Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2025/00746

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2025/00746

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бо............н овогт Отг................анчимэг

/Улаанбаатар хот, Баянго............................. тоот/,

 

Хариуцагч: Боржиг......гт Чул...............болд

/Төв аймаг, Зүүн...................6-1 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч О..........г,

Хариуцагч ...........

Гэрч: ............ан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ..........г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...........эг нь хариуцагч ........од холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Төв, Сэргэлэн 4............ гудамж 1 т............шааны зүүн тал, 2 тоот хашааны баруун талд буюу хоёр хашааны дунд нь байрлах 319 м.кв газар миний бие ........... 864 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтын, хууль ёсны өмчлөлийн газраас .........д 319 м.кв газрыг 2015 оны хавар том ах ...........үхийн хүү .......гад 800,000 төгрөг өгч худалдаж авсан. Хэмээн тоосгоор хашаа босгож, тухайн 319 м.кв газарт адууны битүү саравч болон малын тэжээлийн амбаар барьсан. Газрын эзэн гэх бичиг баримт байхгүй байхад Энхболдод зарсан гэдэг нь ч, Энхболд худалдаж авсан гэдэг нь ч аль аль нь хууль бус үйлдэл юм. Иймд .........имэг миний өмчлөлийн Төв, Сэргэл.................ийн 864 м.кв талбай гэр бүлийн зориулалттай хууль ёсны өмчлөлийн газраас 319 м.кв газрыг ..........д тоосгоор хашаа босгож адууны битүү саравч болон малын тэжээлийн амбаар барьсныг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.  

3. Хариуцагч .............. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ......... нь өөрийгөө Төв аймгийн .............-ын 6 ду..............тоот газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хууль ёсоор өмчилсөн гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс харахад иргэн ..............имэг нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тухайн газарт газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан байх нөхцөлтэй байна. Түүнээс өмнө тус газар ..........н аав ........н гэх хүний нэр дээр байсан ба талийгаач .............он гуай тус газрыг өөрийн хүүхдүүд болон өөрийн ач ..........гад тодорхой хэсгийг өвлүүлнэ гэсэн хүсэл зоригоо илэрхийлж байсан байдаг. Дээрх нөхцөл байдлуудын улмаас иргэн...........лга нь тухайн газрыг миний эзэмшлийн газар гэж надад итгүүлэн надад 800.000 төгрөгөөр худалдсан. Миний бие иргэн Г............ас газрыг худалдан авах тухайн цаг хугацаанд тус газар нь талийгаач Ж.Отгон гуайн эзэмшилд байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт "худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт "Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй" гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалт болсон үйл явдлаас дүгнэн үзэхэд миний бие тухайн газрыг иргэн ...........с худалдан авахдаа тухайн газрыг .............ын эзэмшил өмчлөлийн газар гэж бүрэн ойлгож итгэж байсан ба ...........а ч надад өөрийн өвөөгөөс өвлөн авч эзэмшиж өмчилж байгаа гэж хэлсэн. Хэрэв би тухайн үед тус газрыг нэхэмжлэгч болж байгаа Отгон овогтой Ганчимэгийн эзэмшил өмчлөлийн газар гэж мэдсэн бол Г.................аас худалдан авахгүй байсан. Тухайн үед нэхэмжлэгч этгээд О......... овогтой.............ь огт байгаагүй, би мэдэх боломжгүй байсан учраас тус газрын өмчлөх эрхийг би өөрөө шударгаар олж авсан гэж үзэж байна. Гэтэл би тухайн газрыг иргэн ...........гаас худалдан авсанаас хамаагүй хойно О...............чимэг нь гэнэт гарч ирж тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл: От.............эг нь тухайн газрыг хэрхэн яаж өөрийн эзэмшилж өмчлөлд шилжүүлсэн эсэхийг би хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Дээрх үйл явдал болсоноос хойш миний бие нэхэмжлэгч этгээд От..............мэгтэй утсаар холбогдсон нь үнэн бөгөөд яагаад ийм нөхцөл байдал үүсэв? Асуудлыг эв зүйгээр шийдвэрлэе, үнэхээр боломжгүй бол мөнгөөр худалдаж авья, инженерийн шугам сүлжээний асуудлыг холбож болно гэх байдлаар эв зүйгээр асуудлыг шийдвэрлэхийг хичээсэн. Харин түүний нэхэмжлэлдээ бичсэн шиг айлган сүрдүүлсэн хэл амаар доромжилсон үйлдэл огт байхгүй. Иймд иргэн О.................эгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Төв аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ...........3 дугаар албан бичиг, кадастрын зураг, Төв аймгийн С..........гэ............н 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0............угаар албан бичиг, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд газрын байршлын кадастрын зураг, тухайн газрын ойр орчмын гэрэл зургуудыг ирүүлсэн.   

5. Хариуцагч талаас хариу тайлбарыг ирүүлсэн.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.............нь хариуцагч Ч................дод холбогдуулан газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

2. Хариуцагч .............олд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж тайлбарлаж байна.   

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О............эг нь Төв аймаг, Сэргэ..........от хаягт байрлалтай 186.............5 нэгж талбарын дугаартай 864 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-...............291дугаарт бүртгэгдэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон үйл баримт тогтоогдож байна.  

3.1 Талууд хэн аль нь эрхийн улсын бүртгэлийн талаар маргаагүй бөгөөд харин тухайн газрыг өмчлөх эрхийн талаар маргаж байна.

4. Хариуцагч .............тухайн газрыг .......... худалдаж авсан гэж тайлбарласан, гэрч Г.Баттулга мэдүүлэхдээ “...тухайн газрыг 800.000 төгрөгөөр худалдсан” гэж мэдүүлсэн.

4.1 Хариуцагч...........лд нь газрыг 800,000 төгрөгөөр худалдаж авсан гэх үйл баримт тогтоогдож байх хэдий ч маргаж буй газрыг ............лга нь худалдах эрхгүй бөгөөд газрыг худалдах эрхгүй байсныг мөн түүнчлэн газрын өмчлөл талийгаач ................байсан талаарх үйл баримтыг хариуцагч мэдэж байсан үйл баримт хариуцагчийн шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.

5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн зүйлийн 27 дугаар зүйлийн 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.

5.1 Хуулийн дээрх заалтыг зөрчиж хариуцагч .............лд нь өөрт нь эзэмших эрх олгогдоогүй байхад нэхэмжлэгч О.............йн өмчлөлийн гэрчилгээтэй 864 м.кв талбайтай газрын 319 м.кв газрыг худалдаж авсан үндэслэлээр маргаж, тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

5.2 Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нотлох баримтуудаар нэхэмжлэгч ..........йн өмчлөлийн газар дээр хариуцагч ...............нь морины саравч, хашаа барьсан үйл баримт тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч О..............мэг нь өөрийн өмчлөлийн газраа анх байсан хэлбэрээр хариуцагч .............н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан.

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

8. Газрын тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар газар өмчлөх, эзэмшиж ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосноор үүснэ. Харин Монгол улсын Иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмч байхаар Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд 2-т заасан тул нэхэмжлэгч ................имэг маргаан бүхий газрыг улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу өмчилж байна.

8.1. Өмчлөгч өөрийн өмчлөлийн эд юмсыг эзэмшилдээ байлгах эрхээ хамгаалуулахаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар нэхэмжлэгч ...............эг газар өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу өмчлөлийн газраас чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

9. Эрхийн гэрчилгээгүй газрыг ................нь .............лдод худалдсан ба газрын

төлбөр 800,000, төгрөгийг ............га авсан, мөн ..............лга нэхэмжлэгч ...............эй садан төрлийн хамааралтай нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүйд тооцох үндэслэлд хамаарахгүй бөгөөд хариуцагч .............дын “... газрыг худалдаж авсан” гэх тайлбараар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй болно.

9.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан. 

10. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4-т заасныг зөрчиж хариуцагч Ч.............лд нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж, өөрт нь эзэмших эрх олгогдоогүй байхад нэхэмжлэгч ..........эгт өмчлүүлсэн 319 м.кв газарт морины саравч, хашаа барьсан үйлдэл нь бусдын өмчид үзүүлж буй нөлөөлөл гэж үзнэ.

11. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2.-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О................ийн өмчлөлийн Төв аймаг, Зуун.....................т хаягт байршилтай, 186..............65 нэгж талбарын дугаартай 864 м.кв талбайтай газрын 319 м.кв газарт морины саравч, хашаа барьсан зөрчлийг арилгаж, буулгаж чөлөөлөхийг хариуцагч ...........дод даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

12. Улсын тэмдэгтийн хураамжид хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............т олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч ..............гийн өмчлөлийн Төв аймаг, Зуунмод су..................от хаягт байршилтай, 18................765 нэгж талбарын дугаартай 864 м.кв талбайтай газрын 319 м.кв газарт морины саравч, хашаа барьсан зөрчлийг арилгаж, буулгаж чөлөөлөхийг хариуцагч .............од даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................доос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...........гт олгосугай.  

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ