Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2025/00277

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Г.О*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 101,094 /нэг зуун нэг мянга ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00284/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.О******* нь М******* ББСБ-ын мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 07 дугар сарын 29-ний өдөр 1400000410386 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ......... дугаарыг ашиглан зээл авч төлж байсан болно. Г.О******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 150,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагуй юм.

М******* ББСБ-н зүгээс Г.О*******ээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд 60,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 59,822 төгрөг, зээлийн хүү 37,904 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3368 төгрөг, нийт 101094 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Г.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Г.О*******д холбогдуулан 101,094 /нэг зуун нэг мянга ерэн дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.О******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 101,094 /нэг зуун нэг мянга ерэн дөрөв/ төгрөгийг хариуцагч Г.О******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагч Г.О*******ээс 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА