Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 317/ШШ2025/00805

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 317/ШШ2025/00805

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өн. овогт Эрд.х

/Төв аймаг, Зуунмод с. тоот/

 

Хариуцагч: Дов. овогт Сэрэ.....мар

/Төв аймаг, Зуунмо.1 тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч:Э.

Хариуцагчийн өмгөөлөгч: С.аа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.мэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    .х нь хариуцагч С.март холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

1.1 Нэхэмжлэгч Н.сайхан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би С.Б. 2010 онд танилцаад 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Б.рэн, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.Тэ. нар төрсөн. Бид хамтдаа 10 жил амьдарч байна. Бид анх танилцсан цаг үеэс нөхөр маань надад гарч хүрч байсан. Бид хэдийгээр 10 жилийн хугацаанд хамт амьдарч байгаа ч гэсэн хамт байсан цаг хугацаа нь бага байсан. Учир нь манай нөхөр урд том тэрэгний жолооч хийдэг болохоор ихэнхдээ гэртээ байдаггүй. Үүнээс болж нэг нэгнээ хардах, уг хэлээр доромжлох асуудал гардаг. Ийм байдалтайгаар олон жил хамт ажиллаж амьдрах талаар ярилцаж байсан ч гэсэн ажил амьдарлаа дээшлүүлэхийн тулд том тэрэгний жолооч хийдэг. Суурин газар ажиллах гэхлээр бүрэн дунд боловсролтой учраас ажил тэр болгон олдоод байдаггүй, гэртээ байх хугацаандаа хүүхдийнхээ хажууд байнгын хэрүүл тэмцэл хийж ээжийг нь зодож цохиод байхаар хүүхдүүдийн хүмүүжилд ч сөргөөр нөлөөлж байна. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө бид маргалдаж намайг зодсоны улмаас тархиндаа битүү гэмтэлтэй, хавантай эмнэлгээр явж байна. Хаванг нь шимэгдүүлэх эмчилгээ олон жил ханилсан хань хүүхдүүдийн минь эцэг учраас цагдаагийн байгууллагад хандаагүй. Цаашдаа энэ байдлаараа эвлэрч хамт амьдрах юм бол амь нас эрүүл мэндээрээ хохирох ч эрсдэл байгаа учраас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргааны хувьд надад маргах зүйл байхгүй гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Бид 2 2014 онд гэр бүл болж 2015 онд хүүтэй болж 2021 онд охинтой болсон. 2018 оноос хойш хөдөө орон нутгаар ажиллаж амьдарлаа залгуулж явж байгаа. Энэ хойгуур Э..нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж гэр бүлийн маргаан үүсдэг байсан. Энэ бүгдийг нь уучлаад хүүхдүүдийнхээ төлөө салмааргүй байна. Хүүхдүүдээ өнчрүүлж амьдралд нь хар толбо үлдээмээргүй байна. .йн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймаг Зуунмод с. сургуулийн тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Төв аймгийн Зуунмод сумын Дэгдээхий цэцэрлэгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 46 дугаар албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг өгсөн.

 

4. Хариуцагчаас хариу тайлбар өгсөн.

 

5. Шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 317/Ш.5 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 317/ЭТ202..2 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэлийг ирүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ......хариуцагч С.арт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч .ар нь гэрлэлтээ цуцлах хүсэлгүй гэх хариу тайлбар гаргасан.

 

3.-Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Нэхэмжлэгч Э.нх, хариуцагч .мар нар нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн. /хх 7/

 

3.2 Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.рэн, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.Т.ал нар төрсөн болох нь нотлогдон тогтоогдож байна. /хх 9-10/

 

4. Иймд Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Э.Б.мар нарын гэрлэлтийг цуцалж, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Д. овогт Ба.үрэн, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин До.ин овогт Бат.нжаргал нарыг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар эх Э.нхийн срамжид үлдээж, эцэг С.Ба.с хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хүү .үрэн, охин Б..л нарт тэтгэлгийг гаргуулан, эх Э..өд олгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч С.мөнх, хариуцагч С.Б.ар нар нь эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.раас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч.өд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: