| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0260/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0630 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0630
202 09 2/ШШ202/00
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н*******” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э*******, Я.Ч*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Н*******
Хариуцагч: нар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н*******, Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага: С 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн НА-224000022 дугаар актын Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ,,920.7 төгрөгийн торгуулийг хүчингүй болгосноос үлдсэн 0,74,47. төгрөгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эё, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******, хариуцагч Ц.Б, Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Г.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
.Нэхэмжлэгчээс “С 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн НА-224000022 дугаар актын Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ,,920.7 төгрөгийн торгуулийг хүчингүй болгосноос үлдсэн 0,74,47. төгрөгийг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2..Татварын хяналт, шалгалт, арга зүйн газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-тайгаар хариуцагч нар нь 2024 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 22420092 дугаартай томилолттой нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн 2020 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын -ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийжээ.
2.2.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” ******* дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
2..Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийг 2020 оны тайлангаарх зөрчлийг хуульд заасан хугацаанд залруулаагүй гэж үзэж, 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, 2,,.2 төгрөгийн торгууль, 4,7,94. төгрөгийн алданги, нийт 24,2,.2 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
2.4.Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн “... “Н*******” ХХК-ийн гомдлын тухай” 7 дугаар тогтоолоор маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг дахин шалгуулахаар хүртэл сарын хугацаагаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
2..Дээрх тогтоосон сарын хугацаанд Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтэс дахин шинэ акт гаргаагүй тул Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр асуудлыг дахин хэлэлцжээ.
2..Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “... “Н*******” ХХК-ийн гомдлын тухай” ******* дугаар тогтоолоор дээрх тогтоолоор “... Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7., 7.2, 7.2.2, 4 дүгээр зүйлийн 4., 4.., Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /209/-ийн дугаар зүйлийн ., .., ..2, .., ..4 дэх хэсгийг баримтлан 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн НА-224000022 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 92,4,0. төгрөгийн зөрчилд 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, 2,, .2 төгрөгийн торгууль, 4,7,94. төгрөгийн алданги, нийт 24,2,.2 төгрөгийн төлбөр ногдуулснаас ,,920.7 төгрөгийн торгуулийн дүнг хүчингүй болгож, 92,4,0. төгрөгийн зөрчилд хамаарах 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, ,92, 90. төгрөгийн торгууль, 4,7,94. төгрөгийн алданги, нийт 0,74,47. төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж” шийдвэрлэсэн байна.
2.7.Тус шүүх “Н*******” ХХК-аас гаргасан “С 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн НА-224000022 дугаар актын Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ,,920.7 төгрөгийн торгуулийг хүчингүй болгосноос үлдсэн 0,74,47. төгрөгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр нарт холбогдуулан 202 оны 0 дугаар сарын 9-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн №HA-224000022 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэлэлцэж, ******* дугаар тогтоолоор 92,4,0. төгрөгийн зөрчилд 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, 2,,.2 төгрөгийн торгууль, 4,7,94. төгрөгийн алданги нийт 24,2,.2 төгрөгийн төлбөр ногдуулснаас ,,920.7 төгрөгийн торгуулийн төлбөрийг хүчингүй болгож, 0,74,47. төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актын төлбөрийн дүнд өөрчлөлт оруулсан. Худалдан авалтын падааныг 202 оны 0 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд "худалдан авалтын буцаалт, хөнгөлөлтийн дүн" хэсэгт тусгаж залруулга хийсэн нь нотлогдож байна. Маргаан таслах зөвлөл нь “Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно.”, 4..-д “төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах, эсхүл буцаан авах татварын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтын мэдээллийг зөрүүтэй гаргасан, эсхүл падаан, төлбөрийн баримтыг үйлдээгүй.” гэж хуульчилжээ. Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан хэсэгт тусган төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчилд ногдуулсан ,,920.7 төгрөгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж зөвлөлийн бүрэлдэхүүн шийдвэрлэлээ” гэжээ. “Н*******" ХХК-ийн 2020 оны 0 дүгээр сарын 0-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын -ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч Ц.Б. Н.Днар 22420092 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу татварын хяналт шалгалт хийж, 2024 оны 0 дугаар сарын 7-ны өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актаар 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, 2,,.2 төгрөгийн торгууль, 4,7,94. төгрөгийн алданги нийт 24,2,.2 төгрөгийн төлбөр ногдуулснаас Нийслэлийн Татварын Газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор ,,920.7 төгрөгийн торгуулийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрч байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дах заалтыг зөрчсөн гэсэн зөрчилд ногдуулсан 22,4,72.79 төгрөгийн алданги, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн дугаар зүйлийн .. дах заалтыг зөрчсөн зөрчилд ногдуулсан 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, ,92,90. төгрөгийн торгууль, 2,,2.9 төгрөгийн алданги нийт 0,74,47. төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “Н*******” ХХК-ийн зүгээс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б, Н.Днарт холбогдуулан 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн НА-242000022 дугаартай актад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын утга агуулга, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. “Н*******” ХХК 2020 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын -ний өдрийг дуустал хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч Ц.Б, Н.Днар 22420092 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу татварын хяналт шалгалт хийж 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдөр дээрх дугаар бүхий актыг нөхөн ногдуулалтын актадаа 24,2, төгрөгийн төлбөрийг ноогдуулсныг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2024 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн хурлаар хэлэлцэж нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхээр 2024 оны 0 дугаар сарын -ний өдөр маргааныг хэлэлцээд Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэж байна гэсэн учраас шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар дээрх нөхөн ногдуулалтын актыг дахин хэлэлцээд ******* дугаар тогтоол гаргасан. Энэхүү тогтоолд 92,4,0 төгрөгийн зөрчилд 24,2, төгрөгийн төлбөр ноогдуулснаас ,,920 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож 0,74,000 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актын төлбөрийн дүнд өөрчлөлт оруулсан. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2. -д татвар төлөгч дараах эрхийг эдэлнэ гээд татварын албанаас гаргасан акт татварын акт, бичиг баримттай танилцах үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш холбогдох байгууллагад, шүүхэд гомдол гаргах 47 дугаар зүйлийн 47.9-д татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 0 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй гэсэн заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. “Н*******” ХХК 20 онд үүсгэн байгуулагдаж, барилгын материал, худалдааны чиглэлээр Сүхбаатар дүүргийн дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг. “Н*******” ХХК үүсгэн байгуулагдсан цагаас хойш санхүүгийн тайлан, татварын тайлан, нийгмийн даатгалын тайлан баланс гаргах үйлчилгээ эрхэлдэг Х.Х захиралтай “Т” ХХК-иас 2024 оны 0 дугаар сар хүртэл үйлчилгээ авсан байдаг. “Н*******” ХХК-ийн санхүүгийн бүх бичиг баримтыг “Т” ХХК-д өгснөөс санхүүгийн тайлан, татварын тайланг хуулийн хугацаанд тайлагнаад ямар ч асуудал үүсгэлгүй 9 жил явсан бөгөөд компанийн зүгээс татварын ямар ч ойлголтгүй тул итгэлцэл дээр үндэслэн 9 жилийг бусдад даатгасан. 2024 оны 02 дугаар сард “Н*******” ХХК-д шалгалт хийхээр холбогдоход санхүүгийн материалаа авахаар “Т” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй байранд очиход хуулийн байгууллагаас лацадсан байсан. Лацадсан цаасан дээрх утасны дугаараар холбогдоход Тагнуулын газраас шалгагдаж байгаа гэсэн хариу өгсөн. “Н*******” ХХК-ийн удирдлага тухайн үед яахаа мэдэхгүй байж байгаад 2024 оны 02 дугаар сарын НӨАТ-ын тайлангаа хоцроосон тул Татварын байгууллагаас тайлангаа хоцроосон гэж залгахад Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст ирж татварын цахим системд нэвтрэх кодоо мэдэж аваад татварын тайлан, санхүүгийн тайлантайгаа танилцсан боловч мэдэхгүй байсан учраас холбогдох мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч санхүүгийн тайлан, татварын тайландаа засвар өөрчлөлтийг оруулсан.
“Н*******” ХХК 2020-2024 он хүртэл бүх тайлангаа шүүж, худалдан авалт хийгдээгүй бүх баримтдаа залруулга хийсэн. “Н*******” ХХК 2020 онд ,,0 төгрөгийн хий бичилттэй падаанаар НӨАТ-ын тайлангийн худалдан авалтын хэсэгт тусгаж, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дахь заалт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлийн .. дахь хэсэгт заалтыг зөрчсөн гэж тэмдэглээд 4,47,0 төгрөгийн нөхөн татвар, 2,, төгрөгийн торгууль 4,7,94 төгрөгийн алданги, нийт 24,2, төгрөгийн төлбөр ноогдуулсныг зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас шүүхэд хандаж гомдол гаргаж байгаа. Үндэслэлүүдээ дараах байдлаар тодорхойлно. “Н*******” ХХК 202 оны 0 дугаар сарын НӨАТ-ын тайланд ,7,09,72 төгрөгийн НӨАТ-ын хий бичилттэй падааныг НӨАТ-ын тайлангийн 0 дугаар мөр худалдан авалтын буцаалт гэсэн мөрөнд тайлагнаж 7,09,7 төгрөгийн татвар төлөхөөр засвар оруулсан. Үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд өгсөн. Татвар улсын байцаагч торгууль, алданги ногдуулсан нь хуульд нийцээгүй. Учир нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40%-аар торгоно гэж заасан бөгөөд нөхөн төлөх татварын дүнгээс торгууль ногдуулахаар байна. Гэтэл бид тайландаа засвар хийж татвар ногдуулсан тул хяналт шалгалтаар ногдуулахаар 2 удаа татвар ногдуулах учраас нөхөн татварыг татварын улсын байцаагчид хяналт шалгалтаар ногдуулаагүй. Иймд хяналт шалгалтаар ногдуулсан нөхөн татварын хэмжээ 0 хэмжээтэй тул торгууль, алданги ногдуулах үндэслэл болохгүй. Татварын ерөнхий хуульд заасан татварын улсын байцаагчийн хийсэн шалгалтаар хуульд нийцүүлэн шаардлага хүргүүлж байгаа зөвлөмжөөр төлүүлэхээр тогтоосон татварыг нөхөн татвар гэх бөгөөд татвар төлөгч өөрөө тайлагнаж, төлөхөөр тодорхойлсон татварыг тайлант үеийн татвар, ноогдол гэж хуульд ялгаатай хуульчилсан байдаг. Тийм учраас “Н*******” ХХК 202 оны 0 дугаар сарын НӨАТ-ын тайлангаа өөрөө тайлагнаж, өөрөө төлөхөөр тодорхойлсон тул тайлант үеийн татварын ногдол торгууль, алданги ногдуулах үндэслэл болохгүй. “Н*******” ХХК-д хийсэн хяналт шалгалтаар ,,0 төгрөгийн хий бичилттэй падаанаар зөрчилд тооцсон акт тогтоосон ч “Н*******” ХХК өөрөө ,7,09,72 төгрөгийн бараа материалын хий бүртгэл хийснийг залруулж 7,09,7 төгрөгийн татвар төлөхөөр нөхөн ногдуулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн хяналт шалгалттай холбоотой тайлангийн залруулга хийгээгүй 2020-2024 он хүртэлх бүх буруу тайлагнасан зүйлээ засаж залруулсан. Дараа хүснэгтээр тайлангийн засварлаж ногдуулсан татвар, хяналт шалгалтаар ноогдуулсан татвар, торгууль, алдангийн хэмжээг харьцуулж харуулж байгаа. Харьцуулсан судалгаанаас дүгнэлт хийвэл “Н*******” ХХК тайлангаар ,0, төгрөгийн татварыг ногдуулалт хийсэн байтал хяналт шалгалтаар нөхөн татвар, торгууль, алданги нийт дүнгээр 24,2, төгрөгийн төлбөр ноогдуулсан бөгөөд 0,7,7 төгрөгийн төлбөрийг татвар төлөгчид илүү ногдуулж актаар ногдуулснаас илүү үр ашгийг бий болгосон. Хэрэв тус компани татварын тайлангийн залруулга хийгээгүй тохиолдолд хяналт шалгалтаар илэрсэн 24,2, төгрөгийн төлбөрийг төлөх бөгөөд 2020 оны зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж 0,7,7 төгрөгийн татварын ногдуулалт үүсэж төсөвт төлөгдөхгүй байгаад байсан. Холбогдох хүснэгтийг нэхэмжлэлд хавсаргасантай бүгд танилцсан учраас алгасаад явчихъя. НӨАТ-ыг 4 хэлбэрээр ногдуулж, төсөвт төлөх худалдан авалтын хасалт хийх, тайлагнадаг буюу ер нь НӨАТ-ын татварын % гэж байгааг мөн хүснэгтээр харуулсан учраас танилцуулснаар алгасаад явчихъя.
“Н*******” ХХК Хятад, Солонгос улсаас бараа импортлоход Гаальд хилээр нэвтрүүлсэн бараагаа мэдүүлж НӨАТ-ыг Гаальд төлдөг. “Н*******” ХХК нь НӨАТ-ын 202 оны 2 сарын -ний байдлаар ,0,7,2 төгрөгийн татварын илүү төлөлттэй байсан бөгөөд тайлангийн засвараар ногдуулсан 7,09,7 төгрөгөөр илүү төлөлтийг бууруулж ,09,00, төгрөгийн илүү төлөлттэй байна. Нөгөө талаас татварын тайлангаар ногдуулалтад тайлагнасан тохиолдолд шууд татварын тайлангийн өр төлбөр үүсдэг. Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.-т татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ. Үүнд буцаан олгодог, тухайн хугацаанд төлөгдсөн бусад татварт суутган тооцдог татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох гэж заасны дагуу татварын улсын байцаагч нар НӨАТ-ын татварын хувьд илүү төлөлтийг бууруулж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд өмнөх 4 жилүүдэд алдагдалтай болох алдагдлыг хасаж тооцож байж татварын ногдол гарвал торгууль, алданги ногдуулдаг зарчмыг баримталж байж энэхүү заалт хэрэгждэг. НӨАТ-ын илүү төлөлттэй бол илүү төлөлтийг хасаад дутуу төлөлттэй бол торгууль, алданги ногдуулж, илүү төлөлттэй бол зөвхөн нөхөн татвар ногдуулдаг гэдгийг холбогдох жишээгээр үзүүлсэн байгаа. “Н*******” ХХК НӨАТ-ын 202 оны 2 дугаар сарын -ний байдлаар ,0,7,2 төгрөгийн татварын илүү төлөлтөөс тайлангийн залруулгаар ногдуулсан 7,09,7 төгрөгийн татвараар бууруулсан ч татварын ногдол үүсэхгүй байгаа тул торгууль, алданги ноогдуулах хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл татварын улсын байцаагч илүү төлөлттэй байхад татварын ногдол торгууль, алданги ногдуулж байгаа нь хуульд нийцээгүй, холбогдох нотлох баримтад үндэслэгдээгүй, татвар ногдуулах суурь зарчимд үндэслээгүй шийдвэр гаргасан гэж бид үзэж байгаа. “Н*******” ХХК нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компанид итгэлцлийн зарчим дээр тулгуурлан санхүүгийн даатгал нь буруу байж болно.
Татварын зөвлөх үйлчилгээ явуулдаг мэргэжлийн байгууллага ийм хууран мэхлэх ажиллагаа явуулдаг гэдгийг мэдээгүйгээс татварын эрсдэлд орсон. Бид 2024 оны 0 дугаар сарын 20-ны өдөр засварлах хүсэлтээ Татварын байгууллагад илгээгээд тайлангаа 2024 оны 0 дугаар сарын 22-ны өдөр засварлаад хүргүүлсэн. Гэтэл татварын улсын байцаагч 2024 оны 0 дугаар сарын 27-ны өдөр анх хяналт шалгалт хийх тухай утсаар мэдэгдсэн бөгөөд ирж уулзахад НӨАТ-ын хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийсэн тухай бидэнд мэдэгдсэн. Тиймээс бид тайландаа засвар хийсэн гэсэн тайлбарыг өгсөөр байтал татварын улсын байцаагч их хэмжээний торгууль, алдааг ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 4.-т заасан татварын байгууллага үйл ажиллагаандаа баримтлах зарчмын хүрээнд хуульд эдлэх татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн эдгээр зарчмуудтай зөрчилдсөн. “Н*******” ХХК хувьд хууль ёсны итгэлийг хамгаалагдах онцгой нөхцөл бий болсон гэж үзэхээр байгаа. Учир нь “Н*******” ХХК торгууль алданги хүлээх эрсдэлээс сэргийлэх зорилгоор тайландаа засварлаж, тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж, татварын хяналт шалгалтаар татвар ногдуулах зөрчлөөс илүү хэмжээгээр татварын ногдлыг үүсгэж төлөлт хийгдсэн байтал торгох, алданги тооцох зэрэг нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг татварын байгууллага алдагдуулж байна. Татварын албаны зорилго нь НӨАТ-ын хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийсэн компанийн хяналт шалгалтаар тогтоож төсөвт төлөх татварыг төлүүлэх зорилготойгоор хяналт шалгалтыг хийдэг. Гэтэл бодит байдал дээр хяналт шалгалт эхлэхээс өмнө “Н*******” ХХК тайлантай засвар хийж татвар төлөхөөр тайлагнасаар байтал татварын байцаагчийн үйл ажиллагаа буюу шийдвэр үндсэн зорилготой нийцээгүй гэж үзэж байгаа. Учир нь хэдийгээр захиргааны үйл ажиллагааны зорилго нь хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд хууль зөрчсөн гэж үзэхээргүй боловч тэрхүү арга хэрэгсэл нь тохиромжтой зохистой байх зарчмыг хангахгүй байна.
Тухайлбал, нэгэнт “Н*******” ХХК тайландаа засвар хийсэн, хяналт шалгалт хийж хий бичилттэй падаанаараа хасалт хийсэн компанийг бууруулсан татварыг нөхөн төлүүлэх зорилго хангагдсан тул татварын албаны акт тогтоосон шийдвэр нь тохиромжгүй, мөн тухайн арга хэмжээнд хүрэх гэж буй зорилготой нийцээгүй тул зохисгүй гэж үзэхээр байна. Иймд маргаан бүхий 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн дээрх дугаар бүхий нөхөн ногдуулалтын акт болох тухай шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн байх зарчмыг хангаж чадаагүй. Нөгөө талаас дүгнэхэд Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д татварын алба нь татварын хууль тогтоомжийг олон нийтэд танин мэдүүлэх зорилгоор татварын хууль тогтоомж, заавар аргачлалын талаар сургалт зохион байгуулна гэж заасан бөгөөд татварын албаны цахим хуудаст эрсдэл гэсэн цэсийн НАӨТ-ын хуурамч падаан гэсэн хэсэгт тус татвар төлөгч нар нь НӨАТ-ын падааны хий бичилт үйлдэж худалдан авагчийг татварын эрсдэлд оруулан, татварын хууль тогтоомж зөрчсөн болохыг хууль хяналтын байгууллагаас тогтоосон бол болно гээд аж ахуйн нэгжийн нэрийг байршуулсан байх бөгөөд эдгээр нэрсийн жагсаалтад “Б” ХХК, “Б” ХХК, “Г” ХХК гэх нэрс алга байгаа нь энэхүү хуулийн заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид хэн хуурамч үйл ажиллагаа явуулж байгааг хянах боломжгүй, татварын алба нь анхааруулах сэрэмжлүүлэг мэдээллээр татвар төлөгчийг хангаж байх үүргээ хуулиар хүлээсэн байтал, үүргээ биелүүлээгүй, хуулийн хэрэгжилтийг хангаагүй, зөвхөн татвар төлөгчийг буруутгах нь хуульд нийцэхгүй байна. “Н*******” ХХК 202 оны санхүүгийн тайлангаар ,79,0, төгрөгийн бараа материалын үлдэгдэл дээр тайлагнасан байсныг НӨАТ-ын хий бичилтэд ,7,09,72 төгрөгийн бараа материалын үлдэгдлийг бууруулах бичилтийг санхүүгийн тайланд хараат бус “Хаан Консалтинг” ХХК-ийн аудитын дүгнэлтээр засвар оруулж, санхүүгийн тайлангийн нэгдсэн системд шивж санхүүгийн тайланг баталгаажуулсан. Гэтэл татварын улсын байцаагчид Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлийн .. дугаар заалтад заасан зардал нь бодитой гарсан байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон нь хуульд нийцээгүй баримтад үндэслээгүй, логикгүй дүгнэлт хийж, татвар төлөгчийн эрх ашгийг хязгаарласан, хүндэтгэж үзээгүй шийдвэрийг гаргажээ. Учир нь санхүүгийн тайланд бараа материалын үлдэгдлээр тусгагдсан байсан бөгөөд татварын тайланд тусгаж татвар ногдох орлогыг бууруулаагүй, санхүүгийн тайлан, бараа материалын үлдэгдлийг бууруулж, ирээдүйд татвар ногдох орлогод үзүүлэх нөлөөллийг арилгасан. Нөгөөтээгүүр бараа материалын татварын тайланд тайлагнахдаа дараах байдлаар тайлагнадаг. Ийм байдлаар хүснэгтээр харуулчихсан. Бид энэ хүснэгтэд бараа материалын эхний үлдэгдлийн тайлагнасан дүнг оруулаад аудитын шалгалтын талаар зөвлөмжийн хүрээнд оруулсан засварын мөнгөн дүнгээр харуулсан. Мөн тайлант оны бараа материалын худалдан авалтыг худалдан борлуулсан барааны дүнг харуулсан. Үүнд залруулгын дүнг мөн тусгаснаар энэ хүснэгтээс хэрхэн “Н*******” ХХК өөрийнхөө тайланд залруулга засвар оруулсныг харуулна.
Өөрөөр хэлбэл, хүснэгтээс харахад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан хасагдах зардлаар тооцож нөлөө үзүүлээгүй байхад татварын улсын байцаагч нь хасагдах зардлаар тооцсон гэж дүгнэсэн нь буруу. “Н*******” ХХК бараа материалын үлдэгдлийг ,7,09,72 төгрөгөөр бууруулж тайлагнасан. Иймд Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.-д татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсвэл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан гэж заасныг зөрчөөгүй. Татварын улсын байцаагч нь акт тогтоохдоо нягтлан бодох бүртгэлийн анхан шатны ямар ч баримтыг үндэслээгүй, зөвхөн цагдаагийн байгууллагаас ирсэн мэдээллээр татвар ногдуулсан байдаг. Энэ нь ямар байдлаар нотлогддог вэ гэхээр тухайн үед Тагнуулын байгууллагаас манай компанийн бүх бичиг баримтыг санхүүгийн тайлан гаргадаг компанийн баримттай хамт битүүмжилсэн байсан бөгөөд санхүүгийн тайланд дүгнэлт хийсэн бол бараа материалын үлдэгдэл бүртгэлтэй байх тул аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар акт тогтоох үндэслэлгүй байсан. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт нь татвар ногдуулах зарчмыг баримтлаагүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн .-д татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасан ба татвар төлөгч тайлангаа засах эрхийг хуульчилсан бөгөөд татварын албанд 2020 оны тайланг 20 онд засах байсан гэсэн явцуу утгаар хуулийг буруу хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн .4-д татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн .-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй буюу хяналт шалгалт хийгдэж байгаа тохиолдолд тайлангийн залруулга хийхгүй байхаар хязгаарлалтыг хуулиар тогтоосон. “Н*******” ХХК нь хяналт шалгалт хийгдэж буй хугацаанд тайлан засвар оруулаагүй бөгөөд хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг зөвхөн тайлангийн засвараар бүх санхүүгийн тайлан, татварын тайланд гарсан алдааг залруулсан. Татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, санхүүгийн тайлангаар ноогдуулсан ,0,000 төгрөгийн татварыг хяналт шалгалтын актаар давхардуулан ногдуулсан нь татвар төлөгчийн эрх ашгийг хохироосон байх тул Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.-т заасан зарчимтай зөрчилдөж байна. Иймд татварын улсын байцаагчийн 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн НА-224000022 дугаар нөхөн ногдуулалтын акт хуульд үндэслэгдээгүй татварын албаны үйл ажиллагааны баримтлах зарчмыг алдагдуулсан, хуульд зөрчсөн татварыг давхар ногдуулсан гэж үзсэн тул энэ актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагадаа тодруулга оруулсан. Энэхүү актын хүрээнд Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор ,,920 төгрөгийн торгуулийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрч байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дахь заалтыг зөрчсөн гэсэн зөрчилд ногдуулсан 22,4,72 төгрөгийн алданги, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлийн .. дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн зөрчилд ногдуулсан 4,47,0 төгрөгийн нөхөн татвар ,92,90 төгрөгийн торгууль 2,,2 төгрөгийн алданги, нийт 0,74,47 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэдэг шаардлагыг тодруулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэв.
.Хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн 2020 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 2020 оны 2 сарын -ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 22420092 тоот томилолтоор шалгалт хийж, 92,4,0. төгрөгийн зөрчилд 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, 2,,.2 төгрөгийн торгууль, 4,7,94. төгрөгийн алданги нийт 24,2,.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдөр НА-224000022 дугаартай нөхөн ногдуулалтын акт тогтоосон. Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн НӨАТ-ын хий бичилттэй падаан худалдаж авсан гэх мэдээллийн дагуу шалгахад тус компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн 2020 оны ,, дугаар сарын тайланд “Б” /*******07/ ХХК-иас дугаартай төлбөрийн баримтаар ,, төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 4,02,400.00 төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 22,7,090.9 төгрөгийн, ******* дугаартай төлбөрийн баримтаар 2,4,90.9 төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар ,9,00.00 төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 20,,772.7 төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 22,94,. төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 24,477,. төгрөгийн, “Б” /*******0/ ХХК-иас дугаартай төлбөрийн баримтаар ,4,4.4 төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 2,0,.4 төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 29,77,00.00 төгрөгийн, “Голден буллион” /*******07/ ХХК-иас 40******* дугаартай төлбөрийн баримтаар 7,44,74. төгрөгийн, 40******* дугаартай төлбөрийн баримтаар 7,,709.09 төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар ,477,272.7 төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 2,*******2,409.09 төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 9,942,09.09 төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 20,24,00.00 төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 2,,. төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 20,747,. төгрөгийн, дугаартай төлбөрийн баримтаар 22,47,4.2 төгрөгийн, нийт ,, төгрөгийн үнийн дүнтэй 20 ширхэг хий бичилттэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийсэн болох нь Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн байсан. Хяналт шалгалтын томилолт 2024 оны 02 сарын 2-ны өдөр үүссэн. Томилолт үүссэн өдрөөр татварын албаны ТУНС программд тухайн компанийн нэр дээр бүртгэлтэй утас болон мэйл хаягт хяналт шалгалтын томилолт үүссэн талаар мэдээлэл программаас шууд илгээгдсэнээр татвар төлөгчийг хяналт шалгалтын томилолттой танилцсанд тооцно. Мөн тус компанийн үүсгэн байгуулагч Д.Б тоот утасны дугаараар холбогдож хяналт шалгалтын томилолт үүссэнийг мэдэгдэхэд хөдөө ажлаар явж байна гэсэн бөгөөд захирал Я.Ч******* нь 2024 оны 0 сарын 2-ны өдөр итгэмжлэлтэй ирж баримт бичгийн хүсэлт авсан байдаг. Ийнхүү хяналт шалгалтын томилолт үүсэхэд татварын албаны программд татвар төлөгчийн тайлангийн засвар болон залруулга хийх үйлдлүүд нь шууд хаагддаг. Гэтэл тус компани нь хяналт шалгалтын ажилбар хийгдэж байх хугацаанд буюу 2024 оны 0 дугаар сарын 22-ны өдөр 2020 оны дугаар бүхий нийт ,, төгрөгийн үнийн дүнтэй 20 ширхэг хий бичилттэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийсэн үйлдлээ 202 оны дугаар сарын НӨАТ-ийн тайландаа засварлаж хууль зөрчсөн байдаг. Энэ үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно.”, .4. Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн .-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй; гэж заасныг зөрчсөн тул хариуцлага ногдуулсан. Хариуцлага ногдуулахдаа хяналт шалгалтын хугацаанд дугаар бүхий нийт ,, төгрөгийн үнийн дүнтэй 20 ширхэг хий бичилттэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийсэн баримтыг хууль зөрчиж залруулсан нь татварын албаны тунс программын өрийн тооцоололд уншигдаж ногдол нь орсон байсан тул тухайн ,, төгрөгийн зөрчилд нөхөн татвар тавиагүй, ,,920.7 төгрөгийн торгууль 22,4,72.79 төгрөгийн алданги ногдуулсан. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор “тайлан засварласан энэ үйлдэл нь хууль бус байх тул тухайн компанид татварын байцаагч нар нөхөн татвар тавих ёстой байсан ба нөхөн татварыг нь тавиагүй тул торгуулийн ,,920.7 төгрөгийг хасаж шийдвэрлэлээ.” гэх дүгнэлт гаргасан.
Тус компани нь *******07 тоот регистрийн дугаартай “Б” ХХK-aac ширхэг дугаар бүхий баримтаар ,24,. төгрөгийн, *******0 тоот регистрийн дугаартай “Б” ХХК-аас ширхэг дугаар бүхий баримтаар 9,7,09.09 төгрөгийн, *******07 тоот регистрийн дугаартай “Голден буллион” ХХК-иас 9 ширхэг дугаар бүхий баримтаар ,2,90.9 төгрөгийн, нийт ,, төгрөгийн үнийн дүн бүхий 20 ширхэг баримтыг тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй компаниас худалдан авалт хийж зарцуулалт хийсэн мэтээр төлбөрийн баримт бүрдүүлж 2020 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцож, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан байдаг. Энэхүү хий бичилт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага. .. дах заалт "зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;” гэж заасныг зөрчсөн тул зардалд тооцсон ,, төгрөгийн зөрчилд 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, ,92, 90. төгрөгийн торгууль, 2,,2.9 төгрөгийн алданги ногдуулсан. Хяналт шалгалтын шийдвэр гарах үед тус компани нь зардалд тооцсон ,, төгрөгийг Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн .-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно.”, гэж заасны дагуу тус компани 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 20 онд багтаан залруулга хийх эрхтэй байсан бөгөөд засвар хийж залруулаагүй байсан тул хариуцлага ногдуулсан. Хяналт шалгалтын томилолтын хугацаа 2020 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын -ний өдрийг хүртэл гэж орсон байдаг бөгөөд бид томилолтын хугацаандаа л шалгах үүрэгтэй. Энэ дагуу 2020 оны балансыг шалгахад бараа материалын эцсийн үлдэгдэл 20,49,00.00 төгрөг байсан. Хяналт шалгалтын ажилбар хийгдэж байх хугацаанд компанийн анхан шатны баримт материалыг удаа дараа шаардахад тагнуулын байгууллагад хураалгасан гэх тайлбар өгч байсан ба тус татвар төлөгчийн дансны хуулга, татварын албанд илгээсэн тайлан холбогдох баримтуудыг үндэслэн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Тус компани гаргасан гомдолдоо 202 оны санхүүгийн тайлангаа зассан талаар дурдсан нь хяналт шалгалтын томилолтын хугацаанд хамаарахгүй болно. Иймд нэхэмжлэгч “Н*******” ХХК-д хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, ,92,90. төгрөгийн торгууль, 4,7,94. төгрөгийн алданги, нийт 0,74,47. төгрөгийн төлбөрийг хэвээр баталж, нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн 2020 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын -ний өдрийг дуусах хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 92,00,000 төгрөгийн зөрчилд 24,200,000 төгрөгийн төлбөр ногдуулахаар 2024 онд нөхөн ногдуулалтын акт тогтоосон байгаа. Тус компани нь НӨАТ суутган төлөгчийн 2020 оны 0, 0, 0 дугаар сарын тайланд нэр бүхий компаниас ,00,000 төгрөгийн үнийн дүнтэй ширхэг хийсвэртэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийсэн гэх нь татварын удирдлагын нэгдсэн системд дурдагдсан байдаг. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2024 оны 2 дугаар сард хуралдаад нэхэмжлэгч НӨАТ-ын тайланд засвар хийсэн байсан. Тайлангийн засвартай холбоотой энэ үйлдэл нь хууль бус байсан. Тухайн компанид татварын байцаагчид нөхөн ногдуулалтын акт тавих ёстой гэж нөхөн ногдуулалтын актыг нь тавиагүй. Нэгэнт нөхөн ногдуулалтын татвар тавигдаагүй тул торгуулийг нь хүчингүй болгоод алдангийг нь тооцсон байгаа. Нэхэмжлэгч нийт ,00,000 төгрөгийн үнийн дүнтэй 20 ширхэг баримтыг тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй компаниас худалдан авалт хийж зарцуулалт хийсэн мэтээр төлбөрийн баримтаа бүрдүүлээд 2020 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцож албан татвар ногдуулах орлогоо бууруулсан байдаг. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлд заасан албан татвар ноогдох орлогоос хасагдах зардал, тавигдах шаардлага, .. дахь хэсэгт заасан зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх гэж заасныг зөрчсөн. НӨАТ-ын тайландаа засвар хийсэн бол өөрөө нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн төлбөрийн баримт бүртгэл буцаасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн үеийн дүнгээ хүлээн зөвшөөрч томилогдон зогсоож байж одоо нийт төлбөрийн баримтын буцаалт хийсэн мөртөө аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотойгоор хасалтаа хийгээд татвараа хүргүүлсэн. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн .-т татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасан. Үүнтэй холбоотойгоор 20 онд багтаан тайлангийн залруулгаа хийх эрх нь нээлттэй байсан. Харин гомдолдоо 202 оны санхүүгийн тайлангаа зассан талаар дурдсан татварын хяналт шалгалт хийх тухайн томилолтын хугацаанд хамаарахгүй байна. Иймд нөхөн ногдуулалтын актаа дэмжиж байна.” гэв.
.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс “... Маргаан бүхий захиргааны актад дурдсан зөрчилтэй холбоотой асуудлаар манай компани нь тайландаа засвар оруулсан бөгөөд мөн татварын илүү төлөлттэй байхад нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй компаниас худалдан авалт хийж зарцуулалт хийсэн мэтээр төлбөрийн баримтаа бүрдүүлээд 2020 оны жилийн эцсийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцож албан татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчлийг гаргасан. Хуульд заасан тайланд засвар оруулах хугацаа өнгөрсөн байхад тайланд засвар оруулсан тул гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлгүй.” гэж тус тус маргажээ.
.Нэхэмжлэгч “Н*******” ХХК-аас Ц.Б, Н.Днарт холбогдуулан гаргасан “С 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн НА-224000022 дугаар актын Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ,,920.7 төгрөгийн торгуулийг хүчингүй болгосноос үлдсэн 0,74,47. төгрөгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Татварын хяналт, шалгалт, арга зүйн газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-тайгаар хариуцагч нар нь 2024 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 22420092 дугаартай томилолттой нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн 2020 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын -ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийжээ.
.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” ******* дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийг 2020 оны тайлангаарх зөрчлийг хуульд заасан хугацаанд залруулаагүй гэж үзэж, 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, 2,,.2 төгрөгийн торгууль, 4,7,94. төгрөгийн алданги, нийт 24,2,.2 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
7.Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн “... “Н*******” ХХК-ийн гомдлын тухай” 7 дугаар тогтоолоор маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг дахин шалгуулахаар хүртэл сарын хугацаагаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
.Дээрх тогтоосон сарын хугацаанд Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтэс дахин шинэ акт гаргаагүй тул Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр асуудлыг дахин хэлэлцжээ.
9.Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “... “Н*******” ХХК-ийн гомдлын тухай” ******* дугаар тогтоолоор дээрх тогтоолоор “... Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7., 7.2, 7.2.2, 4 дүгээр зүйлийн 4., 4.., Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /209/-ийн дугаар зүйлийн ., .., ..2, .., ..4 дэх хэсгийг баримтлан 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн НА-224000022 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 92,4,0. төгрөгийн зөрчилд 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, 2,, .2 төгрөгийн торгууль, 4,7,94. төгрөгийн алданги, нийт 24,2,.2 төгрөгийн төлбөр ногдуулснаас ,,920.7 төгрөгийн торгуулийн дүнг хүчингүй болгож, 92,4,0. төгрөгийн зөрчилд хамаарах 4,47,0.2 төгрөгийн нөхөн татвар, ,92, 90. төгрөгийн торгууль, 4,7,94. төгрөгийн алданги, нийт 0,74,47. төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж” шийдвэрлэсэн байна.
0.Татварын ерөнхий газрын 202 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн 07/9 дугаар албан бичигт:“Албан бичиг дурдсан татвар төлөгчид нь татварын удирдлагын нэгдсэн системд нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан борлуулагчаар бүртгэгдсэн байна.
Тодруулбал “Бадам Эрдэнэ” ХХК /РД:*******07/, “Б” ХХК /РД:*******0/, “Голден буллион” ХХК /РД:*******07/ нь 202 онд татварын хяналт шалгалтад хамрагдах явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул танилцуулга үйлдэж Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлсэн.” гэжээ.
.Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь 2020 онд *******07 тоот регистрийн дугаартай “Б” ХХК-иас ширхэг дугаар бүхий баримтаар ,24,. төгрөгийн, *******0 тоот регистрийн дугаартай “Б” ХХК-иас ширхэг дугаар бүхий баримтаар 9,7,09.09 төгрөгийн, *******07 тоот регистрийн дугаартай “Голден буллион” ХХК-иас 9 ширхэг дугаар бүхий баримтаар 9,2,90.9 төгрөгийн, нийт ,, төгрөгийн худалдан авалт хийж зарцуулалт хийсэн мэтээр төлбөрийн баримтаа бүрдүүлэн албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцож албан татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчлийг гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь дээрх нэр бүхий үйл ажиллагаа явуулдаггүй гурван компанийн нийт 20 ширхэг баримтаар нийт ,, төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр төлбөрийн баримт бүрдүүлэн албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин зөрчилтэй холбоотой асуудлаар тайлангаа засварлахад байхад үүний дагуу хасалт хийхгүй байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан болохыг дурдах нь зүйтэй.
.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйл.“Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага”, ..“Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, ...“зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;” гэж тус тус заажээ.
4.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, зардал бодитой гарч тухайн асуудал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан тохиолдолд тухайн зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцохоор байна.
.Маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн ,, төгрөгийн хасагдах зардал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажаагүй хий бичилттэй падаанаар тайлагнасан зардал болох нь тогтоогдож байх тул тухайн зардалд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй гэж үзэв.
.Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйл.“Татварын тайланд залруулга хийх”, ..“Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно.” гэж зааснаас үзвэл, татвар төлөгч нь татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулга хийж болохоор байна.
7.Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь маргаан бүхий асуудалтай холбоотойгоор Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 202 оны дугаар сарын тайландаа маргаан бүхий ,, төгрөгийн дүнгээр залруулга хийжээ.
.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий тохиолдолд 20 онд багтаан татварын тайландаа залруулга хийж болохоор хуульд заасан байсан байхад дээрх байдлаар 202 оны хагас жилд залруулга хийсэн нь хуулийн хугацааг өнгөрсөн байхад залруулгыг хийсэн байна гэж үзэхээр байна.
9.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч нь татварын тайландаа залруулга хийх хуулийн хугацааг хэтрүүлэн залруулга хийсэн байх тул “... тайланд залруулга хийсэн байхад түүнийг авч үзэлгүйгээр маргаан бүхий захиргааны актаар төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй.” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.
20.Хариуцагч нар маргаан бүхий 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч “Н*******” ХХК нь 202 оны дугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайландаа залруулга хийсэнтэй холбоотойгоор татварын албаны ТУНС программын өрийн тооцоололд уншигдаж ногдол орсон гэх үндэслэлээр ,, төгрөгийн зөрчилд нөхөн татвар тавиагүй байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Нийслэл татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор “... тайлан засварласан энэ үйлдэл нь хууль бус байх тул тухайн компанид татварын байцаагч нар нөхөн татвар тавих ёстой байсан ба нөхөн татварыг нь тавиагүй тул торгуулийн ,,920.7 төгрөгийг хасаж шийдвэрлэлээ.” гэх дүгнэлтийг хийж торгуулийг хасаж шийдвэрлэжээ.
.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн хий бичилттэй падаанаар татвар ногдох орлогоо бууруулсан ,, төгрөгийн зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын болон Нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, түүнд холбогдох зөрчилд торгууль, алданги ногдуулахаар байжээ. Гэтэл хариуцагч нараас татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн авч үзэж, хуулийн хугацааг хэтрүүлэн залруулга хийсэн татварын тайланг үндэслэн нөхөн татварыг хасаж, мөн түүнийг үндэслэн Маргаан таслах зөвлөлөөс тухайн зөрчилд холбогдох торгуулийг хассан шийдвэрүүдийг үгүйсгэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж үзлээ.
22.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас нарт холбогдуулан гаргасан “С 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн НА-224000022 дугаар актын Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ,,920.7 төгрөгийн торгуулийг хүчингүй болгосноос үлдсэн 0,74,47. төгрөгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0., 0., 0..4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн ., Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлийн ..-т заасныг тус тус баримтлан “Н*******” ХХК-иас нарт холбогдуулан гаргасан “С 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн НА-224000022 дугаар актын Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ,,920.7 төгрөгийн торгуулийг хүчингүй болгосноос үлдсэн 0,74,47. төгрөгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ