Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00393

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөнийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

    

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  би,

Нэхэмжлэгч :Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай, Голомт банкны төв байранд байрлах “Г банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг  сум, 1-р баг,  гудамж  тоотод  оршин суух, Өовогт Эн А

Гэрээний үүргийн гүйцэтгэлд  нийт 10,261,636.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Гбанк ХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.А нь зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Гэрээний  үүргийн гүйцэтгэлд 10,261,636.33  төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Э.Ангилмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “...Голомт банк ХК-иас нэхэмжилсэн 10,261,636.33  төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна.

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г банк ХК нь Э.Ад холбогдуулан 10,261,636.33   төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.А нь нэхэмжлэлийн шаардлага 10,261,636.3 төгрөгийг  төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1.Нэхэмжлэгч “Гбанк” ХК-иас нэхэмжилсэн 10,261,636.33 төгрөгийг хариуцагч Э.Атөлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,137  төгрөгнөөс  89,568.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 89,568.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 89,568.5 төгрөгийг хариуцагч Э.Анс  тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г банк” ХК нд олгосугай. 

 

 3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайí асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ