Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2025/00828

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2025/00828

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төр.................ХК

/Төв аймаг, .......... баг/

Хариуцагч: Ха..........н овогт Хү...........тарын Ч...........ориг

/Улаанбаатар хот, Бая.....................оот/

Хариуцагч: Сувра......... овогт Жамъя.........йн Ха.........

/Улаанбаатар хот, Баянз.................. тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 48,181,852.89 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .........лд,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ..........иг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ...........мэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төри............ ХК нь хариуцагч Х..............рмаа нараас зээлийн гэрээний үүрэгт 48,181,852.89 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

1.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х..............рмаа нар нь 2015 оны 08 дугаар сарын 19-нд Төрийн банк...............8366 тоот зээлийн гэрээ байгуулан нийт 60,000,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаагаар ажилтны тусгай нөхцөлд орон сууцны зээл авсан. Зээлийн барьцаанд Орон сууц 000540792 .........4 гэрийн хөдлөх хөрөнгүүд тус тус барьцаалсан. Зээлийн үндсэн төлбөр 37,045,516.93 төгрөг, хүү 10,533,106.16 төгрөг, хүү, 511,532.61 төгрөг, нэмэгдсэн хүү 91,697.19 төгрөг, нийт 48,181,852.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х..............а нар нь үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч зээлийн үндсэн хүүгийн зөрүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1 Хариу тайлбарын үндэслэлээ: Х................аа нар нь Төрийн банктай зээлийн хүү нэмэгдүүлснээр шинэчилсэн гэрээ хийгээгүй бөгөөд зээлийн үндсэн хүүгийн зөрүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй болно. Учир нь Төрийн банктай анх жилийн 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж хэвийн төлж байсан цаашид тухайн зээлийн гэрээний үүргийг биелүүлж төлөх болно гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч нарын гаргасан өргөдөл, Төв аймгийн ..................аар албан тоот, мемориалын баримт, зээлийн дансны харилцаагийн хуулга, зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүү тооцооллын хүснэгтийг гаргаж ирүүлсэн.

4. Хариуцагч хариу тайлбарт хавсаргаж итгэмжлэл

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т..............ийн нэхэмжлэлийн шаардлагаас 39,609,258 төгрөгийг хангаж, 8,572,594 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Төрий........... нь хариуцагч Х.Чи...............аа нараас 2015 оны 08 дугаар сарын 19-нд Төрийн банк...............оот зээлийн гэрээ байгуулан нийт 60,000,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаагаар ажилтны тусгай нөхцөлд орон сууцны зээл авсан. Зээлийн барьцаанд Орон сууц 00.........0792...........624 гэрийн хөдлөх хөрөнгүүд тус тус барьцаалсан. Зээлийн үндсэн төлбөр 37,045,516.93 төгрөг, хүү 10,533,106.16 төгрөг, хүү, 511,532.61 төгрөг, нэмэгдсэн хүү 91,697.19 төгрөг, нийт 48,181,852.89 төгрөгийг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан. /хх 1-2/

3. Хариуцагч Х.Ч.............рмаа үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч, зээлийн үндсэн хүүгийн зөрүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж тайлбарлаж маргасан. /хх 49/

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Хариуцагч Х................рмаа нар нь 2015 оны 08 дугаар сарын 19-нд Төрийн банк............6 тоот зээлийн гэрээ байгуулан нийт 60,000,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаагаар ажилтны тусгай нөхцөлд орон сууцны зээл авсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна. /хх 8-12/

4.2 Талууд 60,000,000 төгрөгийн орон сууцны зээл авсан талаар хэн аль нь маргаагүй болно.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

6. Зээлийн харилцаанаас үүссэн үүргээ хариуцагч Х............аа нар биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд орон сууц 0........... ..........4 гэрийн хөдлөх хөрөнгүүд өгөх үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч Төрийн банк ХК нь шаардах эрхтэй байна.

7. Хариуцагч Х.Ч...............рмаа нар нэхэмжлэгч Төри.............К-тай гэрээ байгуулаагүй учраас хуульд зааснаар төлбөр төлөх үүрэг үүснэ.

8. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Х.................а нараас 39,609,258 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тө................ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,572,594 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398,859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х..................маа нараас 355,996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Х................аа нараас 39,609,258 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тө................К-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,572,594 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398,859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.................аа нараас 355,996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тө...............К-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ