Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 317/ШШ2025/01005

 

 

 

 

 

2025        07         09                                                 317/ШШ2025/01005

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  Т  ХХК,

Хариуцагч: Н ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,900,901.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т  ХХК нь хариуцагч Б.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,900,901.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Т  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Н  нь Т  ХХК-тай 2024 оны 05 сарын 08-ны өдөр ЗГ2024050819054 тоот гэрээний дагуу нийт 3,958,000.0 төгрөгийн үнэ бүхий IPhone15 маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг зээлээр 28 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд нийт 4,900,901.72 төгрөгийг хариуцагч Э.Н гоос гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Н  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 4,900,901.72 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 07 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,2025 оны 09 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 900,901.72 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд Т  ХХК-иас Б.Гэрэлтуяад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 93,364 төгрөг төлсөн баримтыг, Т  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 сарын 08-ны өдрийн ЗГ2024040519054 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээл төлсөн хүснэгт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Н  нь 2024 оны 05 сарын 08-ны өдрийн ЗГ2024040519054 дугаартай зээлийн гэрээг Т  ХХК-тай байгуулан 3,958,000 төгрөгийн IPhone15 утсыг, 28 сарын зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Т  ХХК нь хариуцагч Б.Н д холбогдуулан 4,900,901.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,900,901.72 төгрөгийг 2025 оны 08 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 900,901.72 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,900,901.72 төгрөгийг 2025 оны 08 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,2025 оны 09 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 900,901.72 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,364 төгрөгийн тал хувь 46,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 46,682 төгрөгийг, хариуцагч Б.Н гоос 46,682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т  ХХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,900,901.72 төгрөгийг 2025 оны 08 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 900,901.72 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т  ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,364 төгрөгийн тал хувь 46,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 46,682 төгрөгийг, хариуцагч Б.Н гоос 46,682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА