| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00279/И |
| Дугаар | 304/ШШ2025/00269 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Д*******ын Г*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай болохоо тогтоолгох тухай 304/2025/00279/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.
Хүсэлт гаргагч Д.Г******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт за*******наар хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Г******* нь нөхөр Х.Ө*******тай хамтын амьдралтай болохоо тогтоолгохоор хүсэлт гарг*******ан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Х.Ө*******тай 1990 онд танилцаж, 1991 оны 08 дугаар сард хурим хийж гэр бүл болон амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд 1994 онд охин Ө.М*******, 1996 онд охин Ө.М*******, 2000 онд охин Ө.М******* нар төрсөн. Өндөр н*******ны тэтгэвэрт орох гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүйн улма******* малын А данс надад хамааралгүй болоод байна. Нөхөр Х.Ө******* бид хоёр гэр бүл болон хамтран амьдрах болсноос хойш одоог хүртэл мал маллан амьдарч байна.
Иймд намайг Х.Ө*******тай 1991 оны 08 дугаар сара******* одоог хүртэл хамтын амьдралтай болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагча******* шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хууд*******/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хууд*******/,
-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 4-р хууд*******/,
-1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Ө*******гийн М*******, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Ө*******гийн М******* нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хууд*******/,
-1994 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Ө*******гийн М*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хууд*******/,
-Гэрэл зураг /хэргийн 10-р хууд*******/
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Х.Э*******, О.Л******* нара******* гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Г*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өдрийг хүртэл нөхөр Х.Ө*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Д.Г******* нь нөхөр Х.Ө*******тай 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуримаа хийн хамтран амьдрах болсон бөгөөд тэдний дунда******* 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр охин Ө*******гийн М*******, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин Ө*******гийн М*******, 1994 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин Ө*******гийн М******* нар төрсөн ба эцгийн мэдээлэл хэсэгт Х*******ын Ө******* гэж бичигдсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон лавлагаа, гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус за*******ныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д за*******наар Д*******ын Г*******, Х*******ын Ө******* 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т за*******наар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д за*******наар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарл*******угай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т за*******наар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсна******* хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА