Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/01024

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/01024

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Г.......нк ХК

/Сүхбаатарын нэр.в байр/

 

Хариуцагч: Ман.ярхүү

/Төв аймаг, Зуунм.от/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,260,065.48 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Гол.ХК нь хариуцагч Ч..үүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,260,065.48 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.1 Нэхэмжлэгч Го.нк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.үү нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ-R000349384-2024/04/15 тоот Дижитал зээлийн гэрээ-г байгуулан 2,100,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 400,000 төрөг, 17-ны өдөр 500,000 төгрөг тус тус зээлсэн. Зээлээ төлж барагдуулахгүй байх тул 2,260,065.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч Ч.хүү нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Голомтбанкны нэхэмжлэлийн шаардлагыг дүн болох зээлийн өр төлбөрийг бүрэн хааж дуусгасан тул Голомтбанк нэхэмжлэлээ татан авах хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь тул иргэний хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.ХК нь Ч.Ба.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,260,065.48 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Го.-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О..н нь ...хариуцагч . нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Голомтбанкны нэхэмжлэлийн шаардлагыг дүн болох зээлийн өр төлбөрийг бүрэн хааж дуусгасан тул Голомтбанк нэхэмжлэлээ татан авах хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь тул иргэний хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг ирүүлжээ.

3. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.анк ХК-ийн 2,260,065.48 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Баярхүү нь (төлж барагдуулсан) биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсийн 100140000941 тоот данснаас 25,555.5 төгрөгийг, хариуцагч Ч..үгээс 25,555.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Гол.к ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ