| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01005/И |
| Дугаар | 317/ШШ2025/00930 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 317/ШШ2025/00930
| 2025 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 317/ШШ2025/00930 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ул...... овогт Га........сайхан
/Төв аймаг, Зуун..мод су.амж, 25 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .ун,
Гэрч:..........,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.чимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г..н нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Төв аймгийн Барилга угсралтын конторт 1988 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Барилга трест хувьчлагдан Барилгачин пүүс, Өгөөмөр ХК байгуулагдаж, анх .етр захиралтай болж байсан. 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл норомчноор шилжин ажиллаж байсан. Гэтэл Барилга угсралтын контор өмч хувьчлалын хуулийн дагуу Барилгачин пүүс, Өгөөмөр ХК болж, тэдгээр байгууллагын тушаал, шийдвэр баримтууд нь төрийн архивт шилжилгүй үрэгдэж үгүй болсон ба хөдөлмөрийн дэвтэр нь баталгаажихгүйд хүрээд байна. Иймд Г.ханыг Төв аймгийн Барилга угсралтын конторт 1988 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Өгөөмөр ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл норомчноор тус тус ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.ас нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймаг Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 308 дугаар албан бичиг, Улсын барилгын хороо Төв аймгийн Барилга, угсралтын трестийн даргын 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 112 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар Нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал, Өгөөмөр уул ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаар албан бичиг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газар даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, Төв аймгийн өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаар Барилгын материалын үйлдвэрийг хувьчлах тухай тогтоол, хавсралт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг өгсөн болно.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .ы хүсэлтээр гэрч Ж.Р.етр нараас мэдүүлэг авах ажиллааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.аны ажилласан байдал тогтоолгохыг хүсч нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал, 135 дугаар зүйлийн 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болох Улсын барилгын хороо Төв аймгийн Барилга, угсралтын трестийн даргын 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 112 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар Нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал, Төв аймгийн өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаар Барилгын материалын үйлдвэрийг хувьчлах тухай тогтоол, хавсралт тушаалууд болон Ж.Равжих, Б.Петр нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мөн тэдгээрийн мэдүүлэг зэргээр Төв аймгийн Барилга угсралтын конторт 1988 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Өгөөмөр ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл норомчноор тус тус ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Г..аны ажиллаж байсан байдал тогтоох нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх эрх зүйн ач холбогдолтой байх тул хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тооцож тогтоов.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Улаанх.ар овогт Гарм.хан /РД: НЭ.0/-ыг Төв аймгийн Барилга угсралтын конторт 1988 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Өгөөмөр ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл норомчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ул.р овогт Г.айхан /РД: Н.0460/-ыг Төв аймгийн Барилга угсралтын конторт 1988 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Өгөөмөр ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл норомчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ