Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 308/ШШ2025/00416

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8 давхарт байрлах Т  ХХК-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, баг,  гудамж,  тоотод оршин суух, Б овогтой Г холбогдох ,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,974,227.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...Зээлдэгч Б.Г нийт 8,974,227.97  төгрөгийг гэрээний  үүргийн гүйцэтгэлд  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...8,974,227.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,974,227.97 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ТББСБ ХХКийн хариуцагч Б.Гс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,974,227.97  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Г зээлийн гэрээний үүрэгт 8,974,227.97 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 8,974,227.97 төгрөгийг хариуцагч Б.Гтөлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,538 төгрөгнөөс 79,269 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 79,269 төгрөгийг улсын төсвийн орлогоос 79,269 төгрөгийг хариуцагч Б.Гс тус тус гаргуулж нэхэмжлэгч ТББСБ ХХК-нд олгосугай. 

 

 3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                               Д.НАРАНЦЭЦЭГ