаран км цагийн хурдтай явж байсан “ гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Манай байгууллагын машин эвдэрч хохирол учирсан нь үнэн. Гэхдээ тухайн үед албаны журмаар ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон. Ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Байгууллагын зүгээс хохирлоо даатгалын байгууллагаас нэхэмжилнэ. Иймд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч *******ын  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Аймгаас Халх гол орох 30 км зам нь олон жил замын ашиглалт, засвар хийгдээгүй, дэржигнүүр, хад чулуу ихтэй зам юм. Тухайн саад ихтэй замд тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь замын гадаргуу хэсгийг шүргэж явж байдаг. Тэгш гадаргууд явж байгаагаас онцлогтой. Барьцалтын ковцент нь тэгш замд 1 хувь байдаг бол дэржигнүүр саад ихтэй замд барьцалтын ковцент нь 0.3 болж буурдаг. Өөрөөр хэлбэл замын гадаргуугаар шүргээд явж байна гэж хэлж болно. Уг тохиолдолд зам дээр саад бэрхшээл гарч ирэнгүүт залах үед болон тоормос гишгэх үед шууд шарвалт өгдөг онцлогтой...” гэсэн дүгнэлт,

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт,

 

Мөн дүрмийн 9.3-д “...суурийн газраас гаднах замд цагт 80 км-ээс...хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт болон шүүгдэгч ******* нь “........” ХХК-д хүний нөөцийн менежер ажил эрхэлдэгээс бус тус компаний жолооч биш, ажлын шаардлагаар жолоочийн үүрэг гүйцэтгэж явсан зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэхэд ******* нь тухайн үед Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй бөгөөд олон жил замын ашиглалт, засвар хийгдээгүй, дэржигнүүр, хад чулуу ихтэй зам дээр явж байснаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иймд шүүгдэгч *******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь  “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 6, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* ******* овогт *******-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч ******* нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ..... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ