| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01035/И |
| Дугаар | 317/ШШ2025/00937 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2025/00937
| 2025 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 317/ШШ2025/00937 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х. овогт Дол.рж
/Дархан-Уул аймаг, Дар.р гудамж, 73 тоот. мэргэжил дээшлүүлэхээр ажиллаж амьдарч байгаа/
Хариуцагч: Мо. овогт Ал.ал
/Төв аймаг, Зуун.Чех улсад гэрээт ажилтнаар ажиллаж байгаа/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: .орж /цахимаар/,
Хариуцагч: .жаргал /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .чимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч.ж нь хариуцагч А.Ц.л холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч .орж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: .дорж миний бие 2013 онд А.Цэ.алтай танилцаж улмаар 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдөр гэрлэлтийн 450.103 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр П.бо төрсөн. Бидний зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү маань эх .галын асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .л хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний төрсөн дүү болох А.ргал БНХЧех улсад хүү П.бын хамтаар ажиллаж амьдардаг. Д.Пү. хамтран амьдрахаа болиод 9 жил болж байна. Гадаад БНХЧех улсад амьдарч байх хугацаанд хамтран амьдрагчтай болж 2024 онд хүү төрүүлсэн. Төрсөн хүү нь одоог хүртэл оноосон нэр байхгүй 6 нь сар хүрэх гэж байна. Бид консул, элчин гээд хандаагүй газар байхгүй. Төрсөн үеэс олгогдох ёстой тэтгэмжийнд мөн хамрагдаж чадахгүй өдий хүрч байна. Иймд бидэнд тулгарсан асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдэж өгнө үү гэсэн байна.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 177 дугаар албан бичиг, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, Эмнэлгийн баримт бичиг, Тахов хотын Таховын Ерөнхий боловсролын сургууль шийдвэр, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагч хариу тайлбар, итгэмжлэл, А..ргалын жирэмсний хяналтын дэвтэр, хүү төрсөн баримт зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч.ж нь хариуцагч А.Цэ.лд холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.ал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.
3.-Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч .орж, хариуцагч А.аргал нар нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн. /хх 7/
4. Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас хүү 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү П.. төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /хх 6/
5. Д..рж, А.жаргал нар нь тусдаа амьдарч, цаашид хэн аль нь эвлэрэх хүсэлгүй, гэрлэлтийг цуцлуулахыг хүссэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүүхдүүдийн асрамжийн хувьд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Х. овогт П.йн Б. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар эх А.Ц.срамжид үлдээж шийдвэрлэв.
6.1. Талууд хэн аль нь эд хөрөнгийн маргаангүй хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсний дурдах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .алаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.жид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ