Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00289

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Булган аймгийн Х*******, х******* ү******* г******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* О*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00353/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Х*******, х*******ийн ү******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О******* нь 2017 онд Х*******, х*******ийн ү******* газраас зохион байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний х******* эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдан 4 жилийн хугацаанд 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгээр 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрээний үндсэн дээр 1,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон.

Гэрээний 1.3-д /А тал Б талын өрхийн үйлдвэрлэл, аж ахуй, бичил бизнес, фремерийн аж ахуй эрхлэхийг дэмжих зорилгоор 1,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Б талын банкны дансанд шилжүүлэх бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгийг 100 хувь буюу 1,000,000 төгрөгийг дансанд шилжиж орсноос хойш 48 сарын дотор Б тал хавсралтанд тусгасан Эргэн төлөлт хийх төлөвлөгөө-ний дагуу төлж барагдуулахаар тохиролцов/ гэж заасны дагуу Б.О******* нь 500,000 төгрөгийг хугацаанд нь төлж барагдуулаагүй.

Иймд иргэн Б.О*******аас 500,000 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Х******* эрхлэлтийг дэмжих сангийн ........ тоот дансанд төвлөрүүлж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно гэжээ.

Хариуцагч Б.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Х*******, х******* ү******* газар нь хариуцагч Б.О*******т холбогдуулан 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.О******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Булган аймгийн Х*******, х******* ү******* г******* нэхэмжлэлийн шаардлага 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Б.О******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар, хариуцагч Б.О*******аас 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА