2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/00496

 

 

 

 

 

 

 

 

               2025         01         22  

              191/ШШ2025/00496

    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, өөрийн байранд байрлах, СБДДЦГ

 

Гуравдагч этгээд: Орхон аймаг, тоотод бүртгэлтэй, тодорхой оршин суух хаяггүй, Н.Б,  

 

Н.Быг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Г, гуравдагч этгээд Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

СБДДЦГаас шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н овогтой Б нь тодорхой оршин суух хаяггүй бөгөөд Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, удаа дараа зөрчлийн арга хэмжээ авхуулж байсан бөгөөд согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн магадалгаагаар 3 дугаар зэргийн донтолттой байх тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.  

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би багаасаа аавтайгаа хоёулаа өссөн. Аав маань 3 жилийн өмнө нас барсан. Хотод орж ирээд 1 жил гаран болж байна. Хөдөлмөр зуучлалын албанаас ажил зуучилж өгдөг. Цаг ажилд гарсан хүмүүстэйгээ нийлж, эсвэл ажилд гараагүй үедээ бункер ухдаг хүмүүстэй нийлээд уучихдаг. Голдуу байрны орц, хонгилд орж хоноглодог. Ганцаардахаараа архи уучихдаг. Өмнө нь архины албадан эмчилгээнд явж байгаагүй. Мөн эмнэлгийн дүгнэлттэй танилцаагүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

СБДДЦГаас Н.Быг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.

 

Н.Б нь байнга архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай нь Согтуурах, мансуурах донтой бөгөөд архинд донтох эмгэгийн 3-р үе шатанд орсон тухай 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, эрүүлжүүлэгдсэн этгээдийн бүртгэл, Сүхбаатар дүүргийн хорооны цагдаагийн илтгэх хуудас, мөн тус хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарын илтгэх хуудас болон мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.       

 

Иймд СБДДЦГын хүсэлтийг хангаж, Н.Быг архины албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасныг баримтлан регистрийн дугаартай, эрэгтэй, О овогт Н Быг албадан эмчилгээнд явуулсугай.       

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар СБДДЦГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дах хэсэгт зааснаар Н.Быг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дах хэсэгт зааснаар Н.Быг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдэхийг СБДДЦГт үүрэг болгосугай.

  

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН