| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01153/И |
| Дугаар | 317/ШШ2025/00851 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 317/ШШ2025/00851
| 2025 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 317/ШШ2025/00851 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэни.ТҮГ...........
/Улаанбаатар хот, Ха............-Ухаа/
Хариуцагч: Бич........ч овогт Чу............хай,
/Төв аймаг, Баян.7 тоот/........
Хариуцагч: Хуу.........н овогт Жи.............аа
/Төв аймаг, Баянч.........оот/
Нэхэмжлэлийн шаардлага: 102,601,343 төгрөг гаргуулах
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С............оо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э...........он,
Хариуцагчийн өмгөөлөгч Ч...............
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .............эг нарыг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ирг.........ААТҮГ нь хариуцагч Ч...............маа нараас 102,601,343 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн..........азар нь ........аа нартай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Оросын холбооны улсын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер мэргэжлээр 6,5 жил сургалцуулах гэрээг байгуулсан. Ирг...........ар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардал 30,346 ам.долларыг төлж суралцуулсан. Ч............ нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлаагүй. Иймд Ч...........аа нараас сургалтын төлбөрт шилжүүлсэн 102,601,343 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Ч..............аа нар нэхэмжлэлийн шаардлыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. “…Ирг...............лаар ОХУ-ын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд “агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер мэргэжлээр тухайн үед зарласан сонгон шалгаруулалтад оролцож хэлний бэлтгэлийн хамт 6.5 жил суралцсан. Иргэн..........ий газрын зардлаар гадаадад суралцах хугацаандаа суралцагчийн үүргийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, сайн суралцан 2017 онд сургуулиа төгссөн. Иргэний.............хий газар ажлын байраар хангах, томилсон ажлын байранд 5 аас доошгүй жил мэргэжлээр ажиллах байсан ч ажилд томилоогүй, ажлын байранд томилсон шийдвэр гаргаагүй. 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр тухайн үеийн Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга А.Б.............нд хандаж сургуулиа төгссөн тул ажлын байраар хангаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газарт хандаж үүссэн нөхцөл байдлын талаар мөн өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй. Иргэний нисэхийн Ерөнхий газар нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/7902 тоот албан бичигтэй холбоотойгоор гэрээний үүргээ биелүүлээгүй 7 жил өнгөрсний дараа “ажлын ярилцлаганд ор” үгүй бол мөнгө төл гэсэн нь хүний эрхийг ноцтой зөрчиж, өөрсдийн хууль, гэрээ зөрчсөн үйлдлээ Авлигатай тэмцэх газрын өмнө зөвтгөх гэсэн үйлдэл гэж үзэж байна. Ажилд ороогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ч Иргэний.............ий газар өөрөө шаардлага, хэрэгцээтэй газарт ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, хаана ямар ажлын байраар хангах асуудлыг Иргэни................ Ерөнхий газар шийдвэрлэнэ. Шийдвэр гаргагчаас ирэх чиглэлийг хүлээн олон жил ажилд орж чадахгүй, цалингүй амьдралын чанар маш ихээр муудсан тул аргагүй эрхэнд өөр ажилд орсон. Төлбөрийн хувьд эргэн төлөгдөх нөхцөлгүй байсан бөгөөд нэхэмжлэгч нь өөрөө гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнд заасан ажлын байраар хангагдаагүйгээс хариуцагч мөнгө төлөх үүрэгтэй гэж үзвэл Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөх нөхцөл байдал үүсэх бөгөөд үүрэг 2011 онд үүссэн. Хариуцагч нар нь үүргээ зөрчсөн нэг удаагийн үйлдэл байхгүй, түүнийг нотолсон ямар ч нотлох баримтгүй тул шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Авлигатай тэмцэх газарт өөрсдийн буруутай үйлдлээ хаацайлах гэж биднийг хүнд байдалд оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан ба нэхэмжлэгчийн хувьд 2017 онд шаардах эрх үүссэн байгаа нь хариуцагчийн сургуулиа төгссөн гэрээний дагуу ажлын байранд томилж өгөхийг хүссэн өргөдлөөр нотлогдоно. Хариуцагч ..........маагийн хувьд тухайн үед гэрээний нэг тал болж оролцсон гэх боловч гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээсэн, эрх эдлэхээр тодорхой зохицуулалт байхгүй тул хариуцагч биш тул Ж........аа нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд гэрээний үүргээ зөрчсөн нэхэмжлэлийн шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргээ хоцроосонтой холбоотой хариуцагч нар үүргээ биелүүлэх боломжгүй болсон зэрэг илэрхий нэхэмжлэгч талын гэрээ, хууль зөрчсөн буруутай үйлдэл байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, Иргэн.......... газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31, 38 дугаар мэдэгдэх хуудсууд, Иргэни.........й газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ, түүнд хавсаргаж хариуцагч Ч.........ийн боловсролын болон зээл, зээлийн барьцаатай холбоотой баримтуудыг хавсаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Иргэний ................АТҮГ-ийн хариуцагч .........маа нараас 102,601,343 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч И...............ТӨААТҮГ нь 102,601,343 төгрөгийг хариуцагч Ч........а нараас гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан.
2.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “... Оросын холбооны улсын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд...........гаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер мэргэжлээр 6,5 жил сургалцуулахаар сургалтын 3 талт гэрээг 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ..........хай нартай байгуулж гэрээний хугацааны төлбөр 30,346 ам.долларыг шилжүүлсэн. ...гэрээний 3.6-д Сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг валютаар тооцон буцаан төлнө гэж заасан. ...........нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тул хариуцагч Ч.............аа нараас 102,601,343 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Хариуцагч ............аа нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
3.1 Үүнд: ... Сургуулиа төгсснөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ажлын байранд томилсон шийдвэр гаргаагүй… 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр тухайн үеийн Иргэний ни........... .........энд сургуулиа төгссөн тул ажлын байраар хангаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан… Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/7902 тоот албан бичигтэй холбоотойгоор гэрээний үүргээ биелүүлээгүй 7 жил өнгөрсний дараа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №37, №38 гэсэн мэдэгдэх хуудсыг өгж буй нь үндэслэлгүй … нэхэмжлэгчээс шаардаж буй мөнгөн дүнгээ америк доллараас төгрөг рүү шилжүүлэх замаар тодорхойлсон ба 2024 оны хаалтын ханшаар шаардлагыг тооцох хууль зүйн боломжгүй юм. Авлигатай тэмцэх газрын шаардлагатай холбоотойгоор нь өөрсдийн буруутай үйлдлээ хаацайлах гэж жирийн иргэн биднийг хүнд байдалд оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчилсан байх бөгөөд шаардлага гаргах хугацаагаа нэхэмжлэгч хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэг талаас Иргэний нисэхийн ерөнхий газар, нөгөө талаас Чу.........ай, Жү.............а нар ОХУ-ын Иргэний нисэхийн техникийн улсын Их сургуульд агаарын хөлгийн хөдөлгүүр инженер мэргэжлээр 6,5 жил инженерийн сургалтанд орос хэлний бэлтгэлтэйгээр нийт 3900 ам долларын зардалтайгаар суралцуулахаар харилцан зөвшилцөж гэрээг байгуулсан гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээ хүчин төгөлдөр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
6. Гэрээний Хоёрт Иргэний нисэхийн ерөнхий газрын эрх үүргийг тодорхойлж, гэрээний 2.1, 2.2, 2.3 дахь заалтад Иргэ...........хий газар нь Ч..........йг 6,5 жилийн хугацаанд сургалтын байр, эрүүл мэндийн даатгал болон тээврийн зардлыг монголын үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг зорчиж байгаа агаарын шугам хоорондын тооцоогоор тооцохыг зардлыг хариуцан төлж сар тутамд 100 ам,долларын тэтгэлэгтэйгээр нийт зардлыг сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн сургуулийн дансанд шилжүүлж тооцоо хийж хариуцан сургах, сургуулиа амжилттай төгссөн тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газраас мэргэжлийн дагуу хэрэгцээ, шаардлагатай төв, орон нутгийн болон агаарын тээвэрлэгч нисэх компаниудад мэргэжлийн дагуу ажиллуулах асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээжээ.
7. Гэрээний Гуравт Суралцагчийн эрх, үүргийг тодорхойлсон ба гэрээний 3.6 дахь заалтад Ч..........ай нь “…сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг валютаар тооцон Иргэний нисэхийн ерөнхий газарт буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгох үүрэг хүлээсэн байна.
8. Талуудаас гаргасан тайлбараар .............й нь сургуулиа амжилттай суралцаж төгссөн, ажилд орох хүсэлт гаргасан, харин Иргэний нисэхийн ерөнхий газраас мэргэжлийн дагуу хэрэгцээ, шаардлагатай төв, орон нутгийн болон агаарын тээвэрлэгч нисэх компаниудад мэргэжлийн дагуу ажиллуулах асуудлыг шийдвэрлээгүй, мэргэжлээр нь ажлуулахаар ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй үйл баримт тогтоогдож байна.
9. Хариуцагч .............йг талуудын хороонд байгуулагдсан гэрээний үүрэг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
10. Сургалтын төлбөр 39,000 ам.долларыг нэхэмжлэгч талаас Монгол банкны 2024 оны 02 дугаар улирлын хаалтын ханш 3,381.5 төгрөгөөр тооцсон гэж тайлбарлаж байх хэдий ч тайлбараа нотолж баримтыг гаргаж ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.
11. Үүргийн харилцаа нь хүлээсэн үүргээ зөрчсөн байхыг шаарддаг ба хариуцагч .......... нь гэрээнд заасан ямар үүргийг зөрчсөнөөс нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт хохирол учруулсан, учруулсан хохирол нь хэрхэн 102,601,343 төгрөг гэж үзсэн нь баримтаар нотлогдон тогтоогдсонгүй.
12. Үүргийг 2024 онд үүссэн, 102,601,343 төгрөг гэж үзсэн, хариуцагч ...........аа нь нэхэмжлэлийн шаардлагаас хэдэн төгрөгийг хариуцах эсэх нь тодорхойгүй байна.
13. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.
14. Зохигчдын хувьд 39,000 ам.долларын зардалтайгаар суралцаж төгссөн эсэх талаар маргаагүй, хариуцагч .........й сургуулиа төгсөж ирээд 5 жил ажиллах түүнийг нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар мэргэжлийн дагуу хэрэгцээ, шаардлагатай төв, орон нутгийн болон агаарын тээвэрлэгч нисэх компаниудад ажиллуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, албан тушаалд томилж шийдвэрлээгүйн улмаас хариуцагчийг гэрээгээр хүлээх үүргээ биелүүлээгүй нөхцөл үүссэн гэж үзлээ.
15. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 218 дугаар зүйлийн 218.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ч.........рмаа нарыг хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч И.................нхий газар “гэрээний үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр шаардах эрхгүй байх тул хариуцагч Ч.........аа нараас 102,601,343 төгрөгийг гаргуулахыг хүссэн Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 218 дугаар зүйлийн 218.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч ................ нараас 102,601,343 төгрөгийг гаргуулахыг хүссэн Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ