Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ж*******ын Б*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00302/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ж.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би 1990 оноос 1993 оныг хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэл болон Дархан ХК-нд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн мөн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна.

Булган аймгийн Архивын тасгаас цалингийн цэс бүрдүүлсэн тул уг цалингийн цэсийг үндэслэн 1990 оноос 1993 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

- Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэл болон Дархан ХК-нд 1990 оноос 1993 онд малчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй байх тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Ж.Б******* нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Дархан ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон цалингийн цэсийн лавлагаагаар нотлогдож байна.

4.Иймд хүсэлт гаргагч Ж.Б*******ийг Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Дархан ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж*******ын Б*******ийг Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Дархан ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА