Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 308/ШШ2025/00414

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8 давхарт байрлах Т  ХХК-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг,  сум дугаар баг, 3 гудамж,  байр  тоотод оршин суух, З овогтой Цн Бд холбогдох ,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,764,561.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...Зээлдэгч Ц.Б ЗГ2024101139450 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 4,740,000  төгрөг, хүүгийн төлбөрт 1,007,788.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,772.09 төгрөг, нийт 5,764,561.02  төгрөгийг гэрээний  үүргийн гүйцэтгэлд  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага болох 5,764,561.02 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.Бс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 5,764,561.02 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Бзээлийн гэрээний үүрэгт 5,764,561.02 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 5,764,561.02 төгрөгийг хариуцагч Ц.Б зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,183 төгрөгнөөс 53,591 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 53,591 төгрөгийг улсын төсвийн орлогоос 53,591 төгрөгийг хариуцагч Ц.Бс тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК /РД/-нд олгосугай. 

 3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Д.НАРАНЦЭЦЭГ