Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 308/ШШ2025/00436

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг,132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Д.Ан нэхэмжлэлтэй хариуцагч М.Ад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагч М.Ас гаргуулж нэхэмжлэгч Д.Ад олгосугай.

     3.Энэхүү шүүгчийн захирамжийг зохигчдод танилцуулахыг шүүгчийн туслах Э.Бд даалгасугай.

           4. Энэ захирамжид зохигчид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Д.НАРАНЦЭЦЭГ