Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 317/ШШ2025/01037

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 317/ШШ2025/01037

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Т......ХК

/Төв аймаг, Зуунмод с.т/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Тера .СБ ХХК нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.1 Нэхэмжлэгч Т.СБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.а нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус компанитай 1,019,900 төгрөгийг жилийн 46,80 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандсан боловч 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2024/07388 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар С.Энхмааг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан.

 

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.зан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Тера финологи ББСБ ХХК нь С.Э.эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. . нь өөрийн оршин суугаа хаягийн мэдээлэл болон холбоо барих дугаарын мэдээллийг тус шүүхэд өөрөө торуулж өгсөн тул эрэн сурвалжлах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Тера.ХХК нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Тера.БСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д.ан нь ...Тера . ББСБ ХХК нь С.Э.аг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. С.Э.аа нь өөрийн оршин суугаа хаягийн мэдээлэл болон холбоо барих дугаарын мэдээллийг тус шүүхэд өөрөө торуулж өгсөн тул эрэн сурвалжлах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбарыг ирүүлжээ.

 

3. С. нь 80294519 утаснаас Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, халгайт 1, 108 тоотод оршин суудаг талаараа шүүгчийн туслахад мэдэгдсэн тул хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

4. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Те.СБ ХХК хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ