Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 317/ШШ2025/00856

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 317/ШШ2025/00856

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: ББТ...эл ХХК

/Улаанбаатар хот, Налай.

 

Хариуцагч: Боржиго.магнай

/Сэлэнгэ аймаг, Манд.ршин суух/

 

Хариуцагч: Боржи.вабат

/Төв аймаг, Сэргэлэн.1 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,944,662.99 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ББТ .л ХХК нь хариуцагч Б..абат нараас зээлийн гэрээний үүрэгт 6,944,662.99 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Иргэн Б..агнай хамтран зээлдэгч Ж.бат нар ББТ санхүүгийн нэгдэл ХХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 24 өдөр 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар, зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож ЗГ1162130113001726 дугаартай зээлийн гэрээг байгуулан, зээл авсан. Зээлдэгч нар нь ЗГ1162130113001726 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 476 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Б.Ба.абат нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4,247,534.58 төгрөг, хүү 1,899,657.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 797,471.25 төгрөг, нийт 6,944,662.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д..сүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Ж..абатаас татгалзаж 6,944,662.99 төгрөгийг Б..найгаас нэхэмжилсэн болно.

 

2. Хариуцагч Б.Б.ай шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэхүү хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Ж.Л.абат ямар ч хамааралгүй болно. 2025 оны 7, 8, 9, 10, 11, 12, 1, 2, 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд 695,000 төгрөг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 689,662.99 төгрөгийг төлж барагдуулан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.й нь энэхүү хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Ж.. ямар ч хамааралгүй болно. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,944,662.99 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн төлбөрийг 10 хувааж, 2025 оны 7, 8, 9, 10, 11, 12, 1, 2, 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд 695,000 төгрөг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 689,662.99 төгрөгийг тус тус төлж барагдуулах тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д..рэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Ж.Л.аас татгалзаж 6,944,662.99 төгрөгийг Б.гаас нэхэмжилсэн болно.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,065 төгрөгийн тал хувь 63,032.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63,032.5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Б..аас 63,032.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББТ санхү. ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ББТ. ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 6,944,662.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ба.гнай хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,065 төгрөгийн тал хувь болох 63,032.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 63,032.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББТ с.К-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ