Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 317/ШШ2025/00939

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 317/ШШ2025/00939

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш. овогт Ганб.аран

/Төв аймаг, Б.5 тоот/,

Хариуцагч: А. овогт Ба.х-Оргил

/Төв аймаг, Ба.тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.ран,

Хариуцагч: Б..ил,

Хариуцагчийн өмгөөлөгч .аль,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.эг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.М.ран нь хариуцагч Б.. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

1.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Б..той 2014 онд танилцаад удаагүй гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү .яр, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин М.яа, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү М.ргал нар мэндэлсэн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин М.. хүү М.ргал нар нь надтай хамт амьдарч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд Б.охин М.Золзаяа, хүү М.л нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж, миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч .гил хариу тайлбартаа: Г..н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2014 онд танилцаж 6 жил хамтын амьдралтай байсан. Энэ хугацаанд 2014 онд хүү .р 2017 онд охин . 2018 хүү .л нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 онд хоорондоо харилцан ярилцаж тохиролцож би том хүү М.г авч охин М..хүү М..ал нар ээж дээрээ үлдсэн юм. Би хоёр хүүхдүүдээ байнга эргэж тойрдог байсан. Энэ жил хүү охин хоёроо өөр дэрээ авч хэдэн сар болсон Г..хүү охин хоёрыг асарч хүмүүжүүлж чадахгүй байгаа бол охин М.а хүү М.З.нарыг би өөрийнхөө асрамжинд авч өсгөн хүмүүжүүлэх саналтай байна. Бид хоорондоо ярилцаж тохиролцох байхаа Би одоо тусдаа амьдралтай болсон манай эхнэр ч хүү охин нарыг авч өсгөж хүмүүжүүлье гэдэг юм гэх хариу тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч .ль нь

 

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, Төв аймг. 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/83 дугаар албан бичиг /хх 3/, Ба. эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 4-6/, Төв аймгийн.ролын сургуулийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар албан бичиг /хх 7/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 8, 12/, Төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх 9-11/ зэрэг баримтуудыг хавсаргаж өгсөн.

 

5. Хариуцагч хариу тайлбар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч .аран нь хариуцагч Б.Мөн.холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч .

3.-Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч Г.н хариуцагч .Оргил нарын дундаас 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү . 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү М..гал, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин . нар төрсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-9-11/

 

5. Хүү М., охин М.а нар нь төрсөн цагаас эхлэн эхийн асрамжид хамт амьдарсан, байнгын хараа хяналт, асаргаа, эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, эрх ашиг сонирхол нь нэн тэргүүнд тавигдах шаардлагатай, мөн хариуцагч Б..ын эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан эх М..гийн асрамжид, хүү М.Зо. эцэг Б.Мө.ын асрамжид тус тус үлдээв.

 

6. Эцэг эх хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир хүү М.ргал, охин .аяа нарыг эх Г.М.гийн асрамжид хүү М.аяр нь эцэг Б.М.илын асрамжид үлдсэн тул Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин М.Золзаяаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг эцэг Б.с гаргуулан, эх М.М.нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .лоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М.д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү А. овогт Мөнх.н Зол.ал, А.г овогт М.н Золзаяа нарыг эх Ш.вь овогт Г.рангийн асрамжид, А.овогт Мөнх. Золба.ыг эцэг А.г овогт Бая.ийн Мө.н асрамжид тус тус үлдээж, .галд тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.д тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг .аг овогт Баян.-Оргил /РД:НЕ./-оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагч Б.. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ