Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2025/0914

 

 

 

 

 

   2025         12           08                                   128/ШШ2025/0914  

 

 

                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                              зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г******* дүгнэлттэй, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:     

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.      

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* миний бие Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*** 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” 2** дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.         

ҮНДЭСЛЭХ нь:  

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*** дүгнэлтээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*** холбогдуулан Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар прокурорын дүгнэлт бичсэн байна.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.    

Иймд Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*** нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*** 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2**4 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.       

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*** 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2** дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.   

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ГАНБАТ