| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01074/И |
| Дугаар | 317/ШШ2025/00869 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 317/ШШ2025/00869
| 2025 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 317/ШШ2025/00869 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................
/Улаанбаатар хот, Сонги..........оот/
Хариуцагч:Ха........ овогт Ч...........р
/Төв аймаг, Заама............. тоот/
Хариуцагч:Жа........ овогт Ж.........хуяг
/Төв аймаг, Заа............он/
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашин гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээнээс татгалзах, Тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ..........чулуун,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......эг
Нарийн бичгийн дарга: .......ам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ......яа нь хариуцагч ...........баяр нарт холбогдуулан автомашин гаргуулах нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай нөхөр .......атар нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нас барж, үр хүүхдүүд бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдсон. Талийгч нөхөр маань сүүлийн жилүүдэд Төв аймагт газар тариалангийн ажил эрхэлж, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг байсан. .........туяа миний бие 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Өвлөх эрхийн 0124 дүгээр гэрчилгээгээр 61.......улсын дугаартай, Subaru Forester, саарал өнгийн 2005 онд үйлдвэрлэгдсэн, SH........6 бүхээгийн дугаартай, 33...........Г улсын дугаартай, S..........er, мөнгөлөг өнгийн 2010 онд үйлдвэрлэгдсэн, S.......43 бүхээгийн дугаар бүхий суудлын зориулалттай, тээврийн хэрэгслүүдийг өвлөн авч, Авто тээврийн хэрэгслийн №...........1 дугаартай гэрчилгээг гаргуулан авсан. Энэхүү тээврийн хэрэгслүүдийг өөрсдийн хүчээр Төв аймгийн нутаг дэвсгэрт хайж сурагласан боловч олдоогүй. Иймд Цагдаагийн байгууллагад хандан, тээврийн хэрэгслүүдийг хаана байгааг олж тогтоосон. Иймд ........с 33...........НГ улсын дугаартай, S........u Forester авто машиныг, Ч.О.........с 6..........К улсын дугаартай, S........ster авто машинуудыг тус тус гаргуулж, Д.........д олгож өгнө үү.
Жич: Өвлөх эрхийн гэрчилгээнд тээврийн хэрэгслүүдийн хөрөнгийн үнийг 6..........К улсын дугаартайг 6 000 000 төгрөгөөр, 3........Г улсын дугаартайг 20 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ үнэлгээнээс улсын тэмдэгтийн хураамжийг бодлоо гэжээ.
2. Хариуцагч ..........эхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
2.1 Хариу тайлбарын үндэслэлээ: Миний бие ........ 2012 оноос хойш ах дүүгийн харьцаатай бие биедээ тус дэмтэй нөхөрлөсөөр ирсэн. Миний паспортын нэр Ч........ Да......а гэж дууддаг. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр машин авах болоод Улаанбаатар хот явах завгүй байсан тул Л.......р ах хотод байсан болохоор туслаад машин аваад өгөөч гэж гуйгаад 6........ улсын дугаартай портер машиныг авахуулахдаа ......атар ахын Хаанбанкны 50.....6 дансруу 11,500,000 төгрөгийг өөрийн эхнэр н.........цэгийн данснаас өөрийн нэрээр шилжүүлж Л.С.........р ахын нэр дээр машинаа авахуулсан. Маргааш буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бензин, гэрчилгээний үнэ 250,000 төгрөгийг .......а буюу Ч.О.......яр гэж өөрийн нэрээр шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг авахад Да......огтой М.......р, На......үү овогтой ....... нар хамт явж авсан. Заамар суманд авч ирэхдээ ....р ах, Н......л эгч хоёр өөрсдийн машинаа бариад Д.Мө.......ир миний 61....... портерыг барьж ирсэн. Д.............уягт хүргэж өгөөд буцсаныг .........г түүний эхнэр хоёр харсан. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш энэ өдрийг хүртэл татварын төлж, үзлэгт оруулж бүгдийн өөрийн нэрээр төлж унаж эдэлж байна гэжээ.
2.3 Хариуцагч .......дхуяг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
2.4 Хариу тайлбарын үндэслэлээ: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч .......яа нь талийгаач Л.......... ахаас салж, тусдаа амьдраад 10 орчим жил болж байгаа. Талийгаач .....р ах сүүлийн 9 жил Заамар суманд З....аа гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад зүрхний өвчний улмаас нас барсан. Тэрээр зүрх тэлэгч аппараттай байсан бөгөөд уг өвчнийхөө улмаас хөдөлмөрийн чадраа алдаж, групп тогтоолгосон байсан. Халамжийн тэтгэвэр авдаг, 5 кг-аас дээш юм өргөдөггүй байсан тул ер нь хүнд ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан. Нэхэмжлэлд дурьдсан S......ter маркын 2.......5Төв дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 11-р сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авсан. Дээрхи машинаа унаж байгаад зарахаар болсон бөгөөд тухайн үед......ар ах надад хандан ахдаа зарчих гэсэн учраас түүнд 17,000,000 төгрөгөөр зарахаар болж 2022 оны 04-р сарын 04-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Төлбөрийг 2022 оны 04-р сарын 02-ны өдөр төлнө гэсэн боловч төлж чадаагүй. Машин худалдан авсаны дараа гэнэт бие нь өвдөж эмчилгээ хийлгэхээр болсон учраас машиныг маань худалдан авахаа болилоо гэсэн. Тийм болохоор миний бие уг машинаа одоог хүртэл унасаар байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3/, өвлөх эрхийн гэрчилгээ /хх-4/, техникийн хяналтын үзлэг /хх-5-6/ гаргаж ирүүлсэн.
4. Хариуцагч хариу /16-17/, тайлбарт хавсаргаж дансны шилжүүлгийн мэдээлэл /хх-19/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-20/, техникийн тодорхойлолт /хх-21/, ............ иргэний үнэмлэх /хх-22/, гэрлэсний гэрчилгээ /хх-23/, кассын орлогын баримт №20220419 /хх-24/, татвар төлсөн баримт /хх-25-26, 28/, торгууль төлсөн баримт /хх-27, 29/, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хх-30-34/, итгэмжлэл /хх-36/, хариуцагч Ж.Болдхуягийн хариу талбар, итгэмжлэл /хх-37-38/,
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...........эг худалдах худалдан авах гэрээнээс татгалзах, Тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. /хх-47-49/
6. Шүүх, талуудын хүсэлтийг үндэслэн Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 317/ШЗ...............6........5 дугаар, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 317/ШЗ..........4 дугаар тус тус захирамжаар нотлох баримт бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д..яагийн өвийн зүйл болох автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, хариуцагч.хуягийн .худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай, хариуцагч .......аярын автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Д.С..........туяа нь хариуцагч Ж...........ас өвийн зүйл болох 3......Г улсын дугаартай “S.......-S12” маркын автомашиныг, хариуцагч Ч.......аяраас 61....К улсын дугаартай “Subary F....S11” маркын автомашиныг тус тус гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон Үүнд: “ ... миний бие 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өвлөх эрхийн 0124 дугаар гэрчилгээгээр 6......... улсын дугаартай “Sub.........1” маркын автомашиныг, 3.........Г улсын дугаартай “S.....2” маркын автомашиныг өвлөн авч, Авто тээврийн хэрэгслийн №05.....131 дугаартай гэрчилгээг авсан тул хариуцагч ......аяр, Ж.Болдхуяг нараас өвийн зүйл болох автомашинуудыг гаргуулж, Д........уяад олгож өгнө үү гэж тодорхойлсон.
4. Хариуцагч .......яг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “... нэхэмжлэлд дурдсан “Sub..........er” маркын 2....... дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авсан. Дээрхи машинаа унаж байгаад ... 17,000,000 төгрөгөөр 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж .....тарт зарсан. Төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлнө гэсэн боловч төлж чадаагүй. Машин худалдаж авсны дараа гэнэт бие нь өвдөж эмчилгээ хийлгэхээр болсон учраас машиныг маань худалдан авахаа больсон. Тийм болохоор миний бие уг машинаа одоог хүртэл унаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ"-ээс татгалзаж, “Sub.......er” маркын 27-......В дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах/ тээврийн хэрэгслийг Ж....ийн нэр дээр гаргуулах/-аар өгнө үү гэж тодорхойлсон.
5. Хариуцагч Ч.......яр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “ ... 2021 оны 08 дугаар сарын 17-нд машин авах болоод Улаанбаатар хот явах завгүй байсан тул Л.......р ах хотод байсан болохоор туслаад машин аваад өгөөч гэж гуйгаад Л.С........тар ахын ХААН банкны 50.........736 дансруу 11,500,000 төгрөгийг эхнэр Алт......... нэрээр шилжүүлж авахуулсан. Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 18-нд бензин, гэрчилгээний үнэ 250,000 төгрөг Дам...........а буюу Ч..р нэрээр шилжүүлээд Л.С.....ар ахын нэрээр гэрчилгээг авсан. Ч..........яр миний бие худалдан авсан бөгөөд одоог хүртэл өөрөө эзэмшиж ашиглаж байгаа. Иймд Ч......р намайг ....К улсын дугаар “Subaru forester” маркын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж тодорхойлсон.
6. Нэхэмжлэгч хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг “...миний бие 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өвлөх эрхийн 0.......... дугаар гэрчилгээгээр 6...... улсын дугаартай “Sub......маркын автомашиныг, 33......Г улсын дугаартай “Sub........2” маркын автомашиныг өвлөн авч, Авто тээврийн хэрэгслийн №.........131 дугаартай гэрчилгээг авсан” гэх үндэслэлээр няцаасан.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8. 61........К улсын дугаартай “........11 маркын автомашин нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн .128 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 3....НГ улсын дугаартай “Su.........er-S12” маркын автомашин нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 0..... дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, Төв аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0204 дугаар лавлагаанд “ Бүртгэлийн VRS программд 61...... улсын дугаартай “SU......ter” маркын тээврийн хэрэгсэл 2024 оны 05 дугаар сарын 30-наас Дүгэ.........1926-ийн нэр бүртгэлтэй,
Бүртгэлийн VRS программд 3.......НГ улсын дугаартай “SU.......r” маркын тээврийн хэрэгсэл 2024 оны 05 дугаар сарын 30-наас Дү.....туяа У..26-ийн нэр бүртгэлтэй байна” гэжээ.
9. 33.........НГ улсын дугаартай S...143 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Монгол улсад орж ирсэн. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ж.......атарын өмчлөлд 2.... ТӨВ улсын дугаартайгаар шилжиж 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 33....Г улсын дугаартайгаар Л.......аатарын өмчлөлд бүртгэлтэй,
6.....К улсын дугаартай S...6 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсад орж ирсэн. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Л............рын өмчлөлд бүртгэлтэй байсан.
10. Л.....р нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нас барж 11.....7 дугаарт бүртгэгдсний улмаас эхнэр Д....яад 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0.........дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д......гийн өмчлөлд 3.....Г улсын дугаартай SH...........43 арлын дугаартай “Sub........2” маркын автомашин, .......НК улсын дугаартай S.......86 арлын дугаартай “S..........-S11 маркын автомашин тус тус өмчлөх эрх нь шилжиж бүртгэгдсэн байна.
11. Хариуцагч ...........В улсын дугаарын “S........2” маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдах худалдан авах гэрчилгээнд хавсаргаж өгсөн бөгөөд тухайн машиныг 33.......Г улсын дугаартайгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Л.Сүхбаатарын нэр дээр өмчлөлд шилжүүлсэн нь дээр дурдсан лавлагаагаар тогтоогдож байна.
12. Хариуцагч Ж..........аяр нар нь татвар, торгууль, жолоочийн хариуцлагын гэрээг хийж тухайн тээврийн хэрэгслийг одоогоор эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримтын талаар хэн аль нь мараагүй.
13. Харин талууд 61.......К улсын дугаартай Suba.......1 маркын автомашин, 33.........НГ улсын дугаартай Sub.....2 маркын автомашинуудын өмчлөх эрхийн талаар маргаж, тайлбарлаж байна.
14. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2-т Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан.
15. Өмчлөх эрх нь эд хөрөнгийн улсын бүртгэлээр эсхүл эрхийн бичиг баримт гэрээгээр баталгааждаг.
16. Ж......йн "Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ"-ээс татгалзаж, Su......н 2......в дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах/тээврийн хэрэгслийг Ж........н нэр дээр гаргуулах/-аар өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
17. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаад хэлэлцэгдсэн Худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь ........хуяг, нөгөө тал нь Л.атар б.......айна.
18. Д.......уяа худалдах, худалдан авах гэрээг хийгээгүй түүнд хамааралгүй гэж үзнэ. Харин Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535 1-д зааснаар өв хүлээн авсан өвлөгч ... өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хүлээхээр заасан тул худалдах худалдан авах гэрээгээр ........ нь ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.
19. 17,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн төлөгдсөн гэж гэрээ байгуулаад тээврийн хэрэгслийг нэрийг 2 хоногийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн байх ба гэрээ байгуулагдаж хөрөнгө шилжснээр гэрээ хүчин төгөлдөрт тооцох бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.
20. Хариуцагч Ж.........уяг төлбөр төлөөгүй учраас тээврийн хэрэгслийг өөрөө эзэмшиж байгаа талаар тайлбарлаж холбогдох баримтыг гаргаж өгсөн ч дээр дурдснаар автомашины өмчлөх эрхийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн, бүртгэл хүчин төгөлдөр гэж үзнэ.
21. Өөрөөр хэлбэл: 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 24 минутад хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнэ төлөгдсөн, 2 хоногийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эд хөрөнгийн өмчлөх эрхийг Л.С........тар шилжүүлсэн тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 2.......В байсан нь 3.....НГ болж өмчлөх эрх шилжсэн үйл баримт тогтоогдож байна.
22. Шүүхээс талийгаач Л.......ын ХААН банкны дансны хуулгыг гаргаж хэрэгт хавсаргасан ба тухайн данснаас төлбөр шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй ч төлбөрийг гэрээнд “Төлбөр бүрэн төлөгдсөн” гэж бичигдсэн. Төлбөрийг ямар байдлаар хийсэн нь бичигдээгүйгээс төлбөрийг төлсөн эсэхийг тодруулах боломжгүй хариуцагч татгалзлын үндэслэл тайлбараа өөрөө нотлох, баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
23. Ч.О.......яр миний бие худалдан авсан бөгөөд одоог хүртэл өөрөө эзэмшиж ашиглаж байгаа. Иймд ......баяр намайг 6..улсын дугаар Subaru forester маркын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг тухайд:
24. ХААН банкны..........тарын 5.....35 дугаарын дансанд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 31 минутад A........ гэх утгаар 11,500,000 төгрөг шижлүүлсэн, мөн өдрийн 10 цаг 33 минутад D.....х утгаар 250,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж холбогдох баримтыг гарган өгч, гэрч Т.....г, Н...... нар энэ үйл баримтын талаар мэдүүлж байх хэдий ч дээрх хуульд зааснаар бүртгэл шилжүүлээгүй 61.....К улсын дугаартай S.......1 маркын автомашины өмчлөгч нь Л...тар бүртгэлтэй, улсын бүртгэлийн лавлагаанд бичсэн үйл баримтыг өөр бусад бичгийн баримтаар няцааж чадсангүй.
25. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар Эрх шижлүүлж авч байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар Автотээврийн газарт хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Д....... бүртгэлтэй байх тул улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв гэж үзнэ.
26. Хэрэгт авагдсан лавлаагаар маргаж буй хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь .........яа байх тул түүнийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар 6.........НК улсын дугаартай Sub.......1 маркын автомашиныг хариуцагч Ч....раас, 3.....НГ улсын дугаартай Sub.......2 маркын автомашиныг хариуцагч Ж.....ас тус тус шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
27. Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу үнэлсэн болно.
28. Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 182 дугаар зүйлийн 182.2, 183 дугаар зүйлийн 183.1-т заасныг баримтлан 61..........К улсын дугаартай S........ маркын автомашиныг хариуцагч .........аас, 3.......НГ улсын дугаартай S......-S12 маркын автомашиныг хариуцагч Ж.........ас гаргуулан нэхэмжлэгч Д..... олгож, хариуцагч Ч.О........ын миний бие худалдан авсан бөгөөд одоог хүртэл өөрөө эзэмшиж ашиглаж байгаа 6.........К улсын дугаар Subaru forester маркын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоох, хариуцагч Ж.Болдхуягийн "Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ"-ээс татгалзаж, Sub..........ter маркын 27...........ӨВ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах/тээврийн хэрэгслийг .......гийн нэр дээр гаргуулах сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
29. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг, хариуцагч Ч............рын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198950 төгрөгийг, хариуцагч Ж...........ягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.................хуяг нараас 287950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С..........ад олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 182 дугаар зүйлийн 182.2, 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар хариуцагч Ч.........раас 61.......... улсын дугаартай Su......er-S........1 маркын автомашиныг хариуцагч .........уягаас 33.......Г улсын дугаартай Sub......... маркын автомашиныг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д..........ад олгож, хариуцагч Ч.. худалдан авсан, өөрөө эзэмшиж ашиглаж байгаа 6........ улсын дугаар S......r маркын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоох, хариуцагч Ж........йн "Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ"-ээс татгалзаж, Sub...........аркын 2....ӨВ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг, хариуцагч Ч.......ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198950 төгрөгийг, хариуцагч........ягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Отгонбаяр, .........уяг нараас 287.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ