| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01004/И |
| Дугаар | 317/ШШ2025/01176 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 317/ШШ2025/01176
| 2025 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 317/ШШ2025/01176 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хо......д овогт Лха........
/Төв аймаг, Батсүмбэр.............
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч .тар,
Гэрч: Д..раа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г..нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.тар нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн үндэслэлээ: Миний бие 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Эрдэнэт Булганы Цахилгаан шугам сүлжээний газрын Булган аймаг дахь салбарт ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Монтёроор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Хөдөлмөрийн дэвтрийн 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар, Эрдэнэ рүү шилжсэн тушаал 1993 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар Булган аймагт шилжүүлсэн тушаал үндэсний архивын төв газар, Эрдэнэт, Булганы архивын тасгуудаас уг материал олдохгүй шалтгаанаар 3 жил 4 сар хасагдах байдалд хүрээд байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас /хх-3/, Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа албан бичиг /хх-4/, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №574 дугаар тодорхойлолт /хх-5/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-6/, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 7-8/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-9/, Дархан-Эрдэнэтийн районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №66 дугаар Ажилчид шилжүүлэн авах тухай тушаал /хх-10/, Эрдэнэтийн ЦШС-ний газрын Булганы салбарын даргын 1993 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №б/4 дугаар Ажилд шинээр томилох тухай тушаал, тушаалын хавсралт /хх 11-13/, Түлш-эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн Эрдэнэт-Булганы цахилгаан шугам сүлжээний Булганы салбарын даргын 1990 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №8 дугаар Цахилгаан шугамын харъяалал өөрчлөх, ажилчдын шилжүүлэх тухай тушаал, тушаалын хавсралт /хх 14-15/, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа /хх-16/, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар архивын лавлагаа /хх-21/, Пүрэ..сайханы иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 22-23/, Ду.агийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 24-25/ зэргийг гаргаж ирүүлсэн.
4. Шүүх, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 317/Ш.3137 дугаар захирамжийн дагуу Орхон аймаг болон Булган аймгийн Засаг даргын тамгын газрын архиваас нотлох баримт гаргуулах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.р нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. /хх-1/
2. .ар нь хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүйн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна гэж тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар Л. нь Булганы цахилгаан шугам сүлжээний салбарт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл монтёр,
Эрдэнэт-Булганы цахилгаан шугам сүлжээний Булганы салбарт 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл монтёр, Булганы цахилгаан шугам сүлжээний салбарын дэд станцид 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл монтёроор тус тус ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал, 135 дугаар зүйлийн 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
5. Л.Б.рын ажилласан хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар хөдөлмөрийн дэвтэр, цэргийн алба хаасны лавлагаа мөн хэрэгт авагдсан Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн яамын харьяа төвийн эрчим хүчний системын Эрдэнэт-Булганы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар Мэргэжлийн зэрэг олгох, шилжүүлэн ажиллуулах тухай, 1986 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 109 дугаар Ажлаас чөлөөлөх тухай, Дархан-Эрдэнэтийн районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 66 дугаартай Ажилчид шилжүүлэн авах тухай, Эрдэнэтийн цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар Цалин, шагнал, батлах, ажлаас чөлөөлөх, ажил өөрчлөх тухай, 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар 1993 оны орон тоо, цалингийн сан, удаан жилийн нэмэгдэл, ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалуудын хуулбар, Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 29 дугаар Л.Баатарын цалингийн түүврийн лавлагаа, Эрдэнэтийн цахилгаан шугам сүлжээний газрын Булганы салбарын даргын 1993 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/4 дугаар Ажилд шинээр томилох тухай тушаалуудын хуулбар, гэрч ., П.Б. нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрч Д.ийн шүүхэд ирж мэдүүлсэн мэдүүлэг зэргийг үндэслэн ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг тооцож тогтоосон болно.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .рыг Булганы цахилгаан шугам сүлжээний салбарт 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл монтёр, Эрдэнэт-Булганы цахилгаан шугам сүлжээний Булганы салбарт 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл монтёр, Булганы цахилгаан шугам сүлжээний салбарын дэд станцид 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл монтёроор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.д овогт Лх.ар /РД:Г.71/-ийг Булганы цахилгаан шугам сүлжээний салбарт 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл монтёр, Эрдэнэт-Булганы цахилгаан шугам сүлжээний Булганы салбарт 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл монтёр, Булганы цахилгаан шугам сүлжээний салбарын дэд станцид 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл монтёроор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ