Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2025/00278

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  Г******* Б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,047,688.53 /долоон сая дөчин долоон мянга зургаан зуун наян найман төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00298/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.Х******* нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Г******* б*******тай R001491894 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 25 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа 2026 оны 07 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 6,934,044.36 төгрөг, зээлийн хүү 110,661.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,982.89 төгрөг, нийт 7,047,688.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Х******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь хариуцагч Б.Х*******д холбогдуулан 7,047,688.53 /долоон сая дөчин долоон мянга зургаан зуун наян найман төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Х******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 7,047,688.53 /долоон сая дөчин долоон мянга зургаан зуун наян найман төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Х******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 63,857 /жаран гурван мянга найман зуун тавин долоо/ төгрөг, хариуцагч Б.Х*******аас 63,857 /жаран гурван мянга найман зуун тавин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА