Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 308/ШШ2025/00421

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  дүүрэг,  дугаар хороо,17011/  байр,  оффис 17 давхарт байрлах Т ББСБ  ХХК-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, сум,  баг, байр  тоотод оршин суух, Г овогтой Сн Эөд холбогдох ,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,593,004.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...Зээлдэгч С.Эс нийт 3,593,004.93  төгрөгийг гэрээний  үүргийн гүйцэтгэлд  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...3,593,004.93 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ТББСБ ХХК нь хариуцагч С.Эд холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,593,004.93 ттөгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Э зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 3,593,004.93 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн 3,593,004.93 төгрөгийг хариуцагч С.Э төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,438 төгрөгнөөс 36,219 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 36,219 төгрөгийг улсын төсвийн орлогоос 36,219 төгрөгийг хариуцагч С.Эс тус тус гаргуулж нэхэмжлэгч ТББСБ ХХК /РД:/-нд олгосугай. 

 3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ