Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2025/01002

 

 

 

 

 

2025        07         09                                      317/ШШ2025/01002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Д

Хүсэлтийн шаардлага: Бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч М.Д  нь шүүхэд бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.

2. Хүсэлт гаргагч М.Д  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М.Д  миний бие 1987-1995 оны хооронд Улсын их дэлгүүрт ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр овгийн нэр зөрсөн бүртгэлтэй байна. Би ээж Мөнхцэцэгээр овлодог. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр эцэг Баяраагийн нэрээр овоглож бичсэн байна. Иймд 1987-1995 оны хооронд Улсын их дэлгүүрт ажиллаж байхдаа хэрэглэж байсан 231865 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

3.-Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт (хх-2), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-3), Б.Д гийн нэр дээрх 231865 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4-5), Б.Баяраа, Ж.Мөнхцэцэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-6), Б.Д гийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-7), Нийгмийн даатгалын газрын зөвлөмж (хх-8), гэрч Д.Нарантуяагийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-9), гэрч Х.Сольхүүгийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-10-11)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 27/729 дугаартай албан бичиг (хх-17-18), Мөнхцэцэгийн Д гийн 1984 оны хаягийн хуудас (хх-19), ХААТР А1 маягт (хх-20), ХААТР 15Б маягт (хх-21), төрөл садангийн лавлагаа ХААТР А1 маягт (хх-22-27), Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 сарын 27-ны өдрийн 350 дугаартай лавлагаа (хх-28), Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 390 дугаартай албан бичиг (хх-55-56), Үндэсний төв архивын 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 02/760 дугаартай албан бичиг (хх-37-38), Улсын их дэлгүүрийн даргын 1993 оны 04 сарын 21-ний өдрийн 60 дугаартай ажлаас түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-39), Улсын их дэлгүүрийн даргын 1994 оны 02 сарын 23-ны өдрийн 26 дугаартай түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-40), Улсын их дэлгүүрийн даргын 1990 оны 04 сарын 30-ны өдрийн 66 дугаартай түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-41), Улсын их дэлгүүрийн даргын 1995 оны 03 сарын 20-ны өдрийн 28 дугаартай түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-42), Улсын их дэлгүүрийн даргын 1988 оны 07 сарын 20-ны өдрийн 131 дугаартай худалдагч кассчдын цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын хуулбар (хх-43-47), Улсын их дэлгүүрийн даргын 1987 оны 07 сарын 06-ны өдрийн 111 дугаартай худалдааны техникумийг төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар (хх-48-49), гэрч Д.Нарантуяа, Х.Сольхүү нарыг асуусан тэмдэглэл (хх-51-54), Б.Д гийн нэр дээрх 231865 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь (хх-55-57) зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлт гаргагч М.Д гийн хүсэлттэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч М.Д  нь 1987-1995 оны хооронд Улсын их дэлгүүрт ажиллаж байхдаа хэрэглэж байсан 231865 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Хүсэлт гаргагч М.Д  нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

- Б.Д гийн 231865 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4-5),

- Б.Баяраа, Ж.Мөнхцэцэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-6),

- Б.Д гийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-7), Нийгмийн даатгалын газрын зөвлөмж (хх-8),

- гэрч Д.Нарантуяагийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-9), гэрч Х.Сольхүүгийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-10-11)

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 27/729 дугаартай албан бичиг (хх-17-18),

- Мөнгөнцэцэгийн Д гийн 1984 оны хаягийн хуудас (хх-19), -

- ХААТР А1 маягт (хх-20), ХААТР 15Б маягт (хх-21),

- төрөл садангийн лавлагаа ХААТР А1 маягт (хх-22-27),

- Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 сарын 27-ны өдрийн 350 дугаартай лавлагаа (хх-28),

- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 390 дугаартай албан бичиг (хх-55-56),

- Үндэсний төв архивын 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 02/760 дугаартай албан бичиг (хх-37-38),

- Улсын их дэлгүүрийн даргын 1993 оны 04 сарын 21-ний өдрийн 60 дугаартай ажлаас түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-39),

- Улсын их дэлгүүрийн даргын 1994 оны 02 сарын 23-ны өдрийн 26 дугаартай түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-40),

- Улсын их дэлгүүрийн даргын 1990 оны 04 сарын 30-ны өдрийн 66 дугаартай түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-41),

- Улсын их дэлгүүрийн даргын 1995 оны 03 сарын 20-ны өдрийн 28 дугаартай түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-42),

- Улсын их дэлгүүрийн даргын 1988 оны 07 сарын 20-ны өдрийн 131 дугаартай худалдагч кассчдын цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын хуулбар (хх-43-47),

- Улсын их дэлгүүрийн даргын 1987 оны 07 сарын 06-ны өдрийн 111 дугаартай худалдааны техникумийг төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар (хх-48-49),

- гэрчээр Д.Нарантуяа, Х.Сольхүү нарыг асуусан тэмдэглэл (хх-51-54),

- Б.Д гийн нэр дээрх 231865 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь (хх-55-57) зэрэг нотлох баримтыг үндэслэжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

5.  Хүсэлт гаргагч Б.Д гийн эцгийн Б.Баяраа, эхийг Ж.Мөнхцэцэг болох нь хэрэгт авагдсан тэдгээрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Д гийн төрсний бүртгэлийн лавлагаа, М.Д гийн нэр дээрх ХААТР А1 маягт (хх-20), ХААТР 15Б маягт болон гэрч Д.Нарантуяагийн шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

6. Хүсэлт гаргагч Б.Д гийн төрсний гэрчилгээ болон хөдөлмөрийн дэвтэр нь эцэг Б.Баяраагаар, иргэний үнэмлэх нь эх Ж.Мөнхцэцэгээр овоглогдсон байна.

7. Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар 231865 дугаартай, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Худалдааны ТМС-аас нээлгэсэн, Баяраагийн Д гийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь ХИ68112661 регистрийн дугаартай, Их Монгол овогт Мөнхцэцэгийн Д  мөн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 231865 дугаартай, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Худалдааны ТМС-аас нээлгэсэн, Баяраагийн Д гийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь ХИ68112661 регистрийн дугаартай, Их Монгол овогт Мөнхцэцэгийн Д  мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МАРИНА