| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00350/И |
| Дугаар | 304/ШШ2025/00295 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Э.А*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00350/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Э.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Э.А******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Булган аймгийн Усны аж ахуйн конторт 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр туслах малчнаар ажилд орсон. 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт анхны хүүхдээ төрүүлсэн бөгөөд тус байгууллагаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байсан. Тухайн байгууллага нь 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тэтгэмж өгсөн байсан. Гэтэл ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу бичсэн байна.
Иймд Булган аймгийн Усны аж ахуйн конторт 1991 оноос 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Ууган-Эрдэнийн Ууганцэцэгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний Рашаант компанийн ерөнхий захирлын 1992 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар малчин Э.А*******т хүүхэд асрах тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/.
3.Хүсэлт гаргагч Э.А*******ийн хүсэлтээр гэрчээр Л.Ц*******-А*******, С.Б******* нарыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Усны аж ахуйн конторт 1991 оноос 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажилласан боловч ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Э.А******* нь Булган аймгийн Усны аж ахуйн контор болон Үйлдвэрлэл үйлчилгээний Рашаант компанид 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь цалингийн цэсийн түүвэр, жирэмсний болон амарсаны тэтгэмж олгосон тушаал хүүхдийн төрсний бүртгэлийн болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
4.Иймд хүсэлт гаргагч Э.А******* нь Булган аймгийн Ус аж ахуйн конторт 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э*******ын А*******ийг Булган аймгийн Ус аж ахуйн контор болон Булган аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний Рашаант компанид 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА