| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01018/И |
| Дугаар | 317/ШШ2025/00928 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 317/ШШ2025/00928
| 2025 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 317/ШШ2025/00928 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.............ХК
/Төв аймаг, Сэргэ...........н баруун тал/
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ........мэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Та...........ш ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: "Та.....ш ХХК Ц. О.........этэй 2019 оны 04 дүгээр сарын 25-нд байгуулсан TT........9/434 дугаартай "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д ... нэг рейсийн зардал 2,750,000 төгрөгийн зардлын 1,550,000 төгрөг нь түлшний зардал, 1,200,000 төгрөг нь тээвэрлэлттэй холбоотой болон бусад зардал байна ... гэж заасан. Жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-с нар тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч явсан тохиолдолд дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулж, тээвэрлэлттэй холбоотой зардалаа авдаг. Жолооч тээвэрлэлт хийх явцдаа шатахуунаа өөрөө хийгээд явсан тохиолдолд гэрээнд заасан шатахууны зардал болон тээвэрлэлттэй холбоотой зардлаа бүтнээр авдаг байсан. 108 ойл ХХК Шатахуун нийлүүлэх гэрээг Тавант........ХК-тай хийж, шаардлагатай тохиолдолд Т........ ХХК-д тээвэрлэлт хийж байгаа жолооч нарт нэр, тээврийн хэрэгслийн бүртгэл, хамтран ажиллах гэрээг үндэслэн шатахуунаар хангах үүрэг хүлээж ажиллаж байсан болно. Хэрэв жолооч шатахуун зээлж авсан тохиолдолд зээлсэн шатахууны зарлагын падааныг Тав........ ХХК-ийн санхүүд ирүүлэн тооцоогоо авдаг байсан учраас эдгээр жолооч нарын авсан шатахууныг Таван...... ХХК-с нэхэмжилэх эрх үүснэ. Энэ эрхийнхээ дагуу ЧДИХАШШ-д нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн. Тавантолгой түлш ХХК нь жолооч нартай байгуулсан гэрээний дагуу тус шатахууныг нэхэмжлэх ёстой. Иймд хариуцагч Ц.........нийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хамтран ажиллах гэрээ, шатахуун тослох материалын зарлагын падаан, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15........4 дугаар шийдвэр, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1.........189 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 онгы 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18........3/00208 дугаар шийдвэр зэргийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Тав.........К-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Тавант.......ш ХХК нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Ц..........энэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,999,402 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 11/
3.1 Тава......ш ХХК нь хариуцагч Ц.Оч.......йн оршин суух хаягаар нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч өөрийн боломжит бүхий л арга хэмжээг авсан гэж үзнэ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг Бор....н овогт Цэдэнсод...дэнэ /РД:УШ....../-ийг эрэн сурвалжилж, 155.4-т зааснаар түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.....игон овогт Ц......дэнэ /РД:У......-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулах, түүний оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгч Тав.....ш ХХК /РД:6.....206/-д албан бичгээр мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ