Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 317/ШШ2025/01006

 

 

 

 

 

 

2025        07       09                                                  317/ШШ2025/01006

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Г  ХК,

Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Үдлэгт оршин суух Боржигон овогт Отгонсүхийн Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 13,912,185.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г  ХК нь хариуцагч О.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,912,185.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Г  ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б  нь 2024 оны 05 сарын 15-ны өдөр Г тай ЗГ-RC00009456 тоот дижитал зээлийн гэрээг /дижитал харилцагч/ байгуулж 330,000 (Гурван зуун гучин мянга) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, мөн 2024 оны 06 сарын 12-ны өдөр Г тай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ1905218364-А гэрээг байгуулж 18,310,000 (Арван найман сая гурван зуун арван мянга) төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар тус тус зээл авсан. Зээлдэгч О.Б  нь ЗГ-RC00009456, ЗГ1905218364-А тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 316 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2026 оны 06 сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 13,912,185.21 (Арван гурван сая есөн зуун арван хоёр мянга нэг зуун наян таван төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг Г  ХК-д олгуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч О.Б  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 13,912,185.21 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 11 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 12 сарын 30-ны өдөр 11,412,185.21 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 227,511 төгрөг Г  ХК-иас Ч.Батсайханд олгосон итгэмжлэл, Хүү тооцооллын хүснэгт, 2024 оны 05 сарын 15-ны өдрийн ЗГ-RC00009456 дугаартай дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүсэлтийн мэдээлэл, 2022 оны 05 сарын 09-ний өдрийн RC00009456 дугаартай Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний хуулбар, 2024 оны 06 сарын 12-ны өдрийн ЗГ-1905218364-А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, О.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, мэдэгдэл хүргүүлэх тухай хуудас, О.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г  ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч О.Б  нь 2024 оны 05 сарын 15-ны өдөр Г тай ЗГ-RC00009456 тоот дижитал зээлийн гэрээг байгуулж 330,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, мөн 2024 оны 06 сарын 12-ны өдөр Г тай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ1905218364-А гэрээг байгуулж 18,310,000 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Г  ХК нь хариуцагч О.Б д холбогдуулан 13,912,185.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,912,185.21 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 11 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 12 сарын 30-ны өдөр 11,412,185.21 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,912,185.21 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 12 сарын 30-ны өдөр 11,412,185.21 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,511 төгрөгийн тал хувь 113,755.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 113,755.5 төгрөгийг, хариуцагч О.Б гаас 113,755.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г  ХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч О.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,912,185.21 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 11 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 12 сарын 30-ны өдөр 11,412,185.21 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г  ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,511 төгрөгийн тал хувь 113,755.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 113,755.5 төгрөгийг, хариуцагч О.Б гаас113,755.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г  ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА