Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 317/ШШ2025/01025

 

 

 

 

 

 

 

 

 

2025         07         22                                                317/ШШ2025/01025

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Х ХК,

Хариуцагч: Н ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 18,181,696.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,181,696.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХасБанк нь харилцагч Б.Н гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2024 оны 7 сарын 23-ны өдөр 2010111576 тоот зээлийн гэрээ байгуулан 16,800,000 төгрөгийг 5005826104 тоот дансанд шилжүүлсэн. Нэмэлтээр 2024 оны 11 сарын 15-ны өдөр 2010126291 дугаартай 16,101,970.23 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. 2010111576 тоот зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,680,00 төгрөг, зээлийн хүү 850,452.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62.60 төгрөг төлсөн. 2010126291 тоот зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүү 1,184.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг төлсөн. Б.Н  нь 2010126291 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 173, зээлийн үлдэгдэл 16,101,970.23 төгрөг, хγү 2,040,633.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,092.94 төгрөг, нийт 18,181,696.43 төгрөг байна. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг хариуцагчаас шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 18,181,696.43 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Н  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХК-ийн нэхэмжилж байгаа 18,181,696.43 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа зөвшөөрч байна. 2025 оны 08 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 09 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 10 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 11 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 01 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 03 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 04 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 05 сарын 15-ны өдөр 1,981,696.43 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд Х ХК-иас С.Ариунбилэг, А.Ариунзаяа, Д.Цэцэгсүрэн нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 248,858 төгрөг төлсөн баримтыг, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 2010126291 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, Б.Н гийн Х ХК дахь 5005826104 дугаартай зээлийн дансны хуулга, 2024 оны 07 сарын 23-ны өдрийн 2010111576 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б.Н гийн Х ХК дахь 2010111576 дугаартай зээлийн дансны хуулга, Б.Н гийн Х ХК дахь 5005826104 дугаартай зээлийн дансны хуулга, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Н  нь 2024 оны 07 сарын 23-ны өдрийн 2010111576 дугаартай зээлийн гэрээг Х ХК-тай байгуулан 16,800,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 2010126291 дугаартай зээлийн гэрээг Х ХК-тай байгуулан 16,101,970.23 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.Н д холбогдуулан 18,181,696.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,181,696.43 төгрөгийг

2025 оны 08 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 09 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 10 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 11 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 01 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 03 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 04 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 05 сарын 15-ны өдөр 1,981,696.43 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,858 төгрөгийн тал хувь 124,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 124,429 төгрөгийг, хариуцагч Б.Н гээс 124,429 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,181,696.43 төгрөгийг

2025 оны 08 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 09 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 10 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 11 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 01 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 03 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 04 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 05 сарын 15-ны өдөр 1,981,696.43 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,858 төгрөгийн тал хувь 124,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 124,429 төгрөгийг, хариуцагч Б.Н гээс 124,429 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.МАРИНА