Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 0504

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Билгүүн, улсын яллагч С.Цэрэндорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, хохирогч Б.Б, шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Б З холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706032680512  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Б З, 19  оны  дугаар сарын 15-ны өдөр Х  аймгийн   суманд    төрсөн,  настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй,  констракшнд барилгын инженер ажилтай,  ам бүл 4,  эх, хоёр ахын хамт С  дүүргийн  дүгээр хороо  7 дугаар гудамжны тоотод  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,

       

Холбогдсон хэргийн талаар:

          Б.З нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  хашаан дотор Б.Б маргалдсаны улмаас түүний хамран тус газар нь гараараа цохиж   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Б.З  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Б.Б цохиж хөнгөн гэмт учруулсан нь үнэн. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

     Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 10.00 цагийн үед манай сургуулийн 12 эрэгтэй ажилтан сургуульд өгсөн ширээ сандалыг хүлээж авах гээд “kitchen all”  компанийн үйлдвэрийн байр руу явсан. Замдаа бид нар 2 шил архи хувааж уусан. “Kitchen all” компани дээр очиход ачаа нь бэлэн болоогүй байсан. Бэлэн болсныг нь ачаад үлдэгдлийг нь хүлээх явцдаа дахин нэг шил архи уусан. Ширээ сандалаа 2 машинд хувааж ачаад авч явах хүнд нь очих газрыг нь зааж өгөөд бид нар сургууль дээр түрүүлж ирсэн. Бид нарын араас удаагүй ачаатай машин маань ирсэн. Ширээ  сандалаа буулгаж байтал нэг хүн нь 0.75 литрийн архи авчирсан. Архиа задлаж тойруулахад нь би хоёр хундага архи уусан. Тэгээд би энд байгаад байвал согтох юм шиг байна, дэмий юм байна гэж бодоод нөгөө хэдээсээ бултаж барьж байгаа барилгын хаалгаар бултаж гарах гээд явсан. Очоод гарах гэтэл хоёр хаалга нь түгжээтэй байсан. Тэгэхээр нь сургуулийн гэрэл асаалттай болохоор нь сургуулийн хаалгыг нүдсэн чинь дотроос нь манаач, нэг залуутай гарч ирсэн. Харанхуй байсан учраас хэн гэдгийг  сайн харж чадаагүй. Би барилгын хүмүүсийн зүсийг нь бол мэднэ, нэрийг нь мэдэхгүй.  Тухайн үед би согтуу байсан учраас та нар сургууль дээр архи, дарс уулаа хаалга үүдээ цоожилсон байна. Ажлын байрандаа байсангүй дарга, цэрэгт чинь хэлнэ гэж манаач руу би хэлсэн. Тэгээд маргалдаад бид хоёр зууралдсан чинь сургуулиас намхан нэлээн махлагдуу залуу гарч ирсэн. Гарч ирээд энэ залуу чинь 14 дүгээр сургуулийн багш байна ш дээ юу болоод яагаад байгаа юм бэ, больцгоо гээд салгасан. Салгаад юу болсон яаасан талаар асуухаар нь би та нар сургууль дээр архи уулаа, ингэлээ, тэглээ гээд согтуу олон долоо юм яриад зогсож байтал хажуу талаас тасхийгээд явсан. Намайг нэг л удаа цохисон. Тухайн үед би эхнэртэй намайг тоосго юм уу, ямар нэгэн зүйл цохичихлоо гэж хэлсэн. Хэн юугаар цохисныг би тухайн үед мэдээгүй. Тэгээд би нүүрээ дараад суусан. Манаач надад алчуур авчирч өгөөд араас нь ус авчирчаад нүүрээ угаачих гээд ус өгсөн. Би  цагдаа иртэл ингээд байж байна гээд алчуураар нүүрээ дараад цагдаа иртэл хүлээсэн. Тэгээд би цагдаа дуудаад, эхнэр рүүгээ ярьсан. Тэгээд байж байтал Баянзүрх дүүргийн цагдаа ч ирсэн, араас нь эхнэр маань ирсэн. Эхнэр маань ирээд барилга хариуцуулж ажиллууж байсан инженер нь хэн бэ гээд Балгансүрэн рүү яриулсан. Тухайн үед манаач үлдээд бусад нь явсан байсан.  Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж мэдүүлэг өгөөд, мөрдөгч намайг шүүх эмнэлэг рүү очиж үзүүлээрэй гэж хэлэхээр нь эхнэртэйгээ шүүх эмнэлэг рүү очсон. Шүүх эмнэлэг дээр очтол хүн байхгүй, байрыг нь тойрч хаалга үүдийг нь нүдэж байтал дотроос нь эмэгтэй эмч гарч ирсэн. Тэр эмч намайг харснаа согтуу далчигнаж явж байгаад гэмтсэн юм уу, гэмтлийн эмнэлэг рүүгээ явж надахаа янзлуул гэхээр нь эхнэртэйгээ цуг тэр эмчтэй маргалдсан. Тэгтэл тэр эмч эхлээд гэмтлийн эмнэлэгт очиж цэвэрлүүлээд оёдол хийлгээд ирээ тэрний чинь дараа үзье гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод оёдол хийлгэх гэтэл космектик оёдол тавиулах юм уу, зүгээр оёдол тавиулах юм уу гэхээр нь би косметик оёдол тавиулъя гээд 40.000 төгрөг төлөөд косметик оёдол тавиулсан. Тэгээд шархаа болгоод эргээд шинжээч эмч дээрээ очсон.  Би шүүх эмнэлэг дээр очоод бас л илүү үглээд ингэлээ, тэглээ гэсэн чинь намайг үзсэн болоод явуулсан. Тэгсэн намайг эргэж ирж үзүүл гэсэн боловч үзүүлээгүй. Тийм учраас гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна гэсэн бичиг гаргаж өгөөд хэргийг маань хаасан байсан. Тэгээд би үүнийг нь мэдээд эргээд прокурорт гомдол гаргаад энэ хэрэг сэргээд өнөөдөр шүүх хурал нь болж байна. Оёдол хийлгэсний дараа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв дээр 3 удаа очиж боолт хийлгээрэй гэж хэлэхээр нь би 2 удаа очиж боолгосон. Энэ хооронд Жуковын хажууд байрладаг эхнэрийхээ найзынх нь таньдаг хүний шүдний эмнэлэгт шүдээ үзүүлээд шүдэндээ 7 өдөр эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 360.000 төгрөгийг тухайн эмнэлэгт төлсөн. Шүдийг чинь унахааргүй тогтоох эмчилгээ хийж өгье, чи өөрөө байнга шүдэндээ юм зуугаад яваад байгаарай гэж хэлэхээр нь би зааврыг нь гайгүй мөрдсөн чинь шүдний хөдлөлт гайгүй болсон. Тухайн үед би 7 хоног ажилдаа очоогүй, чөлөө аваад цалингаа хасуулсан. Нүд, хамар хавдар ихтэй байсан учраас, энэ залуутай сүүлд нь танилцаад өөрөө хэргээ хүлээсэн учраас энэ талаар нэхэмжлэл гаргаагүй.  Шүдний эмчилгээний зардал, сорвины арилгах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй гэв.

     Шүүгдэгч  Б.З  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 4-ны орой 20-21 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дүгээр сургуулийн шинэ байрны барилгыг манай  ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр нь аван ажиллаж байсан юм. Тухайн өдөр манайх барилгаа комисст хүлээлгэн өгөөд кранист Д, нярав Б, цахилгааны инженер Б, барилгын инженер миний бие бид нар 1 шил 0.75 граммын архи хувааж уусан юм. Архиа уугаад дуусаад байж байтал Д, Б хоёр гараад явах гэж байтал замд 14 дүгээр сургуулийн багш Б гэж хүнтэй таарсан гэсэн. Манай хоёр ажилтан Б яагаад хашаа дамжиж яваад байгаа юм бэ гэж хэлсэн гэсэн. Баярмөнх хашаа руу шээгээд байсан тул хүмүүс боль гэж шаардлага тавьсан гэсэн. Гэтэл Б урдаас нь томроод байсан гэсэн. Тэгээд тэд нар муудалцаад Б Б ахын чих рүү хавсраад цохихоор нь Д очоод салгах гэтэл салахгүй болохоор нь хамар луу нь мөргөсөн гэж надад хэлсэн. Би нэг л удаа нүүр лүү нь цохисон. Б хамарных нь дээд талаас цус гараад байсан. Би тухайн үед бага зэрэг шалбарсан юм байна гэж бодсон. Би тухайн үед архи уусан байсан болохоор зарим зүйлийг ерөөсөө санахгүй байгаа юм  гэжээ.                 

          Хохирогч Б.Б  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр яамнаас манай сургуульд ширээ сандал өгсөн юм. Эрэгтэйчүүд нь уг ширээ сандалыг авахаар явсан. Бид явах замдаа 1 шил 0.75 граммын архи авч уусан. Бид нар сургууль дээр ирэхэд нөгөөдүүл дахиад архи авч ууя гэхээр нь би зодоон болох байх гэж бодоод гэрлүүгээ явахаар гарсан. Сургуулийн хойд хаалга түгжээтэй манаач байхгүй байхаар нь шинэ баригдаж байгаа сургуулийн хаалганы гадна очоод хүн байна уу гэхэд манаач нь гээд нэг хүн бас нэг хүний хамт гарч ирсэн. Тэд согтуу байсан. Тэгэхээр нь би ажлын байран дээрээ архи уугаад гээд загнасан. Гэтэл манаачтай хамт гарч ирсэн настай хүн надтай маргалдаад бид хоёр ганц нэг удаа цохилцсон. Хүмүүсийн ярианаас би эхлээд цохисон юм шиг байна лээ. Тэгээд байж байтал сургууль дотроос дахиад нэг хүн гараад ирсэн. Тэр хүн бид нарыг салгаад юу болсон талаар асуутал Б гэдэг хүн нь намайг буруутгасан. Тэгтэл гэнэт л тас гээд явчихсан. Би нүүрээ дараад доошоо суутал гар дагаад цус нилийгээд ороод ирсэн. Тэд нар надад алчуур өгч байсан. Би шууд цагдаа дуудсан гэжээ. /хх-н 60-62/   

          Гэрч  Т.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр сургуулийн шинэ байрыг манай Цамхаг констракшн ХХК ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаад хүлээлгэн өгөх гэж байсан юм. Тэр орой З, Б Б бид нар нэг шил 0.75 граммын архи авч уусан. Архи дуусхаар нь Батхүү бид хоёр гарахаар болоод би бие засчихаад яваад очтол Б  14 дүгээр сургуулийн багш залуутай маргаад зогсож байсан. Багш залуу Б зүүн хацар луу цохиод газар унагаачихсан. Би юу болж байгаа юм бэ гээд багш залууг бариад автал намайг боосон. Нэг харахад Золбоо ирчихсэн зогсож байсан. Би босоод Б аваад явсан. Тэнд З, багш залуу,нар үлдсэн гэжээ.  / хх-н 28-29 /   

          Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц гэдэг эмэгтэй над руу залгаад манай нөхрийг танай хүмүүс зодсон байна харуулыг чинь аваад явлаа гэсэн. Тэгээд би ажил дээрээ ирсэн чинь нөхөр нь гэх Б хоёр нүдний дунд хамрых нь дээд хэсгээс бага  зэрэг цус гарч байсан. Тэнд 2 цагдаа ирчихсэн байсан. Тэнд манайхаас З,  Б,  нар байсан гэж би хүнээс л сонссон гэжээ. / хх-н 32-33/  

          Гэрч Т.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тэр өдөр манай нөхөр ажил дээрээ шинээр ирсэн ширээ сандал зөөнө гэж байсан юм. Би ажлыхаа газрын хүнийг 120. мянгатад буулгачихаад эргээд нөхрөө авахаар явж байтал манай нөхөр залгаад би сургуулиас гараад явж байтал нэг хүн тоосгоор цохичихлоо гэсэн. Би шууд 103 дуудчихаад сургууль дээр нь очтол манай нөхөр хашааны хаалга дээрээ ганцаараа нүүр ам нь нил цус болчихсон зогсож байсан. Би шууд цагдаа дуудсан. Тэгээд тэнд байсан хүмүүсийг хайсан чинь олдохгүй байсан. Цагдаа жижүүрийг дуудаж гаргаж ирээд асуухад мэдэхгүй гээд байсан. Тэд нар нэг нэгнийгээ  нуугаад байсан. Би нөхрөө аваад эмнэлэг явсан. Гэтэл цагдаа нар заавал өргөдлөө гаргаж өг гэсэн тул өргөдөл өгсөн гэжээ. /хх-н 63/

          Гэрч  Г.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:З миний дотны найз байгаа юм. З хааяа л архи уудаг юм. Ажил дээрээ нэр хүнд сайтай, хамт олонтойгоо эвтэй, хүмүүст ажил сайн зааж өгдөг хүн. Би зодооны талаар сүүлд сонссон гэжээ.  / хх-н 69-70/

          Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:З бид хоёр 2017 онд танилцсан. З нийтэч зантай, хүнд их тус болдог хүн байгаа юм. Ээжтэйгээ хамт амьдардаг гэсэн гэжээ.  / хх-н 71-72/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  прокурорын тогтоол /хх-н 77-78/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 1176 тоотын дүгнэлт:

1.11318 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй.

2.Б.Б биед хамарт шарх зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 79/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 81-82/

          Б.Б шүдний эмчид үзүүлсэн үзлэг /хх-н 84/, хохирогч Б.Б эмчилгээний зардалд 590.000 төгрөг төлсөн баримт, мөн үлдэгдэл 360.000 төгрөг нэхэмжилсэн баримт /хх-н 103-104/

           Б.З эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 90-93/

     Б.З  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 95/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 94/, оршин суугаа газрын тодорхойлолт  /хх-н 101/ зэрэг болно.          

           Б.З нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр сургуулийн хашаан дотор Б.Б манаачтай маргалдаад зогсож байхад нь хажуунаас нь  түүний хамран тус газар нь гараараа цохиж   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд :

Б.Б биед хамарт шарх зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн дүгнэлт.  /хх-н 79/

          Хохирогч Б.Б  мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн … Сургуулийн хойд хаалга түгжээтэй манаач байхгүй байхаар нь шинэ баригдаж байгаа сургуулийн хаалганы гадна очоод хүн байна уу гэхэд манаач нь гээд нэг хүн бас нэг хүний хамт гарч ирсэн. Тэд согтуу байсан. Тэгэхээр нь би ажлын байран дээрээ архи уугаад гээд загнасан. Гэтэл манаачтай хамт гарч ирсэн настай хүн надтай маргалдаад бид хоёр ганц нэг удаа цохилцсон. Хүмүүсийн ярианаас би эхлээд цохисон юм шиг байна лээ. Тэгээд байж байтал сургууль дотроос дахиад нэг хүн гараад ирсэн. Тэр хүн бид нарыг салгаад юу болсон талаар асуутал Батхүү гэдэг хүн нь намайг буруутгасан. Тэгтэл гэнэт л тас гээд явчихсан. Би нүүрээ дараад доошоо суутал гар дагаад цус нилийгээд ороод ирсэн гэсэн мэдүүлэг . /хх-н 60-62/   

          Гэрч Д.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц гэдэг эмэгтэй над руу залгаад манай нөхрийг танай хүмүүс зодсон байна харуулыг чинь аваад явлаа гэсэн. Тэгээд би ажил дээрээ ирсэн чинь нөхөр нь гэх Б хоёр нүдний дунд хамрых нь дээд хэсгээс бага  зэрэг цус гарч байсан гэсэн мэдүүлэг / хх-н 32-33/  

          Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн .. манай нөхөр залгаад би сургуулиас гараад явж байтал нэг хүн тоосгоор цохичихлоо гэсэн. Би шууд 103 дуудчихаад сургууль дээр нь очтол манай нөхөр хашааны хаалга дээрээ ганцаараа нүүр ам нь нил цус болчихсон зогсож байсан. Гэсэн мэдүүлэг /хх-н 63/

     Шүүгдэгч  Б.З  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Б хашаа руу шээгээд байсан тул хүмүүс боль гэж шаардлага тавьсан гэсэн. Гэтэл Бх урдаас нь томроод байсан гэсэн. Тэгээд тэд нар муудалцаад Б Б ахын чих рүү хавсраад цохихоор нь Дэмүүл очоод салгах гэтэл салахгүй болохоор нь хамар луу нь мөргөсөн гэж надад хэлсэн. Би нэг л удаа нүүр лүү нь цохисон. Б хамарных нь дээд талаас цус гараад байсан. Би тухайн үед бага зэрэг шалбарсан юм байна гэж бодсон. Би тухайн үед архи уусан байсан болохоор зарим зүйлийг ерөөсөө санахгүй байгаа юм  гэсэн мэдүүлэг зэрэг болно.                 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

         Б.З холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул  Б.З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

         Б.З нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Хохирогч Б.Б нь 950.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Б.З 590.000 төгрөг төлсөн үлдэх 360.000 төгрөгийг нэг сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлсэнг хохирогч зөвшөөрсөн байна.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т овогт Б З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар Б.З 450  нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.З нь торгох ялыг гурван  сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.З нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Золбоод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,болохыг тус тус дурьдсугай.

8.Б.З нь үлдэгдэл 360.000 төгрөгийг нэг сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг  дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.З  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН