Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 308/ШШ2025/00458

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт байрлах “ТББСБ” ХХК-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:Дорноговь аймаг,  сум, р баг, гудамж тоотод оршин суух Бд овогтой Б Д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:  Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,594,990.51 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Дэ нь 2200163 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 555,504.61 төгрөг, үндсэн хүүнд 91,071.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,142.30 төгрөг, шимтгэлд 1,700 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 6,594,990.51 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 Хариуцагч Б.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа:“...Нэхэмжлэлийн шаардлага болох  6,594,990.51 төгрөгийг  төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

          Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Б.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,594,990.51 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Дэ нь шүүхэд гаргасан тайлбартаа:“...Нэхэмжлэлийн шаардлага болох  6,594,990.51 төгрөгийг  төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэв.

Хариуцагч Б.Дэ нь нэхэмжлэлийн шаардлага  6,594,990.51 төгрөгийг  төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1.Нэхэмжлэгч “ТББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 6,594,990.51 төгрөгийг хариуцагч Б.Д нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,470  төгрөгөөс 60,235 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 60,235 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 60,235  төгрөгийг хариуцагч Б.Дөс гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ”ХХК /РД:д олгосугай. 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ