Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/01018

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/01018

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бо......ин овогт На.......

/Улаанбаатар хот, Ба..........9 тоот/,

 

Хариуцагч: Нью.............ХХК

/Төв аймаг, Сэргэлэн су............... нисэх буудал/

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 3, 4 дүгээр улиралд үнэлсэн ур чадварын үнэлгээг хүчингүй болгуулж, нэмэгдэл хөлсний зөрүү 1,752,300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н......

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х..........р,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хо.........

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б..........г нарыг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.........эг нь хариуцагч Нью ..........ХХК-аас 2024 оны 3, 4 дүгээр улиралд үнэлсэн ур чадварын үнэлгээг хүчингүй болгуулж, нэмэгдэл хөлсний зөрүү 1,752,300 төгрөгийг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Аюулгүй байдлын хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн .......гийг 2024 оны 3 болон 4 дүгээр улиралд үнэлсэн ур чадварын үнэлгээг хүчингүй болгуулах, нэмэгдэл хөлсийн зөрүү 1,752,300 төгрөгийг гаргуулах. Нэхэмжлэлийн утга: Н.....эг би 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс "Н........порт" ХХК-ийн Аюулгүй байдлын хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн албан тушаалд өнөөдрийг хүртэл 4 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд ажил үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэж ирсэн. Нийт улсад 21 дэх жилдээ, Иргэний нисэхийн салбарт 15 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Компани нь 2022 оны 10 дугаар сараас эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд "Гүйцэтгэлийн үнэлгээг" нэвтрүүлсэн юм. Гүйцэтгэлийн үнэлгээг нь улирлын ур чадварын үнэлгээ, гүйцэтгэлийн үнэлгээнээс бүрддэг юм. Үнэлгээ нь үндсэн цалингийн 30 хүртэл хувиар тооцогдож нэмэгдэл хөлс хэлбэрээр олгохоор хөдөлмөрийн гэрээ, мөн байгууллага дотооддоо мөрдөгддөг "Үнэлгээний журам"-аар зохицуулагдана. Энэхүү журмын төсөл болон батлагдсан журмыг ажил олгогчийн зүгээс бидэнд танилцуулж, санал аваагүй юм. Аюулгүй байдлын хэлтсийн тухайд 2022 2024 оны 4 дүгээр улирлыг хүртэл - хугацаанд манай албаны дарга Н......... дангаар үнэлдэг байсан. Гэтэл 2024 оны 4 дүгээр сараас Н........г дарга эхний үнэлэгч, тухайн үеийн Гүйцэтгэх захирлаа ажиллаж байсан Китанака Такэфуми нь эцсийн үнэлэгч болсон. Ингээд 2024 оны 3 дугаар улирал болон 4 дүгээр улирлын Гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэлгүйгээр 30 байхаас 22 ба 20 болгож бууруулж үнэлсэн, дагаад цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг болох нэмэгдэл хөлс бууруулсан юм. Үүнийг ямар үндэслэлээр ийнхүү бууруулж байгааг тодруулахад ямар ч үндэслэл өнөөдрийг хүртэл танилцуулсангүй. Дээрх 2 албан тушаалтан нь "Үнэлгээний журам" -ын 2.1.2-д заасан тодорхой, зайлшгүй шаардлагатай ямар ур чадвар надад дутагдсан, компани соёлыг бүрдүүлэхэд тэр нь хэрхэн саад болсон, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн харгалзах оноог ямар үндэслэлээр тооцсон гэдгийг огт тайлбарлаагүй, албан ёсоор танилцуулаагүй. Би алдаа дутагдал гаргасан эсэх, буруутай үйлдэл хийсэн эсэх, компанийн өсөлт, хөгжилд сөрөг нөлөө үзүүлсэн эсэх нь тодорхойгүй байдаг.Миний ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны онцлогтой тохирохгүй шалгуур, тодорхой бус оноолтоор үнэлж, онооны шалгуурыг хэрхэн хангасан талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүйгээр ур чадварыг үнэлэх нэрээр шууд удирдлага зөвхөн нэг талын үзэмж, итгэл үнэмшил, байр суурийг баримтлан ажилтны цалин, хөлснөөс суутгал, хасалт хийх шийдвэрийг дангаар гаргаж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн суурь зарчмыг зөрчиж байх бөгөөд надад танилцуулахгүйгээр цалин хөлснөөс суутгал хийх нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Компанийн зүгээс улирлын үнэлгээ хийх аргачлалыг тодорхой дурдсан байх боловч үнэлгээг бууруулах, үнэлэх шалгуур үндэслэлийг заагаагүй, хувилах аргачлал, үнэлгээг нэгтгэж нийт үнэлгээ гаргах аргачлал байхгүй учир үнэлгээг өөрийн үзэмжээр албан тушаалтан үнэлээд байна. Энэ нь ажлын байрны дарамт, шударга бус байдлыг бий болгож байна. Миний бие 2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний үндсэн ажлынхаа зэрэгцээ тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, хорооны даргын сонгуульт ажлыг тасралтгүй гүйцэтгэж, гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхол, хөдөлмөрлөх эрхийг хамгаалан ажилладаг.Мөн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын нарийн бичгийн дарга, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн нарийн бичгийн даргын сонгууль ажлыг Н.........нл Эйрпорт ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2022 оноос хойш гүйцэтгэж байна. Ажил олгогч болон ажилтны төлөөлөл нь "Н.........нл Эйрпорт ХХК-д 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ"-г шинэчлэх ажлыг 2024 оны 07 дугаар сараас эхлүүлсэн боловч Талууд харилцан тохиролцож чадаагүйн улмаас Хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсэж өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн арбитрын маргаан үргэлжилж байна. Н.Батчимэг би хэдийгээр энэ хугацаанд өөрийн үндсэн болон тушаалаар томилогдсон үүрэгт ажлуудыг алдаа дутагдалгүйгээр хийж гүйцэтгэсээр ирсэн бөгөөд үйлдвэрчний эвлэлийн хорооны ажил, хамтын гэрээний хэлэлцээрийн үе шатанд хийгдэж байгаа бүхий л ажил үүргийг цалгардуулахгүйгээр гүйцэтгэж байгаа. Гэтэл тодорхой шалтгаан, үндэслэлгүйгээр улирлын ур чадварын үнэлгээг бууруулсныг үндсэн болон томилгоот ажилтайгаар зэрэгцүүлэн гүйцэтгэж байгаа сонгуульт ажилтай холбогдуулан миний үнэлгээг бууруулж шийдвэрлэсэн хэмээн үзэж байх бөгөөд өөрөөр хэлбэл гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхол, хөдөлмөрлөх эрхийг хамгаалж тууштай, баттай зогсож, ажил олгогчийн эсрэг байр сууриа илэрхийлж, хамтын гэрээний хэлэлцээрийн шатанд гишүүдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэж, хуульд заасны дагуу шахалт, шаардлага тавьж, мөн талуудын хооронд үүссэн Хөдөлмөрийн сонирхлын маргаантай холбоотой гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Иймд ......мэг намайг 2024 оны 3 болон 4 дүгээр улиралд үнэлсэн ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн цалин 3,245,000 төгрөг ба ур чадварын нийт үнэлгээ 30 хувь байх ёстойгоос 1 сард ногдох ур чадварын нэмэгдэл хөлсний зөрүү 8 хувиар тооцоход 259,600 төгрөг, 10% хувиар тооцоход 324,500 төгрөг болж байх тул 6 сарын нийт зөрүү болох 1,752,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

2. Хариуцагч Н...............рт ХХК нь нэхэмжлэлийн шаардлыг эс зөвшөөрч татгалзсан.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж иргэний үнэмлэхний лавлагаа /хх-4/, хөдөлмөрийн гэрээ /хх-5-11/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-12-13/, ерөнхий мэдээлэл /хх-14-15/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-16/, өргөдөл /хх-17/, өргөдлийн хариу /хх-18-19/, хариу хүргүүлэх тухай /хх-20-22/, гомдол гаргах тухай /хх-23/, хөдөлмөр эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх-24-63/-ийг хавсаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч .......эг нь хариуцагч Н...........ХХК2024 оны 3, 4 дүгээр улиралд үнэлсэн ур чадварын үнэлгээг хүчингүй болгуулж, нэмэгдэл хөлсний зөрүү 1,752,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Н......... нь 2024 оны 3, 4 дүгээр улиралд үнэлсэн ур чадварын үнэлгээг хүчингүй болгуулж, нэмэгдэл хөлсний зөрүү 1,752,300 төгрөгийг хариуцагч Нью У............т ХХК-аас гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ