| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01050/И |
| Дугаар | 317/ШШ2025/01004 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 317/ШШ2025/01004
2025 07 09 317/ШШ2025/01004
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: И ББСБ ХХК,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 33 дугаар хороо, Баянтөхөм 24 гудамж,156в оршин суух Сахлагууд овогт Отгонбаатарын П ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,232,638.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч О.П д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,232,638.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч И ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.П нь "И ББСБ ХК-тай 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр D23022052016 дугаартай зээлийн гэрээ байгуулж 1,699,900 /нэг сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай лизингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,218,090.36 төгрөг, хүү 870,185.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,582.46 төгрөг, авлага 9,780 төгрөг, нийт 2,232,638.44 төгрөг байна. Иймд хариуцагч О.П гээс зээлийн гэрээний үүрэгт 2,232,638.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч О.П нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 2,232,638.44 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 732,638.44 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд И ББСБ ХХК-иас О.Өсөхбаяр, Э.Номин-Эрдэнэ нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 50,672 төгрөг төлсөн баримтыг, И ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн хувийн хэргийн бүрдлийн хуудас, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн D23022052016 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, О.П гийн иргэний үнэмлэхийн хуулга, ХУР системийн О.П гийн лавлалагааны маягт, зээлийн хүсэлтийн хуудас, зээл хүсэгчийн анкет, бараа хүлээлгэн өгсөн акт, зээлийн эргэн төлөлтийн хуулга, нотариатын 9,780 төгрөг төлсөн баримтыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч О.П нь 2022 оны 05 сарын 20-ны өдрийн D23022052016 дугаартай зээлийн гэрээг И ББСБ ХХК-тай байгуулан 1,699,900 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч О.П д холбогдуулан 2,232,638.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.П нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,232,638.44 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 732,638.44 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,232,638.44 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 732,638.44 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,672 төгрөгийн тал хувь 25,336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 25,336 төгрөгийг, хариуцагч О.П гээс 25,336 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч О.П нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,232,638.44 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 732,638.44 төгрөгийг тус тус нэхэмжлэгч И ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,672 төгрөгийн тал хувь 25,336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 25,336 төгрөгийг, хариуцагч О.П гээс 25,336 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА