| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00306/И |
| Дугаар | 191/ШШ2025/00658 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/00658
2025 01 27 191/ШШ2025/00658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, өөрийн байранд байрлах, “ГБ” ХК-ийн нэхэмжлэлтэй
Э.Мийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Иргэн Э овогтой М нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тоот Зээлийн гэрээг ГБтай байгуулж 35.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, мөн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тоот Зээлийн гэрээг ГБтай байгуулж 9.862.429 төгрөгийн зээлийг жилийн 22.8% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, мөн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тоот Кредит картын гэрээг ГБтай байгуулж 5.000.000 төгрөгийн зээлийг жилийн бэлэн бусын хүү 24.0%, бэлэн гүйлгээний хүү 42.0% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус бүр гэрээ байгуулж зээл авсан.Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөлгүй 2025 оны 01 сарын 07-ны өдрийн байдлаар дараах зөрчилтэй байна. тоот зээл 1868 хоног хугацаа хэтэрч 51.316.776.36 төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн тоот зээл 1419 хоног хугацаа хэтэрч 19.345.611.68 төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн тоот зээл 6.654.223.05 төгрөгийн өр төлбөртэй нийт 77.316.611.09 төгрөгийн өр төлбөрийн үлэгдэлтэй байна. Э.Мийг банкнаас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ УБ, БЗД тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн дугаартай шүүгчийн захирамжаар тус хороонд бүртгэлгүй, хаяг дээрээ амьдардаггүй нь тодорхойлогдож эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэн Өмнөговь аймаг тоот хаяг олдсон ч уг хаягт оршин суудаггүй нь Өмнөговь аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тоот захирамжаар тодорхойлогдож байгаа тул Э.Мийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ГБ” ХК нь Э.Мийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “ГБ” ХК нь Э.Мтэй 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 35.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. 74.632.096.15 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд Э.М нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Э.М нь зээл авах үедээ Өмнөговь аймаг, тоот хаягтай байсан бөгөөд тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Баянзүрх дүүрэг, тоотод бүртгэлтэй болох нь Төрийн мэдээллийн “Хур” системийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Оршин суугаа хаягийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэнийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Э.Мийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн дугаар регистртэй, эрэгтэй, Б овогт Эын Мийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Мийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч “ГБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН