| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/07492/И |
| Дугаар | 191/ШШ2025/00498 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/00498
| 2025 01 22 | 191/ШШ2025/00498 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, байрлах, дугаар регистртэй, . “БТ” сургууль БСБ-ын нэхэмжлэлтэй
П.Эийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
. БТ сургуулийн 4в ангийн сурагч Н.Ггийн хууль ёсны асран хамгаалагч, эцэг эх болох П овогтой Э болон БТ ерөнхий боловсролын сургууль нар 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2023-24/4-131 дугаартай Сургалтын гэгээ байгуулан хамтарч ажилласан болно. Гэрээгээр хүлээсэн үүргийхээ дагуу манай сургууль 4в ангийн сурагч Н.Гг суралцах боломжоор иж бүрэн хангаж сургуулийн боловсролын үйл ажиллагаанд бүрэн хамруулсан болно. Гэтэл хариуцагч П.Э нь талуудын хооронд байгуулсан “Сургалтын гэрээ”-ний 3.1, 4.1, 13 дахь хэсэгт заасан төлбөрийн нөхцөлийн дагуу сургалтын төлбөрийг одоог хүртэл төлөхгүй, гэрээний хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Сургуулийн захиргаанаас сурагч Н.Ггийн асран хамгаалагч П.Эт удаа дараа албан бичгээр болон биечилэн уулзаж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ эс биелүүлсээр байгаа юм. Иймд манай байгууллагын зүгээс П.Эээс сургалтын төлбөрийн үлдэгдэл нийт 6.738.795 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэж өгөх нэхэмжлэл гарган иргэн П.Эийн оршин суудаг хаяг болох Хан-Уул дүүрэг, тоот хаягаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тоот захирамжаар хариуцагч П.Э нь тус хаяг дээр оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэн П овогт Эийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч . “БТ” сургууль БСБ нь П.Эийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч . “БТ” сургууль БСБ нь П.Этэй 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2023-24/4-131 дугаартай сургалтын гэрээг байгуулсан. Сургалтын төлбөрийн үлдэгдэл 13.857.270 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд П.Э нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
П.Э нь Хан-Уул дүүрэг, тоотод бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэнийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр П.Эийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн дугаар регистртэй, эмэгтэй, Б овогт Пийн Эийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар П.Эийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч . “БТ” сургууль БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эд мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН