Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 317/ШШ2025/00879

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 317/ШШ2025/00879

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б...............

/Улаанбаатар хот, Баянзү............3 тоот/

Хариуцагч: Ха.............овгийн Дашц......

/Төв аймаг, Эрдэнэ.......амж 24 тоот/

 

Хариуцагч: Мо......К

/Улаанбаатар хот Сүхб....... 32/

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Эрдэнэсант с..........от газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Бум-Аюуш,

Хариуцагч “Монгол даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.

Хариуцагч: Д.Бадамдорж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Бум-Аюуш нь хариуцагч Д.Бадамдоржид холбогдуулан Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, Батхаан 6 дугаар гудамж 607а тоот газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч даалгахыг хүсч нэхэмжлэл гаргасан байна. 

 

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “Монгол даатгал” ХК-ийг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа “ Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, Батхаан 6 дугаар гудамж 607 тоот газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах” гэж өөрчилсөн болно.

 

2. Нэхэмжлэгч Д.Бум-Аюуш нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие анх “Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, Батхаан 6 дугаар гудамж, 607а тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, дээрх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Бадамдоржид даалгах шаардлага гаргасан. Үндэслэл нь миний бие Дуламсүрэнгийн охин ба аав маань “Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, Батхаан 6 дугаар гудамж, 607а тоот газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг 2000 оноос эхлэн ашиглаж байсан. Тус үл хөдлөх хөрөнгийг Д.Бадамдорж гэх хүнээс худалдаж авсан. Тухайн үед Д.Бадамдорж гэх хүн хашаа, байшингийнхаа гэрчилгээг шилжүүлж өгөх боломжгүй, гэрчилгээ гараагүй байгаа, хөөцөлдөж байна гэх шалтаг хэлдэг байсан. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/44 дугаартай Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын захирамжаар тус эд хөрөнгийн доорх газрын эрхийг шилжүүлэн өгч, газар дээр байгаа байшингийн гэрчилгээ анхнаасаа гараагүй. Тийм учраас өөрсдөө гэрчилгээгээ хөөцөлдөөрэй гэж хэлсэн. Иймд аав маань Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст анхны бүртгэлээр бүртгүүлэх хүсэлтийг гаргасан. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэтсээс 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 675 дугаартай албан тоотоор тухайн эд хөрөнгө хэдэн онд, ямар шийдвэрээр хэнд хувьчлагдсан талаар мэдээлэл байхгүй гээд улсын бүртгэлд бүртгэх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ хариу гарснаас 2 хоногийн дараа манай аав нас барсан. Ингээд түүнээс хойш Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн  А/269 дугаартай захирамжаар газрыг шилжүүлж авч сан. Аав маань нас барахаасаа өмнө тухайн эд хөрөнгийг надад хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш миний бие газрыг нь өөрийн нэр дээр шилжүүлж авч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаад явж байна. Миний бие дээрх маргаан бүхий хөрөнгийг анхны бүртгэлээр бүртгүүлэх ёстой гэж ойлгоод Төв аймгийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт дахин хандсан. Төв аймгийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 670 дугаартай албан тоотоор улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх хариуг өгсөн. Тэгээд энэ талаар өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд 2 удаа хандахад тухайн эд хөрөнгө нь орон нутгийн болон аймгийн өмч хувьчлалаар ороогүй гэх нотлох баримтууд ирсэн. Ийм учраас Төв аймгийн шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 620 дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул анхны бүртгэлээр бүртгүүл гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд миний бие дахин Улсын бүртгэлд хандсан боловч тухайн эд хөрөнгө маань “Хорго хайрхан” ХХК-ийн нэр дээр байна гэх мэдээлэл өгсөн ба “Хорго Хайрхан” ХХК нь Монгол даатгалд нэгтгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар “Монгол даатгал” ХХК-ийг татах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага нь мөн хэрэгт авагдсан баримтыг үндэслэн өөрчилсөн. Учир нь тухайн газрын хаяг нь 607А нь 607 болж өөрчлөгдсөн байх тул нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, Батхаан 6 дугаар гудамж, 607а тоот газарт байрлах 133 мкв сэлбэг, склад, засварын зориулалттай үл хөдөх хөрөнгө нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар баг, Баргилт 3 дугаар гудамж, 516 тоот гэх хаягтай Ү1424000003 бүртгэлийн дугаартай “Хорго хайрхан” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн 133 мкв сэлбэг, склад, засварын зориулалттай үл хөдөх эд хөрөнгө мөн болохыг тогтоолгоё, мөн тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Бум-Аюуш миний биеийг тогтоож, дээрх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгах тухайн нэмэгдүүлж өөрчилснийг шүүх хуралдааны явцад шүүхийн журмаар ирсэн баримтуудыг үндэслэн “Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, Батхаан 6 дугаар гудамж, 607а тоот газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг 607 тоот хаягт байрладаг байх тул 607 тоотод байлах газар дээрх 133 мкв сэлбэг, склад, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгож, дээрх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэж өөрчлөн тодорхойлсон.

 

3. Хариуцагч Д.Бадамдорж “Миний зүгээс Д.Бум-Аюушийн аав Дуламсүрэн гэх хүнд маргаан бүхий складыг газрын хамт худалдсан. Тухайн үед склад нь гэрчилгээгүй байсан. Сүүлд “Хорго хайрхан” ХХК-ийн хувьцааг “Монгол даатгал” ХК авсан юм байна. Ингэхдээ ямар ч эд хөрөнгийн маргаангүй гэж акт үйлдсэн юм байна. Гэтэл “Монгол даатгал” ХК-ийн нэр дээр гэрчилгээ гарчихсан байна лээ. Тэгэхээр энэ эд хөрөнгө бол “Монгол даатгал” ХК-д ямар ч хамааралгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий эд хөрөнгийг Д.Бум-Аюушийн нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар гаргасан.

 

4. Хариуцагч “Монгол даатгал” ХК нь “ 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Хорго хайрхан” ХХК-тай “Хувьцаа худалдах, худалдан авах” тухай гэрээ байгуулан тус компанийг өөртөө нэгтгэсэн. Тухайн үед “Хорго хайрхан” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан Ү1424000003 улсын бүртгэлийн дугаартай 33 мкв талбайтай сэлбэг, складын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн “Хорго хайрхан” ХХК-аас шилжүүлж аваагүй үлдээсэн байдаг. Мөн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Хорго хайрхан” ХХК-тай эд зүйлс хүлээлцэх акт үйлдсэн ба дээрх дурдсан актаар “Монгол даатгал” ХК нь “Хорго хайрхан” ХХК-ийн хувьцаанаас бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, аливаа өр төлбөрийн эрх үүрэгт оролцохгүй гэж тохиролцсон. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тогтоогдсон тохиолдолд “Монгол даатгал” ХХК-ийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан.

 

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 670 дугаар албан бичиг, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 675 дугаар албан бичиг,  Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 151/ШЗ2024/01170 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШЗ2023/03659 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШЗ2024/02620 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай шүүгчийн захирамжуудын нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/240 дугаар албан бичиг, Төв аймгийн Төрийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 633 дугаар Архивын лавлагаа, Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05/413 дугаар албан бичиг, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэний хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээ, газрын кадастрын зураг, гэрэл зургууд зэргийг гаргаж ирүүлсэн.

 

6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн Засаг дарга, Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас нотлох баримт тус тус гаргуулах, гэрч Р.Ариунболдоос мэдүүлэг авах, үзлэг хийх ажиллагааг хийсэн болно. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч Д.........йн “Төв аймгийн Эрдэнэсант сум.........оот газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Д.......рж, “Мо........” ХК-д даалгахыг хүссэн нэхэмжлэлээс “Төв аймгийн Эрдэнэ.............. тоот газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох”-ыг хангаж, “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Д........ж, “Монг.......... ХК-д даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б......... нь  Төв аймгийн Эрдэнэсант сумын............ газрыг эзэмшдэг бөгөөд тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан тул өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Д.......рж, ..........К нь худалдаж авсан эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Хор.........ХХК-ийн нэр дээр бүртгэлтэйн улмаас өөрийн эд хөрөнгийг бүртгүүлэх боломжгүй гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 

 

3. Хариуцагч .........рж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, маргаагүй болно.

 

4. Хариуцагч “Мо.......” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байх хэдий ч шүүхээр шийдвэрлүүлнэ гэх үндэслэл тодорхойлсон.  

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Үүнд: Нэхэмжлэгч Д..........уш нь Төв аймаг Эрдэнэсант су............г Батхаан 6....... хаяг,  нэгж талбарын 41.0 дугаар бүхийн 599 м.кв газрыг эрхийн улсын бүртгэлийн Э-..............13 дугаарт бүртгүүлж эзэмшдэг нь Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05/333 дугаар албан бичиг, Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 46 дугаар албан бичиг, Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07/591 дугаар албан бичиг, үзлэгийн тэмдэглэл, гэрч Р..........лдын мэдүүлэг, хариуцагч Д........ж нарын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

7. Д......... эзэмшиж буй газрыг Эрдэнэсант сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдийн А/278 дугаар захирамжаар Д...... /Эрдэнэсант.........йн гуд.......эн хаягтайгаар 0............. гэрчилгээний дугаартайгаар 1160м.кв/ эзэмшүүлсэн.

 

8. Газрыг 2 хувааж складны барилгатай хэсэг 41........0 нэгж талбарын дугаар олгож Төв аймгийн Э...........хаягтайгаар Ц..........энд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/44 дугаар захирамжаар шилжүүлж 000018776 дугаараар гэрчилгээ олгож эзэмшүүлсэн.

 

9. Ц.Д..........д шилжүүлсэн газар дээр складны барилгатай ба газрыг мөн сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/269 дугаар захирамжаар Төв аймаг Эрдэнэсант сумын 5 дугаар баг Улаанхудаг Батхаан-6 607 хаягаар улсын бүртгэлийн Э-........ дугаарт бүртгэгдэж Д........д шилжигдэж тухайн газар дээр 132м2 барилга бүртгэлтэй нь Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05/333 дугаар албан бичиг, Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07/591 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

10. Иргэн Д.Б...........ийн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт байрладаг, 4.........50 нэгж талбарын дугаарт 599м2 газар, газрын кадастрын мэдээллийн санд хуучин хаяг: Батх......... шинэ хаяг: Батх......... бүртгэлтэй гэж тэмдэглэлтэй Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07/591 дугаар албан бичгийг ирүүлсэн.

 

11. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд “М..........ал” ХК гэсэн нэрээр хайлт хийхэд Төв аймгийн Эрдэнэсант суманд эд хөрөнгө өмчилсөн бүртгэл байхгүй боловч “Мо...... ХК-ийн регистрийн 20.........7 дугаараар хайлт хийхэд улсын бүртгэлийн Ү-14.........3 дугаарт бүртгэгдсэн Эрдэнэсант сумын ..........оот хаягт байршилтай 133 м.кв хэмжээтэй сэлбэгийн склад өмчлөгчөөр “Хор..... 2........17 ХХК гэсэн бүртгэл байна. Нэгж талбарын 41...... дугаараар эд хөрөнгө бүртгэсэн бүртгэл байхгүй байна” гэх Төв аймгийн Улсын бүртгэлийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 27/690 дугаартай албан бичиг нь дээрх албан бичгийн хувьд мэдээлэл зөрүүтэй байх боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн албан бичиг, гэрч Р.А........дын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

12. Хариуцагч Д.Бада......ж нь Төв аймги........н 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/44 дугаар Газрын эрх шилжүүлэх тухай захирамжаар газар эзэмшигч нь Х........вогт Да.......рж.

 

13. Газрын эзэмшигч Д.........рж нь Б.....их овогт Цэвэг......энд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн газрыг шилжүүлж улсын бүртгэлийн Э-..... дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон.  

 

14. .........рэн нь нэхэмжлэгч Д......... эцэг, тэрээр 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нас барсан, Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/201 дугаар захирамжаар газрыг түүний эхнэр Ө.....д шилжүүлсэн, Ө.Нэ.........эс мөн сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А....... дугаар захирамжаар Төв аймгийн ....... 5 дугаар баг, Ула.........хаягт байрлах, нэгж талбарын 4.....750 дугаар бүхий 599 м.кв газрыг Д.Б......ийн нэр дээр шилжүүлсэн нь Иргэний газар эзэмших эрхийн  2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 000...дугаар гэрчилгээгээр бүртгэгдсэн.

 

15. Газар эзэмших эрхийн талаар болон маргаан бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар талууд хэн аль нь маргаагүй бөгөөд дээр дурдсан үйл баримт нь хариуцагч Д...............рж, гэрч Р.А.......д нарын мэдүүлгээр мөн тогтоогдож байна.  

 

16. Төв аймгийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн албан бичигт дурдснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-..........003 дугаартай, Төв а..........гаар баг, Баргилт 3 гудамж, 516 тоот засварын өмчлөгчөөр “Хо........н” ХХК бүртгэлтэй ч одоо “Хо..........” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, тухайн үед “Хо........н” ХХК нь 6.........10 жилийн хугацаатай эзэмшдэг,  хариуцагч Д.......рж нь тухайн компани захирал, гэрч Р.......... нь ТУЗ-ийн дарга байсан,  “Хор...........н” ХХК-ийн хувьцааг “Монгол даатгал” ХК худалдаж авснаас бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг “Мо.........л” ХК шилжүүлж аваагүй, хамааралгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар “М.” ХК ма...........ргахгүй, нэг үл хөдлөх хөрөнгө, өөр хаягаар улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь “Хо.........ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ........88 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар газрын байршлын кадастрын зураг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 001........ Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэргээр нотлогдож байна.

 

17. Нэхэмжлэгч ..........уш үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлээгүйн улмаас түүний өмчлөх эрх зөрчигдсөн, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шаардах эрхтэй байна.

 

18. Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэх бөгөөд газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.3-т тус тус заасан.

 

19. Иймд нэхэмжлэгч Д.........ь газрын эзэмшигч байх бөгөөд тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

20. Өмчлөгч өмчлөлийн зүйлээ өмчлөх эрх нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хэрэгжих бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасан тул хариуцагч Д.Б.......дорж, “Мо......л” ХК нь өмчлөх эрхийг шилжүүлээгүй ч өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгч .......юуш шаардах эрхтэй гэж үзсэн.

 

21. Төв аймгийн Улсын бүртгэлийн лавлагаагаар  Эрдэнэ........... хаягт байрлах, нэгж талбарын 41.........дугаар бүхий 599 м.кв газарт бүртгэлтэй хөрөнгө нь “Х........К-ийн нэр дээр бүртгэлтэй байх хэдий ч  “М.........ХК нь тухайн хөрөнгийн өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар эд хөрөнгийг “Хор...........К, “М......, Д........ж нар өмчлөх эрхгүй гэж дүгнэлээ.  

 

22. Иймд нэхэмжлэгч Д.Б.....ийг Төв аймгийн Эрд........... нэгж талбарын дугаар бү........... барилгын өмчлөгчөөр тогтоож нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

23. Харин хариуцагч Д.Б.........рж болон “Мо......К-д холбогдох “өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч нарын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлгүй тул хариуцагч нарт тухайн шаардлагыг хамааралгүй гэж үзэж энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

24. Улсын тэмдэгтийн хураамжид хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 114 дүгээр зүйлийн 114.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ба.....х овгийн Дуламс........ Төв аймгий.........утаг дэвсгэрт байрлах ........0 нэгж талбарын дугаар бүхий 599м2 газар дээрх б..........м2 барилгын өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Д.Б........., хариуцагч “М........ХК-д холбогдох “өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ