| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01017/И |
| Дугаар | 317/ШШ2025/01043 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 317/ШШ2025/01043
| 2025 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 317/ШШ2025/01043 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Бо.....гон овогт Сэрэ......г
/Төв аймаг, Цэ.......г/
Нэхэмжлэгч: Тойг.........чир
/Төв аймаг, Алтанб......р баг/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С...г нь Б.Өл.........холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С..цэгийн ......хариуцагч Б.....ирт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч С......цэг нь шүүх ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С....эг нь Б.Ө....... гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хөдөлмөр эрхлэх чадваргүй учраас гэрлэлт цуцлуулахгүй, тэтгэлэг тогтоолгохгүй тул нэхэмжлэлээ буцаж байна гэжээ.
3. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл шүүхэд ирсний дараа буюу шүүх хуралдааны өмнө болно шүүхээс эвлэрүүлэх хугацаанд мөн эвлэрүүлэх хугацаа дуусан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр явуулж байгаа аль ч үед нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, гэрлэгчид эвлэрвэл шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ба хэрэгсэхгүй болгосон захирамж хүчин төгөлдөр байхад гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл дахин гаргавал шинэ нэхэмжлэл гэж үзэж, шинээр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б....лбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч С.Сод.....эг татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100190000941 данснаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.цэгт буцаан олгосугай.
3. Нэхэмжлэгч С....цэг нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ