Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 317/ШШ2025/00852

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 317/ШШ2025/00852

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ба.д овогт Н.маа

/Сонгинохайрхан дүүрэг, 3.

 

Хариуцагч: Ба.т овогт С.анболд

/Төв аймаг, Бая. Бараат/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Н..а,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:.а,  

Хариуцагч: С.Га.лд,  

Хариуцагчийн өмгөөлөгч: Б..дорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.цэцэг нар оролцов.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н..а нь хариуцагч С.Га. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С..д нэхэмжлэгч Н.Н.д холбогдуулан охин Г.На.аяр, Г..эрэл нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.   

 

1.1 Нэхэмжлэгч Н.а нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие С.ой 2014 онд танилцан улмаар 2016 оны 04 дүгээр сарын 18-нд гэрлэлтийн 412.оот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамт амьдрах хугацаанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин .баяр, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин Г.Н.эл, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин.Үжин нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 3 охин эх Н.аа миний асрамжид өсөж торнисон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С..олд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.лд  нь  Н.йн  нэхэмжлэлтэй  маргаанд  хариуцагчаар  оролцож  байгаа

билээ. Нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Бидний хооронд гэр бүл цуцлах ноцтой шаардлага бий болоогүй болно. Миний зүгээс өөрийн гэр бүлдээ хайртай бөгөөд өөрийн боломжит бүхий л хэлбэрээрээ гэр бүлийнхээ төлөө хичээж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн билээ. Гэтэл тодорхой шалтгаангүйгээр гэрлэлт цуцлуулахаар шаардаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өөрийн хүүхдүүд болон эхнэрийн хамт элэг бүтэн амьдрах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.1. Хариуцагч С.олд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Сунд.ж овогт Га.д нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр .яр овогтой Н.ай албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний зүгээс 2016 онд охин Г.., 2018 онд охин Г.. 2021 онд Г.Э.ин нар төрсөн. С.Г.лд миний бие нь Н..й гэр бүл болсноос хойш гэр бүлийнхээ төлөө ажиллаж, амьдарч бүхий л хайр халамжаа гэр бүлдээ зориулж ирсэн. Мөн өнөөдрийг хүртэл хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, халамжлах, хүндэтгэх, туслах үүргүүдээ биелүүлж байгаа билээ. Гэр бүл цуцлах ноцтой шаардлага бий болоогүй байхад ийнхүү эхнэрийн хүсэлтээр салах болсонд туйлын харамсалтай байна. Би өөрийн хүүхдүүд болон эхнэрийн хамт элэг бүтэн амьдрах хүсэлтэй болохоо удаа дараа илэрхийлж байсан боловч эхнэр .а нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул цаашид үргэлжлүүлэн эхнэр хүүхдийн хамт амьдрах боломжгүй болоод байна. Учир нь эхнэр Н.а нь Улаанбаатар хотод ажиллах амьдрах хүсэл зорилготой байгаагаас гэр бүл салах гол үндэслэл болж байна гэж миний хувьд үзэж байна. Нэгэнт эхнэр Н.Н.аа нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэх шийдвэрийг гаргаж байх тул миний зүгээс охин Г.Н.ангэрэл нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний зүгээс хөдөө мал маллаж амьдардаг хэдий ч хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, сурч боловсрох эрхээр нь хангах бүрэн боломжтой. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч охин Г.Н.эрэл нарыг С.иний асрамжид үлдээн, Н..агаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Н.а сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний бие .а нь 2016 онд С.Ганболдтой гэр бүлээ батлуулж хамт амьдарсан боловч 2017 оны 01 дүгээр сараас эхлэн одоог хүртэл 7 жил гаруй тусдаа хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэн амьдарч байна. Г..яр нь 1 нас гаруйтай Г..л нь 1 сар гаруй хугацааны жирэмсэн байхдаа би ээж аав дээрээ ирж хамт амьдарсан. Өөрийн нөхөр болох С.Га.д нь ирэн очин хамт байсаар байж байгаад миний охин Э.ин мэндэлсэн. Одоо нөхөр болох С..нг миний охин биш гэж байгаад миний бие маш их гомдолтой байна. Хүүхдүүд маань хөдөө . хамт амьдарч байгаагүй бага насны хүүхдүүд учир өгөх боломжгүй. Хүүхдүүдээ өөрөө өсгөж хүмүүжүүлж, сурч боловсрох эрүүл саруул өсгөх болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир .доос хүүхдийн тэтгэмжийг хууль журмын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургуулийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 383 дугаар тодорхойлолт, “Бу. өрхийн эрүүл мэндийн төвийн  тодорхойлолтууд, охин Г.. нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 151/ЭТ2023/00185 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл зэргийг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч С..д хариу тайлбар өгч, сөрөг нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг гаргаж өгсөн.

5. Шүүхээс насанд хүрээгүй хүүхэд Г.Н.асуух ажиллагааг мөн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 151/Ш.21 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар  түдгэлзүүлж, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 151/ЭТ2024/00206 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэлийг ирүүлсэн, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шинжээчээр Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрыг тус тус томилсон.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч .а нь хариуцагч С.Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч С.лд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3.-Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Нэхэмжлэгч .маа, хариуцагч С.лд нар нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн гэр бүл байна. /хх 11/  

 

3.2 Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин .аяр, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин Г.Н.эрэл, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин Г..жин нар төрсөн болох нь нотлогдон тогтоогдож байна. /хх 8-10/

 

4. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч .с охин Г.Э.гийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээс, хариуцагч .лд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, охин Г.Н.н.л, охин .яр нарыг эх Н..ийн асрамжид үлдээж, тэдгээрт тэтгэлэг тогтоолгохоор харилцан тохиолцсон болно.

 

5. Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Н.лд нарын гэрлэлтийг цуцалж, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Ба.т овогт Ганбо.яр, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин Б.аат овогт Га. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин Б.ат овогт Ган.н нарыг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар эх  Н.Ня.ийн асрамжид үлдээж, эцэг С. хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар охин Г.Н.эрэл нарт тэтгэлгийг гаргуулан, эх Н.Н.д олгож шийдвэрлэв. 

 

6. Нэхэмжлэгч .маа нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Э.этгэлэг гаргуулахаас татгалзсан. Нэхэмжлэгч, хариуцагч С.д нар нь эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч С.Г. сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г.с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.....ад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ