| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01038/И |
| Дугаар | 317/ШШ2025/01012 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 317/ШШ2025/01012
2025 07 21 317/ШШ2025/01012
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Х ХК,
Хариуцагч: Э ,
Хариуцагч: Л ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 45,256,072.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.Э , М.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,256,072.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э , М.Л нар нь 2024 оны 4 сарын 25-ны өдөр ЗГ/202455771215 тоот зээлийн гэрээг байгуулан Х ХК-аас 55,000,000.00 /тавин таван/ төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2024 оны 4 сарын 25-ны өдөр БГҮ/202455771215 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж дараах хөрөнгийг барьцаалсан.
- Б.Э /РД:У391090938/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1421000144 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат цагаан үнээ гудамж 400 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
- Б.Э /РД:УЗ391090938/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-1421000038 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 4122020399 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат цагаан үнээ гудамж 400 тоот хаягт байршилтай 4996 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан;
- 2024 оны 04 сарын 25-ны өдөр БГХ/202455771215 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж дараах хөрөнгийг барьцаалсан;
- Ц.Мөнхтөр /РД:НТ68090319/-ийн өмчлөлийн NHW203132451 арлын дугаартай, 12-11ТӨҮ улсын дугаартай ТОYOTA PRIUS-XW20 суудлын автомашин, Газар тариалангийн тоног төхөөрөмж /Комбайн, Силк, Трактор-150, Пресс/ зэрэг хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 11,865,208.95 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,915,298.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 290,484.32 төгрөг, нийт 21,070,991.52 төгрөг төлбөрийг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлээ төлөлгүй 91 хоног өнгөрсөн, Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2025 оны 4 сарын 22-ны өдөр Зээл төлөх мэдэгдэл, 2025 оны 4 сарын 29-ний өдрийн уулзалтын тэмдэглэл хүргүүлсэн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.4-ийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.
2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 43,134,791.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,030,521.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 90,760.33 төгрөг, нийт 45,256,072.54 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Зээлийн гэрээний үүргийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дугаар барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэл болон барьцааны гэрээнд заасан Б.Э /РД:У391090938/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1421000144 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат цагаан үнээ гудамж 400 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Э /РД:У391090938/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-1421000038 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 4122020399 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар баг, Асгат цагаан үнээ гудамж 400 тоот хаягт байршилтай 4996 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, Ц.Мөнхтөр /РД:НТ68090319/-ийн өмчлөлийн NHW203132451 арлын дугаартай, 1211ТӨҮ улсын дугаартай TOYOTA PRIUS-XW20 суудлын автомашин, Газар тариалангийн тоног төхөөрөмж /Комбайн, Силк, Трактор-150, Пресс/ зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үдмандах нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХК-ийн нэхэмжилж байгаа 45,256,072.54 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа зөвшөөрч байна. Үүнийг
2025 оны 08 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 09 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 10 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 11 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 12 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 01 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 02 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 03 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 04 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 05 сарын 15-ны өдөр 4,756,072.54 төгрөгийг төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд Х ХК-иас Г.Наранбаатарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 384,230 төгрөг төлсөн баримтыг, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 04 сарын 25-ны өдрийн ЗГ/202455771215 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 04 сарын 25-ны өдрийн БГҮ/202455771215 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 04 сарын 25-ны өдрийн БГХ/202455771215 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны04 сарын 25-ны өдрийн зээл төлөх тухай мэдэгдэл, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, зээлийн бүртгэлийн картт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Э , М.Л нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Мөнхтөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх барьцаалуулах тухай хүсэлт, Б.Э ын 000785088 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Э ын 000649774 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 41-142775 дугаартай барьцаалбарын маягт, 1211-ТӨҮ улсын дугаартай, Тоёота приус-XW20 маркийн, NHW203132451 арлын дугаартай машины гэрчилгээний хуулбар, Б.Э ын зээлийн хүснэгтийн хуулбар, М.Л ын зээлийн хүснэгтийн хуулбар, харин хариуцагч нараас итгэмжлэл, хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Э , М.Л нар нь 2024 оны 04 сарын 25-ны өдрийн ЗГ/202455771215 дугаартай зээлийн гэрээг Х ХК-тай байгуулан 55,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.Э , М.Л нарт холбогдуулан 45,256,072.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э , М.Л нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 45,256,072.54 төгрөгийг
2025 оны 08 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 09 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 10 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 11 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 12 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 01 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 02 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 03 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 04 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 05 сарын 15-ны өдөр 4,756,072.54 төгрөгийг төлж барагдуулъя. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,430 төгрөгийн тал хувь 227,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 227,215 төгрөгийг, хариуцагч Б.Э , М.Л нараас 227,215 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Э , М.Л нар нь нэхэмжлэлийн шаардлага 45,256,072.54 төгрөгийг
2025 оны 08 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 09 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 10 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 11 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2025 оны 12 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 01 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 02 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 03 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 04 сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг,
2026 оны 05 сарын 15-ны өдөр 4,756,072.54 төгрөгийг тус тус төлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,430 төгрөгийн тал хувь 227,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 227,215 төгрөгийг, хариуцагч Б.Э , М.Л нараас 227,215 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА