Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0649

 

 

 

 

 

   2025         09            24                                    128/ШШ2025/0649     

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,     

Нэхэмжлэгч: Т.Т*******  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Х*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.О*******     

Хариуцагч: У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э, Б.У

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.  

2.Маргааны үйл баримтыг дурдвал    

2.1.“Х” ХХК-ийн төлөөлөгч М.У-ны өдөр “... “Ю” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлсэн байхад хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлагыг өөрчилж бүртгэл хийснээр төлбөрөө гаргу******* авах боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн байх тул шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт, шалгалтын газарт гаргажээ.   

2.2.Дээрх гомдлыг хүлээн авч хянаад, хяналтын улсын ахлах байцаагчаас -ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” дугаартай дүгнэлтийг гаргасан байна.     

2.3.Дээрх хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлттэй холбоотойгоор хариуцагч У нь маргаан бүхий -ны өдрийн “Т.Т*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/ дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Т*******т сахилгын шийтгэл ногдуулжээ.              

2.4.Тус шүүх Т.Т*******өөс гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Уд холбогду******* -ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.   

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Иргэн Т.Т******* миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын даргаар ажилладаг төрийн жинхэнэ албан хаагч юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаалаар надад "Нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах" сахилгын шийтгэл ногдуулахдаа хууль зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны Б/ дугаартай “Т.Т*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч нь Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн -ны өдрийн дугаартай бусдад төлбөртэй “Ю” ХХК -ийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх тухай" хүсэлтийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэлгүй 2 жил 6 сарын үргэлжилсэн үйлдэлтэй зөрчил гаргасан байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэсэн нийтлэг үүргийг зөрчсөн байх тул Иргэний бүртгэлийн газрын дарга Т.Т*******т сахилгын шийтгэл ногдуулсугай.” гэжээ. Тус Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны Б/ дугаар тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. “Ю” ХХК-ийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлээгүй нь аливаа хууль, дүрэм зөрчөөгүй тухайд, Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт ирсэн -ны өдрийн дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай тогтоол”-ын 1-т “Төлбөр төлөгч “Ю” ХХК-ийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсүгэй” гэж заасан нь тухайн хоригийг хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийн төрөл эсхүл хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээгээр түдгэлзүүлэх эсэх нь тодорхойгүй байсан тул тус тогтоолыг үндэслэн тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь эсхүл улсын бүртгэлийн тодорхой төрлийг түдгэлзүүлэх эсэх аливаа үйлдэл хийх боломжгүй байсан. Иймээс хуулийн шаардлага хангахгүй тогтоолыг үндэслэн хориг тавих боломжгүй байсан учраас хуулийн шаардлага хангасан байдлаар ирүүлэхийг тус байгууллагад хариу мэдэгдэж хориг тавиагүй тухай албан бичиг хүргүүлсэн байдаг.

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамтарсан ажил хэргийн уулзалтын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлийн 5-д “Тогтоолд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийн төрөл болон төлбөр төлөгч иргэний тухай ногдох хувьцааны хувь хэмжээгээр түдгэлзүүлэх тухай тодорхой заах”, гэж заасан байдаг. Тус тэмдэглэлийн дагуу улсын ахлах бүртгэгч нь тухайн албан бичгийг хянаж, хуульд заасан чиг үүргийн хүрээнд үйлдэл хийдэг. Хуульд заасан шаардлага хангагдаагүй тогтоолын дагуу дур мэдэн үйлдэл хийх нь аливаа хуулийн этгээдэд хуулиар олгосон эрх ашгийг зөрчих мөн улсын бүртгэгч нь хууль болон албан тушаалд заагаагүй чиг үүргийг хэрэгжүүлснээр бусдад хохирол учруулах боломжтой юм. Иймээс улсын ахлах бүртгэгчийн Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хуульд заасан шаардлага хангасан албан бичиг ирүүлэхийг шаардсан нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангахаар хууль тогтоомжид заасан албан үүргийн дагуу гүйцэтгэсэн хууль ёсны үйлдэл гэж үзэхээр байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хандан 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай “шаардлага ханган улсын бүртгэлийг түдгэлзүүлэх шийдвэрээ ирүүлнэ үү.” гэх албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс дээрх 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай албан бичигтэй холбоотой ямар ч хариуг ирүүлээгүй бөгөөд -ны өдрийн дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай тогтоол”-ыг шаардлага хангасан хэлбэрээр засвар хийж дахин ирүүлээгүй болно. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавих эрх хэмжээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргад олгогдоогүй байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд "Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:" гэж тус хуулийн 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, мөн хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 12 дугаар зүйлд Улсын бүртгэлд хориг тавих, цуцлах асуудлыг зохицуулсан ба тус журмын 12.1-т “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь эсхүл улсын бүртгэлийн тодорхой төрлийг түдгэлзүүлнэ" гэж заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавих эрх хэмжээ нь улсын бүртгэгчид олгогджээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга нь улсын бүртгэгч биш юм. Иймд Т.Т******* миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалыг хашиж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэсэн төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчөөгүй болно. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн зөрчилд Иргэний улсын бүртгэлийн газрын дарга хариуцлага хүлээх үндэслэлгүй тухайд:

Миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалаас 2023 оны 04 сард чөлөөлөгдсөн. Би тухайн албан тушаалыг хашаагүй 1 жил 7 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд одоо Иргэний улсын бүртгэлийн газрын даргаар ажиллаж байгаа. Хэрвээ “Ю” ХХК-ийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлээгүй нь 2 жил 6 сарын үргэлжилсэн үйлдэлтэй зөрчилд тооцогдвол одоогоор өөр газар ажиллаж байгаа мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалаас чөлөөлөгдөөд 1 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байдалтай байхад миний бие хариуцлага хүлээх үндэслэлгүй. Түүнчлэн Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд аливаа өөрчлөлтийг бүртгэх эрхийг хэрэгжүүлдэггүй. Сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухайд, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ тушаалаар надад холбогдуулж "нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах" сахилгын шийтгэл оногдуулснаас үзэхэд "зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил" гэсэн хөөн хэлэлцэх хугацаа тооцогдохоор байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай албан бичиг явуулсан өдрөөр сахилгын зөрчил гаргасанд тооцвол өнөөдрийг хүртэл 2 жил 2 сар өнгөрсөн байх ба Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан тул 2022 оны 09 сард гарсан зөрчилд 2024 оны 10 сард сахилгын шийтгэл тооцох үндэслэлгүй байна. Дээрх байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаал нь хууль бус байх ба төрийн жинхэнэ албан хаагч миний хуульд заасны дагуу ажил хөдөлмөрөө үнэлүүлэх, төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гомдлоо 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс өнөөдрийг хүртэл миний гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаас хойш би өөрийн биеэр удаа дараа биечлэн очиж уулзаж, гомдлын шийдвэрлэлтийн талаар тодруулсан боловч, удахгүй шийдвэрлэж хариу өгнө гэх аман хариуг өгсөөр өнөөдрийг хүрсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хариу өгөхгүй байгаа болно. Иймд Т.Т******* надад сахилгын шийтгэл ногдуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн дугаар тушаал нь нийт ажилтан зарлах хэлбэрээ нээлттэй сануулж, сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Ингэж оногдуулахдаа хууль зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагч Т.Т*******ийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн. Тус тушаал дээр дурдахдаа, Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн -ны өдрийн 960 дугаартай бусдад төлбөртэй “Ю” компанийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлээгүй 2 жил 6 сарын үргэлжилсэн үйлдэлтэй зөрчил гаргасан байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах нийтлэг үүргийг зөрчсөн байх тул дүгнэлтэд сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Уг тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа. 1 дэх нь “Ю” компанийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлээгүй, аливаа хууль дүрмийг зөрчөөгүй. 2 дахь нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн зөрчил, иргэний хуулийн бүртгэлийн газрын дарга хариуцлага хүлээх үндэслэлгүй. 3 дахь үндэслэл нь сахилгын шийтгэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн ийм 3 үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Үндэслэлээ тодруулбал 1 дэх үндэслэл буюу аливаа хууль дүрэм зөрчөөгүй тухай Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт -ны өдөр тус дугаартай хүсэлтэд “Ю” компанийн улсын бүртгэлийг хийх эрхийг түдгэлзүүлнэ үү гэсэн хүсэлт гаргасан. Гэвч тухайн хэргийг хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийн төрөл, эсвэл хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээгээр түдгэлзүүлэх эсэх нь тодорхойгүй байсан. Ийм тодорхойгүй хүсэлтэд аливаа үйлдэл хийх боломжгүй. Шалтгаан нь албан тушаалын тодорхойлолт бөгөөд албан хаагч нь өөрөө хуульд заасан журам, хуулийн дагуу үйлдэл хийх эрхтэй байдаг.

Гэвч тухайн хүсэлт нь улсын бүртгэлийг ямар байдлаар тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэл, хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлж байгаагаа тодорхой заагаагүй байсан. Иймээс улсын ахлах бүртгэгч н.Н нь тухайн албан бичиг, хүсэлтийг зөрчилтэй байсныг илрүүлэн тогтоож 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хуульд заасан шаардлага хангасан байдлаар албан бичгээ ирүүлнэ үү гэж хүсэлт тавьсан байдаг. Ингэснээрээ тухайн улсын ахлах бүртгэгч н.Н нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн дагуу хууль, албан үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Яагаад н.Н бүртгэгчийг дурдаж байгаа вэ гэхээр Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон хуулийн этгээдийн, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэлд бүртгэх, хөтлөх журам гэж байдаг. Тэр журмын дагуу тухайн хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавих, бүртгэх гэх асуудлуудыг шийдвэрлэдэг байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.2-ын 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төслийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан, улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах эрх нь улсын бүртгэгчид байдаг гэж дурдсан байдаг. Дараа нь тэр хуулийн этгээд бүртгэл хөтлөх журмын 12.1-д нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7, 19.4-д зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь, улсын бүртгэлийг тодорхой төрлийг түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр энэ журам дээр тухайн хуулийн этгээдийн бүртгэлийг бүхэлд нь эсвэл тодорхой хэсгээр түдгэлзүүлэх тухай тодорхой байх ёстойг энэ журамд дурдаж байна.

Иймээс тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэсэн нийтлэг үүргийг зөрчсөн учраас сахилгын шийтгэл оноож байгаа гэх үндэслэл нь өөрөө хууль бус юм. Учир нь улсын ахлах бүртгэгч тухайн шийдвэр гаргах ажиллагаа хийхдээ албан бичигт тухайн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлт тавихдаа хууль, дүрэм, журмын дагуу тавьсан гэж үзэж байгаа. Энэ журамд зааснаас гадна бид нарын нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдээд байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газар бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамтарсан ажил хэргийн уулзалтын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлийн 5-д тухайн уулзалтын тогтоолд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийн төрөл болон төлбөр төлөгч иргэний тухай ногдох хугацааны хувь хэмжээгээр түдгэлзүүлэх тухай тодорхой заах гэж уулзалтын шийдвэр нь гарсан байдаг. Дээрээс нь журамд заасан 1 дүгээр үндэслэлээ дэлгэрүүлээд тайлбарлавал шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн дагуу тухайн “Ю” компанийн хоригийг тавих эрх нь тухайн н.Н улсын бүртгэгчид байхгүй, учир нь хууль болон журамд заагаагүй үйлдэл хийснээрээ аливаа хуулийн этгээдэд хохирол учрах эрсдэлтэй байдаг. Мөн бусад этгээдийн эрх ашгийг зөрчих эрсдэл үр дагавартай байдаг учраас журам, хууль, эрх бүхий байгууллагын уулзалтын шийдвэрийн чиглэлийг дагах үүрэгтэй албан тушаалтан юм. 2 дахь үндэслэл буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн зөрчилд Иргэний улсын бүртгэлийн газрын дарга хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзсэн. Тухайн үйл явдал болсноос хойш 2023 оны 04 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Т******* нь албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан. Тухайн албан тушаалыг хашаагүй, шийтгэл хүлээх улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийтгэл хүлээлгэсэн он хүртэл 1 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байдаг. Тухайн үед Иргэний улсын бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан. Хэрвээ “Ю” компанийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлээгүй нь 2 жил 6 сарын  хугацаанд үргэлжилсэн үйлдэлтэй зөрчилд тооцогдвол одоогоор өөр газар ажиллаж байгаа, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалаас чөлөөлөгдөөд 1 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байдалтай байх Т.Т*******т хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Учир нь зөрчил үргэлжилж байгаа тохиолдолд тухайн зөрчлийг олж тогтоон арилгах үүрэг нь дараагийн нэгжийн дарга, эсвэл дараагийн улсын бүртгэгчид үүсдэг. Үүн дээр бас онцлон тэмдэглэх ёстой зүйл байдаг. Тэр нь тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд “Ю Би металл маркет” компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд огт өөрчлөлт ороогүй байдаг. Ажлаасаа гараад өөр албан тушаалд сэлгэн ажиллах тогтоол гарсны дараа буюу 1 жил 3 сарын дараа тухайн Ю компани нь хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулсан байдаг. Энэ нь 1 жил 3 сарын дараа илэрсэн зөрчил байдаг. Иймээс тухайн хариуцлагыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Т******* хүлээх үндэслэлгүй. Улсын ахлах бүртгэгч, эсвэл тухайн ажлыг хашиж байгаа ахлах бүртгэгч дарга нь хүлээж хариуцлага үүрэх үндэслэлтэй. 3-т нь сахилгын шийтгэл ногдуулах, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухайд үндэслэлээ тайлбарлах юм бол Төрийн албаны тухай хуулийн 48.5-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчлийг гаргаснаас хойш 12 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн дугаар тушаалыг харах юм бол Төрийн албаны тухай хуулийн тухайн 48.5 дахь заалтын хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхээр харагдаж байгаа.

Үүнтэй холбогдуулаад яг төстэй хэд хэдэн маргаан шийдвэрлэгдэж байсан байна. Үүнээс хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсон тухай Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. Энэ нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тогтоол байдаг. Энд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсоноо үндэслэл хэлэлцэх хэсэгт тайлбарлахдаа зөрчил гаргасан зөрчлийг илрүүлсэн гэж 2 нөхцөл зүйл заалтууд яригдаж байдаг. Зөрчил гаргаснаас хойш 1 жил гэдгийг тайлбарлахдаа хууль зүйн агуулга нь, зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас эхлэн хуанлийн 1 жилийн үргэлжилсэн хугацааг ойлгох бөгөөд энэ хугацааны дотор сахилгын зөрчилд холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээгүй, сахилгын хэрэг үүсээгүй, уг хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн зөрчилд холбогду******* сахилгын шийтгэл оногдуулж болохгүй. Энэхүү хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий хязгаарлалт нь хуулиар тусгайлан тогтоосон заавал биелэгдэх шинжтэй зохицуулалт тул уг хугацаанд хуульд заасан тохиолдол тасалдана. Харин түүнийг дахин эхлүүлж тоолох хууль зүйн боломж байна. Үүнийг тайлбарлачих юм бол зөрчлийг гаргасан хугацаа буюу хэрвээ тухайн зөрчил нь Т.Т*******т хамаатай гэж үзээд 2022 оны 09 дүгээр сард буюу тухайн албан бичиг өгөгдөж, авагдаж байсан хугацаагаар тоолбол өнөөдрийн байдлаар нийт 3 жилийн хугацаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын сахилгын шийтгэл оноох өдрөөр тооцвол 2 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байдаг. Тэгэхээр уг тогтоолын дагуу тайлбарлах юм бол тухайн зөрчил гаргасан хугацааг 2022 оны 09 дүгээр сараас тооцвол 2023 оны 09 дүгээр сард дуусахаар байдаг. Зөрчил илэрснээс тооцно гээд хариуцагч нар тайлбарлаад байдаг юм. Үүнийг тус тогтоолд бас тайлбарласан байна. Харин зөрчил үйлдсэнээс хойш 1 жилийн хугацааны дотор зөрчлийг илрүүлсэн бол, илрүүлснээс хойш 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тооцогдож, энэ хугацаа дуусахаас өмнө сахилгын хэрэг үүсгэсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах буюу зөрчил гаргаснаас хойш хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий хязгаарлалтад багтах учиртай. Өөрөөр хэлбэл, 1 жилийн дотор тэр хугацаанд багтана. Хэрвээ хариуцагчийн үзээд байгаагаар илэрснээр тооцогдоно гэвэл энэ чинь эргээд эрх зүйн үр дагавартай байдаг. Эрх зүйн тодорхой байдлын зарчим, шударга ёсны зарчмууд зөрчигдөнө. Хөөн хэлэлцэх хугацаа чинь өөрөө хүний эрхийг хангах бодлогын хүрээнд хуульчлагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, зөрчил гарсан ч тухайн этгээдийг удаан хугацаанд хэдийд ч одоо хариуцлага хүлээх боломжтой. Энэ хүний эрхийг хамгаалахын тулд хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг оруулж өгсөн байна. Тиймээс 1 жилийн хугацааны дотор тухайн зөрчил илрээгүй. Дээрээс нь 2023 оны 05 дугаар сард эрх бүхий албан тушаалын дагуу Т.Т******* нь сэлгэн ажиллаад өөр ажилд томилогдсон байдаг. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын дугаар тушаалыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын тухайн тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учраас тус тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.    

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.У“Ю” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлсэн байхад хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлагыг өөрчилж бүртгэл хийснээр төлбөрөө гаргу******* авах боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн байх тул шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэж гомдол ирүүлсний дагуу холбогдох бүртгэлийн нотлох баримтын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам"-ын 14-д заасныг тус тус үндэслэн хяналт шалгалтын ажиллагааг хийж хяналтын улсын ахлах байцаагчийн -ны өдрийн дугаар дүгнэлтийг гаргасан байдаг. Хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч тал болох Т.Т******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг байсан бөгөөд нотлох баримтаар хавсаргаж гаргаж өгсөн зөрчил илэрсэн.   

“Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.У -ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдолд хавсаргаж ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбарт "Танай газраас ирүүлсэн 2022 оны 02 тоот албан бичигтэй танилцлаа. “Ю” ХХК-ийн улсын бүртгэлд хориг тавьж, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг хавсралтаар хүргүүллээ.” гэсэн, 

Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан хариу албан бичигт “Ю” ХХК-д холбогдох -ны өдрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай тогтоол, мөн өдрийн дугаартай албан бичгээр шуудангаар хүргүүлсэн баримт, мөн танай байгууллагын хариу ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай албан бичиг зэргийг хуулбарлан хүргүүлэв.” гэсэн,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын ирсэн, явсан бичгийн бүртгэлд хяналт шалгалт хийхэд, Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар албан бичигт "Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар “Ю” ХХК -аас төгрөг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэгдсэн. Төлбөр төлөгч “Ю” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын овог, нэр, регистрийн дугаар, эзэмшиж буй хувьцааны хэмжээ, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн овог, нэр, регистрийн дугаар, мөн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчдийн овог, нэр регистрийн дугаар, эзэмшиж буй хувьцааны хэмжээний талаарх мэдээллийг гаргаж ирүүлнэ үү." гэж мэдээлэл хүссэн албан бичиг ирүүлсний хариуд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар албан бичгээр “Ю” ХХК-ийн улсын бүртгэлд хориг тавьж, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа хавсралтаар хүргүүллээ.” гэж албан бичигт хориг тавих талаар дурдаагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тогтоолыг ирүүлээгүй байхад хориг тавьж гэдэг үгийг дурдаж хариу хүргүүлсэн байдаг. Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн -ны өдрийн дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандсан албан бичигт “Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй “Ю” ХХК-ийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай дугаартай тогтоолыг хүргүүлэв. Тогтоолын дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү.” гэж ирүүлсэн. Үүний хариуд Хуулийн этгээдийн улсын тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх; мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12 дахь заалтад "лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх; Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ;" мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна.”, мөн хуулийн 10.1.13 дахь заалтад “Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьсан, цуцалсан тухай баримт бичиг, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас”, гэж тус тус заасан байна.  

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад “үнэн зөв, бодитой байх.”, 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалтад “Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах”, 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтад “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасны дагуу Хяналт шалгалтын хүрээнд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулж, нөхцөл байдлыг тогтоож хууль тогтоомж зөрчсөн холбогдох бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Т*******т Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг Уд хүргүүлсэн. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.       

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын -ны өдрийн хүчингүй болгохоор өнгөрсөн өдрөөс нэхэмжлэл гаргасан байдаг. Ерөнхий санаа нь Х захирал н.У холбогду******* Улсын бүртгэлийн газрын Хяналт шалгалтын газарт гомдол ирүүлсэн. Энэ гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.2, 18.7.1-д заасны дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулсан. Энэ хяналт шалгалтын ажиллагааг явуулаад -ны өдрийн дугаартай дүгнэлтийг гаргасан байдаг. Хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч тал болох Т.Т******* нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон 2 этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж ажиллаж байсан. Энэ хугацаанд Х гүйцэтгэх захирал н.УУлсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гомдолд нь 2022 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, танай газраас ирүүлсэн 2022 оны 2 тоот албан бичигтэй танилцлаа, улсын бүртгэлд хориг тавьж хуулбарыг ирүүллээ гэсэн агуулга бүхий албан тоотыг Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан байдаг. Үүн дээр Т.Т******* өөрөө хяналт тавьж гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны хувьд гарын үсгээ зурсан.  

Үүний өмнө 2024 оны 08 дугаар сарын 30-ны албан бичигт 09 дүгээр сарын 05-ны өдөр нь тогтоолыг дурдаад хоорондын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг дуудаад үүн дээрх тэмдэглэлд заасан шаардлагаар хандан улсын бүртгэлийг түдгэлзүүлэх шийдвэрийг ирүүлж өгч явуулсан мөртөөсөө 09 дүгээр сарын 08-ны өдөр нь хориг тавьж гэж явуулсан байдаг. Үүнтэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 27-д заасны дагуу Т.Т*******тэй миний бие сонсох ажиллагааг -ны өдөр хийсэн. Хориг тавьж хүргүүлсэн гэх тайлбарыг өөрөө өгсөн байдаг. Дээр дурдсан баримтуудаас нь тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийн орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Т******* нь Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай компанийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувь хэмжээний талаарх мэдээлэл авсан албан бичгийн хариуг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгөхдөө хориг тавьж хүргүүлсэн нь тогтоогдсон үйлдэл нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1 дэх хэсэгт улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно. Мөн хуулийн 20.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх, мөн хуулийн 20.1.12 дугаар заалтад лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9 12.10-д зааснаас бусад байдлаар өгөх, эсвэл нотлох баримтаар зөрөөтэй хуурамчаар гаргаж өгөх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна. Мөн хуулийн 10.1.13 дахь заалтад төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьж цуцалсан тухай баримт бичиг, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас гэж заасан гэж тус тус заасан. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг үнэн зөв, бодитой байх 16 дугаар зүйлийн 16.1.7-д улсын бүртгэлийн хөтлөх гэх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүртгэлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах, 18.7.1 дээр хяналтын улсын байцаагч хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилтэй буюу дүгнэлт гаргах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх илэрсэн зөрчлийг хугацаатай үүрэг даалгавар тавьж, биелэлтийг хангуулах гэж заасны дагуу хяналт шалгалтын хүрээнд зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авч, Захиргааны хуулийн 26, 27-д заасны дагуу сонсох ажиллагаа явуулах нөхцөл байдлыг тогтоож, хууль тогтоомж зөрчсөн холбогдох бүртгэлийг нь тухайн үед хүчингүй болгож шийдвэрлээд, улсын бүртгэлийн болон холбогдох хууль, тогтоолыг зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Иргэний бүртгэлийн улсын бүртгэлийн газрын дарга Т.Т*******т Төрийн албаны хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг Уд саналаа хүргүүлсэн байдаг. Мөн Т.Т******* нь Төрийн албаны зөвлөлд хандсан байдаг. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д хуулийн 14.1, 14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд, мөн Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-т төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт Төрийн албаны салбар зөвлөл болон Төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана. Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх, эсвэл шийдвэр гаргаж 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно гэж заасан байдаг. Т.Т******* бол Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хандсан байдаг. Ийм үндэслэлүүдийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.        

2.Нэхэмжлэгчээс “... Нэхэмжлэгч нь маргаан бүхий үйл баримттай холбоотой буюу “Ю” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар холбогдох хууль, журам зөрчөөгүй бөгөөд мөн хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэний бүртгэлийн газрын даргад хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй.Мөн нэхэмжлэгчийг “Ю” ХХК-тай холбоотой асуудал дээр зөрчил гаргасан гэж үзвэл зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч Т.Т******* нь хуулийн этгээдийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа “Ю” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар холбогдох хууль, журмыг  зөрчсөн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн -ны өдрийн дугаар дүгнэлтээр дүгнэсэн бөгөөд уг дүгнэлт хүчин т******* болсон тул уг дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.       

3.Нэхэмжлэгч Т.Т*******өөс Уд холбогду******* “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.       

4.“Х” ХХК-ийн төлөөлөгч М.У-ны өдөр “... “Ю” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлсэн байхад хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлагыг өөрчилж бүртгэл хийснээр төлбөрөө гаргу******* авах боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн байх тул шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт, шалгалтын газарт гаргажээ.    

5.Дээрх гомдлыг хүлээн авч хянаад, хяналтын улсын ахлах байцаагчаас -ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” дугаартай дүгнэлтийг гаргасан байна.       

6.Тус дүгнэлтэд “... Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан үнэн зөв, бодитой байх зарчмыг хангах зорилгоор “Ю” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн , нарыг бүртгэсэн бүртгэл, мөн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “М” ХХК /*******, Хнарыг бүртгэсэн бүртгэл, гүйцэтгэх захирлаар 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Х-ыг бүтгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгож, улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Т*******т Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулах саналыг Уд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар сарын 18.7 дахь хэсэг “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна.” гэж, мөн зүйлийн 18.7.1 дэх заалтад “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах.” гэж тус тус заасныг баримтлан ДҮГНЭХ нь:

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Ю” ХХК -ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн , 80 хувийн хувьцаа эзэмшигчээр мөн өдөр бүртгүүлсэн нарыг бүртгэсэн бүртгэл, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “М” ХХК/ *******, Хнарыг тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл, гүйцэтгэх захирлаар 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ха-ыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох.

2.Энэхүү дүгнэлтийн 1 дэх заалтын талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулах.

3.Улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Т*******т Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулах саналыг Уд хүргүүлэх.” гэжээ.

7.Дээрх хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлттэй холбоотойгоор хариуцагч У нь маргаан бүхий -ны өдрийн “Т.Т*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/ дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Т*******т сахилгын шийтгэл ногдуулжээ.          

8.Дээрх тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1, 1.3.3 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны ******* дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1, 10.4, 10.5, 10.6 дахь хэсэг болон Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.      

9.Нэхэмжлэгч Т.Т*******өөс Улсын бүртгэлийн ерөнхий газрын -ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” дугаар хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлттэй танилцаад, түүнтэй маргаагүй байх бөгөөд дүгнэлт хүчин т******* болжээ.

10.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл.“Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”, 48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.2.“нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;” гэж тус тус заажээ.

11.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

12.Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.“Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж зааснаас үзвэл, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохоор байна.

13.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Т.Т*******ийн гаргасан гэх сахилгын зөрчил нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн -ны дугаар дүгнэлтээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгчид маргаан бүхий -ны өдрийн Б/ дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн байхад сахилгын шийтгэлийг ногдуулсан гэж үзэхээргүй байна.

14.Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаал нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн -ны дугаар дүгнэлтийг үндэслэл болгосон байх бөгөөд уг дүгнэлтээр нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулах саналыг хариуцагчид хүргүүлсэн байх тул уг дүгнэлтийг хэрэгжүүлж, сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.

15.Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн -ны дугаар дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д  заасан захиргааны актын шинжийг агуулсан, нэхэмжлэгч Т.Т*******т эрх зүйн үр дагавар шууд үзүүлсэн, бие даасан захиргааны акт байх бөгөөд тухайн дүгнэлт хүчин т******* болсноороо нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдсэн байна гэж үзэхээр байна.

16.Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн -ны дугаар дүгнэлтээр тогтоогдсон нэхэмжлэгч Т.Т*******тэй холбоотой сахилгын зөрчил нь нэхэмжлэгч Т.Т*******ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын үүргийг түр олон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа гаргасан зөрчил гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгч нь одоо өөр ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байгаа хэдий ч албан тушаалтан нь гаргасан зөрчилдөө хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд нийцэх тул  хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

17.Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хэрэгжүүлж гаргасан хариуцагчийн шийдвэр нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Т.Т*******өөс Уд холбогду******* гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Т*******өөс Уд холбогду******* гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын -ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.                

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.         

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ГАНБАТ