Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 308/ШШ2025/00391

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч:“Т ББСБ” ХХК-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:Дорноговь аймаг  сум, -р баг, гудамж  тоотод оршин суух Г овогт Өийн Бд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:  Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,729,775.99  төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ө.Баас гэрээний үүргийн гүйцэтгэлд  нийт  1,729,775.99   төгрөг  гаргуулж өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага болох 1,729,775.99 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК” нь хариуцагч Ө.Бд холбогдуулан 1,729,775.99   төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ө.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,729,775.99 төгрөгийг  төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1.Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 1,729,775.99 төгрөгийг хариуцагч Ө.Б нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  42,626 төгрөгөөс 21,313 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 21,313 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 21,313 төгрөгийг хариуцагч Ө.Бс  гаргуулж нэхэмжлэгч “ББСБ” ХХК-д тус тус олгосугай. 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ