| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01083/И |
| Дугаар | 317/ШШ2025/00963 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 317/ШШ2025/00963
2025 07 07 317/ШШ2025/00963
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: “Х ” ХК,
Хариуцагч: О ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 8,377,786.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.О т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,377,786.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О 2023 оны 10 сарын 11-ний өдөр цахимаар хүсэлт илгээн, 2010089051 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 6,400,000.00 /Зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 365 хоногийн хугацаатай, 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан... Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2010089051 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 6,146,666.67 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх хүү 2,059,454.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 131,665.88 төгрөг, нийт 8,337,786.98 төгрөгийг хариуцагч Б.О аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 8,377,786.98 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 07 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,637,786.98 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд Х ХК-иас Ш.Наранцэцэгт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 148,355 төгрөг төлсөн баримтыг, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 2010089051 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулга, Б.О ын иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 317/ШЗ2025/02133 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.О нь 2022 оны 04 сарын 09-ний өдрийн ЗГ2220379Х дугаартай зээлийн гэрээг Х ХК-тай байгуулан 1,599,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.О т холбогдуулан 8,377,786.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,377,786.98 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,637,786.98 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,377,786.98 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,637,786.98 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,355 төгрөгийн тал хувь 74,177.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 74,177.5 төгрөгийг, хариуцагч Б.О аас 74,177.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,377,786.98 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,637,786.98 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,355 төгрөгийн тал хувь 74,177.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 74,177.5 төгрөгийг, хариуцагч Б.О аас 74,177.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА