Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 308/ШШ2025/00415

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8 давхарт байрлах Т ББСБ  ХХК-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, Дсум, дугаар баг,зам  тоотод оршин суух, С овогтой Ран Бд холбогдох ,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,582,552.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...Зээлдэгч Р.Бс нийт 3,582,552.04  төгрөгийг гэрээний  үүргийн гүйцэтгэлд  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага болох 3,582,552.04 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.         Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Р.Бс нийт 3,582,552.04  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Р.Базээлийн гэрээний үүрэгт 3,582,552.04 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1.Нэхэмжлэгч ТББСБ ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 3,582,552.04 төгрөгийг хариуцагч Р.Бтөлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,271 төгрөгнөөс 36,135 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 36,135 төгрөгийг улсын төсвийн орлогоос 36,135 төгрөгийг хариуцагч Р.Бс тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нд олгосугай. 

 3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ