| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00327/И |
| Дугаар | 304/шш2025/00268 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 304/шш2025/00268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Б*******гийн Б*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00327/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр, 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны зааварлагчаар тус тус ажиллаж байсан.
Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн бөгөөд ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Архангай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаартай тэтгэмж олгох тухай тогтоолын хуулбар /хэргийн 4-р хуудас/,
- Архангай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны товчооны 1982 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай ХЗЭ-ийн ажилд тэргүүн туршлага нэвтрүүлэх ажлын чанарыг сайжруулах тухай тогтоолын хуулбар /хэргийн 5-7-р хуудас/,
-Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай боловсон хүчин ажилд авах тухай тогтоолын хуулбар /хэргийн 8-р хуудас/,
-Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай тэтгэмж олгох тухай тогтоолын хуулбар /хэргийн 9-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Архангай аймгийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Өмнөговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны зааварлагчаар 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй байх тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь Архангай аймгийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Өмнөговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны зааварлагчаар 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь түүний тайлбар болон хэрэгт авагдсан Архангай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаар тэтгэмж олгох тухай Б.Б*******од 300 төгрөгийн тэтгэмж олгосон тогтоолын хуулбар, Архангай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны товчооны 1982 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаар ХЗЭ-ийн ажилд тэргүүн туршлага нэвтрүүлэх ажлын чанарыг сайжруулах тухай тогтоолын /тав дахь заалтад ...Б.Б*******од үүрэг болгосугай гэж заажээ/ хуулбар, Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаар ...Б******* овогтой Б*******ыг пионерийн ажлын зааварлагчаар 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс түр авч ажиллуулсан тогтоолын хуулбар, Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаар Б.Б*******од 300 төгрөгийн тэтгэмж олгосон тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна.
4.Иймд хүсэлт гаргагч Б.Б*******ыг Архангай аймгийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Өмнөговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны зааварлагчаар 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*******гийн Б*******ыг Архангай аймгийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Өмнөговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны зааварлагчаар 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА