Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралд*******аар

Нэхэмжлэгч: ХААН Банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л******* овогт Л*******гийн Г*******,

Хариуцагч:  Б******* овогт Д*******ын Б*******-Ө******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 42,414,063.44 /дөчин хоёр сая дөрвөн зуун арван дөрвөн мянга жаран гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах, нотариатын үйлчилгээний төлбөрт 42,000/дөчин хоёр мянга/ төгрөг, нийт 42,456,063.44 /дөчин хоёр сая дөрвөн зуун тавин зург******* мянга жаран гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00280/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******ы оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******/цахимаар/,

Хариуцагч Л.Г*******,

Хариуцагч Д.Б*******-Ө*******,

Шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Э.Н*******уун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч Л.Г*******, Д.Б*******-Ө******* нарт холбогдуулан 42,456,063.44 /дөчин хоёр сая дөрвөн зуун тавин зург******* мянга жаран гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Зээлдэгч Л.Г*******, Д.Б*******-Ө******* нар нь ХААН Банк ХК-ийн Сансар тооцооны төвтэй 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/201844078933 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авч уг зээлийн гэрээнд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/201844078933-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгаж, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ201844078933 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр БГХ/201844078933 тоот хөдлөх эд хөрөнгийн барьц*******ы гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/201844078933 тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 8,152,777 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,797,301 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 373 төгрөг нийт 17,950,451 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугац*******даа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугац*******даа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.3, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгал*******ж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллаг*******ы тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Л.Г*******, Д.Б*******-Ө******* нараас 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 21,847,223.18 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 18,568,835.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,998,004.44 төгрөг, нотариатын зардалд 42,000 төгрөг нийт 42,456,063.44 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

3.Хариуцагч Л.Г*******, Д.Б*******-Ө******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүхэд гаргасан тайлбартаа: ...Бид 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ХААН Банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлээ хэвийн төлж байгаад 2019 оны 7 дугаар сард автотээврийн осолд орж уд******* хугац*******д хэвтэрт орж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Зээлийн төлөлт энэ үеэс доголдож эхэлсэн. Эхнэр мөн н*******айг асарч, ажил эрхлэх боломжгүй болсон. Гэсэн ч боломжоороо төлөлтийг хийсэн боловч, хийсэн мөнгө болгон зээлийн хүүнд бодогдож, зээлийн хүүгийн өрнөөс салахаа байсан. Бид хоёрын дансанд мөнгө ормогц ХААН банк таталт хийдэг ба энэхүү мөнгө татаж байгаа байдалдаа тооцоо огт нийлдэггүй бөгөөд дараа нь мөн зээлийн хүүд тооцсон байдаг. Өөрөөр хэлбэл өөрсдийн үзэмжээр шийддэг. Ийм байдлаар олон жил үргэлжилж байна. Төлбөрийн чадваргүй болсныг мэдсээр байж зээлийн асуудлыг шийдвэрлэдэггүй, гэрээгээ цуцалдаггүй, сар болгон зээлийн хүү нэмж, зээлийн хүүг өндөр авах байнгийн зорилготой гэрээг хугацаа нь дууссан ч гэсэн үргэлжлүүлэн сунгасан мэт зээлийн хүү бодож, энэ олон жил зээлийн өрнөөс гараагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь бид анх зээлийн гэрээгээр тохирохдоо зээлийн жилийн хүү 19,2 хувь, хугац*******даа төлөөгүй хугацаа хэтэрвэл нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохирсон. Хүндэтгэн үзэх шалтг*******ыг огт тоодоггүй. Зээлийн гэрээгээр би үндсэн зээл болон зээлийн хүү 42,878,569.31 төгрөг байхаар тохиролцсон. Хүндэтгэн үзэх шалтг*******ы улмаас уд******* хугацаагаар хэвтэрт байснаас болж, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байдал үүссэнийг банк огтхон ч хүлээн аваагүй атлаа үндэслэлгүйгээр их хэмжээний зээлийн хүү шаардаж байна гэж үзэж байна. Учир нь зээлээ төлж чадахгүй байх хугац*******д зээлийн хүү гэж маш их хэмжээний хүү авсан. ХААН Банкны тооцоогоор өмнө нь зээлийн хүү гэж 17,950,451 төгрөг авсан, одоо нэхэмжилж байгаа зээлийн хүү 18,568,835.82 төгрөг, нийт 36,519,286.82 төлж, зээлийн хүүг төлсөнд тооцохоор банк үзжээ. Гомдолтой байна. Үндсэн зээл 30,000,000 төгрөгнээс дээш зээлийн хүү тооцох шалтг******* байгаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр Зээлийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгах талаар талууд тохиролцоогүй атлаа зээлийн хүү сар бүрээр сайн дураараа нэмж, тооцон үргэлжлүүлж байгаа нь үндэслэлгүй хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2021 онд зээлийн хүү гэж 2 сая гаруй төгрөг төлж байсан. Зээлээ тодорхой хэмжээгээр төлсөн. Манай нөхрийн бие одоог хүртэл хэцүү байгаа. Зээлийн хүүгийн хувьд маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2 хүүхэдтэй ба том охин м*******ь 21 настай, Хөх хотод сурдаг оюутан тул эдгээр байдлыг минь шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хэргийн 4-6-р хуудас/,

-ХААН Банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 3-р хуудас/,

- ЗГ201844078933 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийг хуваарь, барьц*******ы гэрээний хуулбар, зээл олголтын баримтын хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт /хэргийн 11-21-р хуудас/

-Хариуцагчийн зээлийн хүсэлт, зээлдэгч нарын анкетын хуулбар /хэргийн 22-24-р хуудас/

-Хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрээний хугацаа сунгах өргөдлийн хуулбар, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, баримтын хуулбар /хэргийн 25-29-р хуудас/,

6.Хариуцагч нар нь хариу тайлбар ирүүлсэн бөгөөд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Л.Г*******, Д.Б*******-Ө******* нар нь ХААН Банк ХК-ийн Сансар тооцооны төвтэй 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/201844078933 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авч уг зээлийн гэрээнд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/201844078933-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгаж, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр БГХ/201844078933 тоот хөдлөх эд хөрөнгийн барьц*******ы гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 8,152,777 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,797,301 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 373 төгрөг нийт 17,950,451 төгрөг төлсөн хэдий ч зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугац*******даа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Л.Г*******, Д.Б*******-Ө******* нараас 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 21,847,223.18 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 18,568,835.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,998,004.44 төгрөг, нотариатын зардалд 42,000 төгрөг нийт 42,456,063.44 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Л.Г*******, Д.Б*******-Ө******* нар нь ...Бид 30,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. 2019 оны 07 дугаар сард Л.Г******* авто осолд орж уд******* хугацаагаар хэвтэрт орсон тул эхнэр Д.Б*******-Ө******* асарч ажил хөдөлмөр хийх боломжгүй болсон, биеийн эрүүл мэндийн хувьд хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн. Х******* банкинд энэ тухайгаа хүсэлт гаргаж байсан. Хүндэтгэн үзэх шалтг*******ы улмаас уд******* хугацаагаар хэвтэрт байснаас болж, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байдал үүссэнийг банк огтхон ч хүлээн аваагүй атлаа үндэслэлгүйгээр их хэмжээний зээлийн хүү шаардаж байна гэж үзэж байна. Учир нь зээлээ төлж чадахгүй байх хугац*******д зээлийн хүү гэж их хэмжээний төлбөр авсан. ХААН Банкны тооцоогоор бол өмнө зээлийн хүү гэж 17950451 төгрөг төлсөн, одоо нэхэмжилж байгаа зээлийн хүү 18,568,835.82 төгрөг нийт 36,519,286.82 төлүүлж байж зээлийн хүүг төлсөнд тооцохоор банк үзжээ. Гомдолтой байна. Үндсэн зээл 30,000,000 төгрөгнээс дээш зээлийн хүү тооцох шалтг******* байгаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр Зээлийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгах талаар талууд тохиролцоогүй атлаа зээлийн хүү сар бүрээр сайн дураараа нэмж, тооцон үргэлжлүүлж байгаа нь үндэслэлгүй хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч ХААН Банк ХК, хариуцагч Л.Г*******, Д.Б*******-Ө******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөгийн цалингийн орлого барьцаалсан зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр ЗГ201844078933 тоот зээлийн гэрээ байгуулж, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/201844078933-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хугацааг 3 сараар сунгажээ.

4.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн БГХ/201844078933 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьц*******ы гэрээ байгуулж, ирээдүйд орж ирэх цалингийн орлого, гэрийн эд хогшил барьцаалжээ.

4.3.Нэхэмжлэгч ХААН Банк ХК-иас зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт 30,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан зэрэг нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, банкны мемориалын баримтын хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.

5.Хариуцагчаас ...2019 оны 07 дугаар сард авто осолд орж хэвтэрт орсон, ажил эрхлэх боломжгүй болсон, х*******тран зээлдэгч Д.Б*******-Ө******* н*******айг асраад ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан... гэж зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй үндэслэлээ тайлбарласан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд нотлох баримт гаргаж шүүхэд ирүүлээгүй болно.

6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугац*******д уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буц******* төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугац*******д нь төлөөгүй бол хэтэрсэн хугац*******ы хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

7.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгал*******ж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллаг*******ы тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугац*******аас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугац*******д зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, 26 дугаар зүйлийн 26.1-д Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ, Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4-д Зээлдэгч зээлийн гэрээний хугац*******д багт******* зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугац*******д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасны дагуу зээлдэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 21,847,223.18 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 18,568,835.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,998,004.44 төгрөг, нотариатын зардалд 42,000 төгрөг нийт 42,456,063.44 төгрөгийг гаргуулж, ХААН Банк ХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлага 42,456,063.44 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 370,250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 370,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.Г*******, Д.Б*******-Ө******* нараас 42,456,063.44 /дөчин хоёр сая дөрвөн зуун тавин зург******* мянга жаран гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН Банк ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хура*******жийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 370,250 /гурван зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 370,250 /гурван зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр д*******жуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА